Бүтээлийн нэр
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь
Зохиогч
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй,
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Монгол Улс хүүхэд хамгааллын талаар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байгаа хэдий ч хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагуудын хамтын ажиллагаа дутмаг, алба хаагчдын мэдлэг, хандлагаас шалтгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдол цөөнгүй гарч байна.
Иймд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажилладаг, туслалцаа үзүүлдэг цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд дахин болон дам хэлбэрээр хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх бүх талын орчин, нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх, хүний эрхийн асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах хуулиар тодорхойлсон чиг үүргийнхээ хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Энэ удаа Хүний эрхийн Үндэсний Комиссоос Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн зүрх төрийн бус байгууллагуудтай хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” цагдаагийн алба хаагчдад зориулсан гарын авлагыг боловсруулан та бүхэнд хүргэж байна.
Гарын авлагыг боловсруулахдаа бэлгийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирдог 9 төрлийн гэмт хэргийг сонгон авч, цагдаагийн алба хаагч хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааг хэрэг тус бүрд хэрхэн явуулах, бусад тусламж, үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх талаарх мэдээллийг аргачилсан зөвлөмж байдлаар тусгасан нь хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад зохих хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Эцэст нь онцлон тэмдэглэхэд гарын авлагыг боловсруулах, нийтийн хүртээл болгоход бүх талаар хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдэд дахин талархлаа илэрхийлье.
Түлхүүр үг
үр нөлөөтэй тогтолцоо, бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүчирхийллийн хохирогч, цагдаагийн алба
Бичигдсэн огноо
2022-09-27
Хуудсын тоо
186
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-01-09
Товч мэдээлэл үзсэн
700
Бүрэн эхээр нь үзсэн
17
Эшлэлийн тоо
85
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2237
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !