Бүтээлийн нэр
ХМХ | Хөрөнгө оруулагчийн татварын хувь хэмжээг тогтворжуулахад Засгийн газрын тогтоол хамаарах уу? (АМНАТ-ын жишээ дээр)
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Захиргааны эрх зүй,
Ашигт малтмал,
Татварын эрх зүй
Бүтээлийн товч
Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015.08.13-ний өдрийн Тогтворжуулах гэрчилгээ олгох тухай А/98 дугаар тушаалаар ХОтХ-ийн 9.2, 9.10 дахь хэсгийг үндэслэн МУ-ын хуулийн этгээд “Э р” ХХК-д Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа худаг нүүрсний орд төсөл”-ийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны чиглэлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (“ААНОАТ”), Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар (“НӨАТ”), Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (“АМНАТ”)-ийг гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоолд зааснаар 2033.04.17-ны өдөр хүртэл 24 жил тогтворжуулж, хөрөнгө оруулалтын Тогтворжуулах гэрчилгээг олгосон.
“Э р” ХХК-иас 2023.03.17-ны өдрийн 216 дугаартай албан бичгээр ТЕГ-ын Том татвар төлөгчийн газарт хандан “ЗГ-ын 2014 оны 220 дугаар тогтоолыг 2019 оны 342 дугаар тогтоолоор, уг тогтоолыг 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцож, нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн АМНАТ-ийг баталгаажуулах, цаашид АМНАТ-ийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль (“АМтХ”)-ийн 47.3.2, 47.4, 47.5 дахь хэсэгт заасан хүснэгтийн 12 дахь заалтад заасан хувь болон мөн хуулийн 47.6-д зааснаар ЗГ-аас 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцуулан АМНАТ ногдуулж, төлж, тайлагнах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргажээ. ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2023.04.04-ний өдрийн 01/352 дугаартай албан бичгээр дээрх хүсэлтийг хангах боломжгүй гэсэн агуулгатай хариуг хүргүүлсэн байна.
Нэг. Нэхэмжлэгчийн тайлбар
“Э р” ХХК нь нүүрсийг түүхийгээр нь гаргахгүйгээр дотооддоо баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотооддоо өгөөжийг нь авч үлдэх зорилгоор 1,169,593,391 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр барьж байгуулсан бөгөөд үүнтэй холбоотой дээр дурдсан Тогтворжуулах гэрчилгээг авсан. Маргаан бүхий 174 дүгээр тогтоолоос өмнө, өнгөрсөн 12 жилийн хугацаанд 476 тэрбум төгрөгийн АМНАТ төлсөн. Гэтэл 174 дүгээр тогтоол гарснаас хойш ердөө 2 жил гаруй хугацаанд 539 тэрбум төгрөгийн АМНАТ-ийн ачаалалтай болсон. Энэ нь хөрөнгө оруулалтыг тогтворжуулахаар заасан Гэрчилгээний нөхцөл зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.
“Э р” ХХК нь маргаан бүхий 465, 174 дүгээр тогтоолын дагуу АМНАТ-ийн тайлан гаргаж, төлбөрийг нэмэгдүүлсэн дүнгээр төлсөн. Учир нь татварын цахим системд өгөгдсөн өгөгдөл нь сонголтгүй, өгөгдлийнх нь дагуу тайлагнаад, татвараа төлөх шаардлагатай. Ингэхгүйгээр манай компанийн олон улсын тээврийн “С” зөвшөөрлийг олгохгүй бөгөөд улмаар тээвэр хийх, бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болох тул төлөхөөс өөр аргагүй болсон. Хариуцагч байгууллагад удаа дараа хандаж, Тогтворжуулах гэрчилгээний дагуу АМНАТ-ийг тооцохыг хүссэн боловч татгалзаж байгаа нь үндэслэлгүй.
Хоёр. Хариуцагчийн тайлбар
Ганцхан “Э р” ХХК-нд ч биш, уул уурхайн бүх төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын жишиг үнийг үндэслэж АМНАТ ногдуулах хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа. 4 төрлийн татварыг тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн хувь хэмжээгээр тогтворжуулсан бөгөөд ЗГ-ын хэм хэмжээний актыг тогтворжуулсан шийдвэр байхгүй.
Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримт
ЗГ-ын 2021 оны 174 дүгээр тогтоолоор АМНАТ-ийн тайланг цахимаар хүлээн авахдаа АМНАТ-ийг зөвхөн жишиг үнээс буюу олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл дэх тухайн сарын дундаж үнээс тооцон тайлагнасан тохиолдолд тайланг автоматаар хүлээн авдаг тохируулгатай. Мөн программаар АМНАТ-ийг тайлагнаж төлөөгүй тохиолдолд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг зөвхөн татварын өр төлбөргүй аж ахуйн нэгжид олгохоор заасан тул татварын тайланг сонголттойгоор гаргах боломжгүй.
Олон улсын хөндлөнгийн аудитын “П К ТМЗ” ХХК-аар шалгуулан, “Э р” ХХК-ийн экспортод гаргасан баяжуулсан коксжих нүүрсэнд төлсөн АМНАТ-ийг 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд нийт 208,688,214,552 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг баталгаажуулсан.

Түлхүүр үг
хөрөнгө оруулалт, Тогтворжуулах гэрчилгээ, нүүрсний орд, уул уурхай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, АМНАТ, Том татвар төлөгчийн газар, Ашигт малтмалын тухай хууль
Бичигдсэн огноо
2024-12-23
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-12-23
Товч мэдээлэл үзсэн
396
Бүрэн эхээр нь үзсэн
17
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Хөрөнгө оруулагчийн татварын хувь хэмжээг тогтворжуулахад Засгийн газрын тогтоол хамаарах уу? (АМНАТ-ын жишээ дээр)” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2220
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
3 weeks ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 month ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
“Pubg mobile” тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
2025-02-18
-
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Нарангоо
2025-02-14 Магистрын ажилдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Дашцэрэнгийн Ариунзаяа Болдбаатарын Туяацэцэг
2025-02-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Баярбатын Мөнхцэцэг Батмандахын Өсөхбаяр
2025-02-12 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !