Бүтээлийн нэр
Халдашгүй байх эрхийг хүний генетекийн эрх зүй зохицуулалтыг боловсронгуй болгох арга замаар хамгаалах нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи,
Үндсэн хуулийн эрх зүй,
Захиргааны эрх зүй,
Эрүүл мэнд & Спортын эрх зүй,
Криминологи,
Хууль & Технологи
Бүтээлийн товч
Улс орнуудад хүний генетикийн шинжилгээ, оношилгоо хийх, түүн дээр туршилт хийх үйл ажиллагаа явагдаж эхэлсэнтэй зэрэгцэн түүнээс гарах ололт, амжилт болон хор уршгийн талаар санал шүүмж дэлгэрэн гарч ирсэн. Үүний цаана хүний халдашгүй байх эрхийн асуудал хөндөгдөж буй юм.
Улс орны хувьд өөрийн үндэсний аюулгүй байдал, гэмт хэрэгтэй тэмцэх, шинжлэх ухааны судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэгт голчлон анхаарч байна. Харин уг харилцаанаас үүдэн гарах хүний эрхийн зөрчил, түүнийг хамгаалах, сэргээх зэрэг асуудлуудыг орхигдуулж болохгүй юм.
Хүний генетикийн шинжилгээ, оношилгоо хийхтэй холбоотой харилцааг хууль батлан гаргах замаар зохицуулж эхэлсэн бөгөөд зарим улсын хувьд Үндсэн хуульдаа тусгаж өгсөн байна. Мөн бие даасан хуулийг батлан гаргаж байна.
Монгол Улсын хувьд хүний генетик оношилгоо хийхтэй холбоотой харилцааг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Донорын тухай хууль зэрэгт хэсэгчлэн ерөнхий байдлаар зохицуулж байна.
Энэхүү судалгааны ажил нь халдашгүй байх эрхийн хүрээг зөв тодорхойлох, хүний генетик шинжилгээ, оношилгоо хийхтэй холбоотой харилцааг хуульд оновчтой тусгах, бие даасан хууль батлан гаргах ач холбогдлыг тогтоох, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж бусад улсын оновчтой хуулийн зохицуулалтыг тусгах санал гаргахад чиглэсэн болно.
Хүний генетикийн шинжилгээ, оношилгоо хийх явцад Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрх хөндөгдөж эрсдэлтэй байх бөгөөд уг эрхийг хэрхэн хангаж, хамгаалах, сэргээхтэй холбоотой хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дүгнэлт, санал дэвшүүлнэ.
Түлхүүр үг
Ген-Gene
Геном-Genome
Генетик- Genetics
Хүний ген-Human genes
Гений инженерчлэл- Genetic engineering
Ген шилжүүлэн суулгасан-Transgenic
Генетикийн шинжилгээ, оношилгоо - Genetic testing and diagnosis
Бичигдсэн огноо
2024-11-25
Хуудсын тоо
23
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-12-02
Товч мэдээлэл үзсэн
956
Бүрэн эхээр нь үзсэн
16
Эшлэлийн тоо
87
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Амарсанаа
“Халдашгүй байх эрхийг хүний генетекийн эрх зүй зохицуулалтыг боловсронгуй болгох арга замаар хамгаалах нь” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2187
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
Hannah Kim, C. W.-H. (2024, 07 01). Genetic discrimination: introducing the Asian perspective to the debate. Retrieved 11 2024, from nature.com: https://www.nature.com/articles/s41525-021- 00218-4
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !