Бүтээлийн нэр
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх зүйн байдлын талаарх олон улсын болон үндэсний хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүч хэрэглэх ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн статистик өсч хохирогч хүүхдүүд нь бие махбодиос гадна сэтгэл зүйгээр насан туршдаа хохирох эрсдэл бий болсоор байна.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь сэтгэл санааны гүнзгий хямрал, цочролд орж болсон, үйл явдлыг үнэн зөвөөр сэргээн санах, мэдүүлэх сэтгэцийн байдал нь сааталд орсон, гомдож, өширхсөн, үзэн ядсан шинжүүд давамгайлдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг боловч сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг орхигдсоор байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал1-ын 1 дүгээр зүйл “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна...” 3 дугаар зүйл “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж тунхагласан билээ.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт2-ын 8 дугаар зүйлд “хэнийг ч бусдын эрхшээлд байлгах болон боол болгох түүнчлэн албадан хөдөлмөрлүүлж буюу заавал ажилд тулгаж болохгүй” агуулга тусгалаа олсон.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44/25 дугаар тогтоолоор “Хүүхдийн эрхийн тухай конвенци”3-ийг баталж, 1990 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2000 оны 05 дугааэр сарын 25-ны өдрийн А/RES/54/263 дугаар тогтоолоор “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцод оруулах нэмэлт протокол”4-ыг баталж, 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилжээ.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс болохын хувьд олон улс, үндэстний хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр улс орнуудтай хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан.
Энэ ч утгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 11 сарын 15-ны 55/22 тоот тогтоолоор батлагдсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шийтгэх тухай протоколыг Монгол Улс 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр соёрхон баталсан.5
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал6-ын 3.4.4.2-т “хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож энэ чиглэлд бэхжүүлнэ” гэж заасан билээ.
Монгол Улсын Их Хурлаас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль7-ийг, 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийг, 2017 оны Зөрчлийн тухай хуульд “Хүүхдийн эрхийг зөрчих” дугаар бүлгийг тус тус баталснаар хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид, тэдний хамгаалагдах эрхийг баталгаажуулсан 49 дэх орон болсон байна.
Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар хууль, эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бэлгийн хүчирхийллээс хүүхдийг хамгаалах ялангуяа урьдчилан сэргийлэх нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр шийдвэрлэх асуудлууд байсаар байна.

Түлхүүр үг
хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах, хууль, эрх зүйн орчин
Бичигдсэн огноо
2022-09-27
Хуудсын тоо
78
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-01-10
Товч мэдээлэл үзсэн
26
Бүрэн эхээр нь үзсэн
4
Эшлэлийн тоо
58
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх зүйн байдлын талаарх олон улсын болон үндэсний хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2238
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 day ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
1 week ago
“Оюуны-Инноваци” ТББ-ын 2024 оны #ОнцлохСудалгаа танилцуулж байна
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системээр заавал мэдээлэх үүрэгтэй
2025-01-09
-
Ажил олгогч ажилтнаас шаардах хохирлын хүрээ нь зөвхөн ажил олгогчид учирсан эд хөрөнгийн бодит хохирлоор хязгаарлагдана.
2025-01-07
-
Хөрөнгө оруулагчийн татварын хувь хэмжээг тогтворжуулахад Засгийн газрын тогтоол хамаарах уу ? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-01-04
-
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-01-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Оюунбилэг Өрнүүнбилэг
2025-01-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа Г.Уянга, Ч.Билгүүн
2025-01-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Баяраа Баялагмаа, Нээлттэй Нийгэм Форум Б.Оюунжаргал
2025-01-09 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-01-09 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -

Болдбаатар Жавзмаа
2025-01-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-01-07 Судалгааны тайландуудаж байна ! -

Шүүхийн академи
2025-01-07 Судалгааны тайландуудаж байна !