Бүтээлийн нэр
Эрүүгийн эрх зүй дэх эвлэрлийн ойлголт, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсад 2015 онд эрүү, эрүүгийн процессын хуулийн шинэтгэлийн хүрээнд хорих ялын хэрэглээг багасгаж, эрүүгийн хариуцлагын алтернатив сонголтуудыг бий болгосноор ялын бодлого илүү хүмүүнлэг тал руу хэлбийсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн. Гэсэн хэдий ч шүүхийн практикт оногдуулсан ялын төрөл өөрчлөгдсөн ч ял оногдуулсан хүний тоо өмнөх үеэс даруй хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүний дийлэнх хэсгийг хөнгөн гэмт хэрэг эзэлжээ.
Хөнгөн гэмт хэргийн хохирогч, яллагдагчтай эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгох, ялаас чөлөөлөх зохицуулалт нь Монгол Улсад олон жилийн туршид уламжлан хуульчлагдаж ирсэн боловч 2015 оны эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн хүрээнд хуулиас хасагдаж улмаар эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэхэд нэг алхам хойш татсан үйл явдал болсон. Уг институци нь олон жил хэрэглэгдэж хэвшсэнээс гадна эрүүгийн эрх зүйн хүнлэг ёсны хандлагын хүрээнд чухал ач холбогдолтой механизм байсан. Тухайлбал, энэ талаар шүүгч, прокуроруудын дунд явуулсан анкетын судалгаагаар нийт оролцсон шүүгч нарын 86.4%, прокуроруудын 89.5% нь эрүүгийн хэрэгт эвлэрлийн зохицуулалтыг хуульчлах шаардлагатай хэмээн хариулжээ. Үүнээс энэхүү зохицуулалтын практик хэрэгцээ, шаардлагыг олж харж болохоор байна.
Хэдийгээр эрүүгийн хэрэгт эвлэрлийн аргыг хэрэглэх асуудал нь хуульч, судлаач нарын дунд шүүмжлэл өрнүүлж байсан боловч энэ асуудлаар судалгаа хийж, шийдэл эрэлхийлсэн бүтээл байхгүй байгаа нь энэхүү сэдвийг сонгон авч судлах үндэслэл болсон билээ.
Түлхүүр үг
эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, Restorative justice, эвлэрэл, хүнлэг ёс, хохирогч, нөхөн сэргээх шударга ёсны үзэл баримтлал, эвлэрүүлэн зуучлал
Бичигдсэн огноо
2024-12-16
Хуудсын тоо
89
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-01-13
Товч мэдээлэл үзсэн
314
Бүрэн эхээр нь үзсэн
13
Эшлэлийн тоо
125
Санал болгож буй эшлэлийн загвар
З.Янжинлхам “Эрүүгийн эрх зүй дэх эвлэрлийн ойлголт, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2245
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Баярсайхан, Д. (2013). Дэлхийн Эрүүгийн загвар хуулийн үзэл баримтлал ба Монголын Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц. Дэлхийн эрүүгийн загвар хууль ба орчин үе. Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо Принтинг, 7-20.
  2. Vivienne O., Colete R. Hans-Joerg A. and Goran K. (2007). Model Codes for Post Conflict Criminal Justice: Vol 1 Model Criminal Code. Washington, USA: United States Institute of Peace Press, 104.
  3. Энэхүү судалгааны хүрээнд шүүгч, прокуроруудаас анкетын аргаар судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг хавсралт хэсэгт дэлгэрэнгүй оруулсан.
  4. Мэнджаргал, Д. (2011) Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Хууль дээдлэх ёс сэтгүүл 34, 2011 (3), 191-195.
  5. Mark, U. (2001). Handbook of Victim Offender Mediation. San Francisco, USA: Jossey-Bass, 5-9.
  6. Баасандорж, Ш. (2018). Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг харьцуулан судлах нь. Эх сурвалжийг URL-ээс: https://prokuror.mn/post/95339
  7. Цэвэл, Я. (2021). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар, Монгол Улс: Мөнхийн үсэг, 1257 дахь тал.
  8. Эрүүгийн эрх зүйн хөгжлийн аль ч үед үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах институц гол судлагдахуун болж, эрүүгийн процессын эрх зүй нь төр болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хоорондын харилцааг зохицуулагч хэрэгсэл байсаар ирсэн. Эрүүгийн процессын эрх зүй эцэс дүндээ шүүх эрх мэдлийн илэрхийлэл болж /зөвхөн хуульд захирагдах, гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх г.м/ нийгмийн харилцааг зохицуулдаг учраас уг ажиллагаа нь субъектуудынхаа эрх, үүргийг тодорхойлсон эрүүгийн процесс эрх зүйн харилцааны хэлбэрээс өөрөөр хэрэгжих боломжгүй. Ийм онцлог бүхий эрх зүйн харилцааны нэг талд ямагт засаглах эрх, үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтан байдаг. (Бямбаа Ж. болон Эрхэсхулан Ж. (2018). Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал: Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо принтинг ХХК, 15 дахь тал.)
    Энэхүү үзэл нь түүхийн тодорхой үед улс төр, засаглалын дэглэмийн нөлөөгөөр хувирсаар ирсэн хэдий ч төрийн оролцоог голчлох агуулга нь хадгалагдсаар иржээ. Хамгийн хожуу буюу XX дугаар зууны эхэн үед төрийн ноёрхогч байдлыг дэвэргэсэн үйл явдал нь Дэлхийн 1, 2 дугаар дайн ба нацист, коммунист дэглэм хүчирхэгжсэнтэй холбоотой. Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан энэ талаар “дэлхийн 2-р дайнаас хойших 50 жилд эрүүгийн эрх зүй нь төрийн бодлогод үйлчлэх гол хэрэгсэл болж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад түлхүү чиглэгдэж, эрүүгийн норм, хэм хэмжээнүүд ихэнхдээ нийтлэг хүсэл зориг /public will/-ийн илэрхийлэл болж байсныг үгүйсгэх аргагүй” хэмээн тодорхой дүгнэжээ. (Баярсайхан, Д. (2012). Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал. Улаанбаатар, Монгол Улс: Мөнхийн үсэг, 6 дахь тал.) Ийм байдлаар төрийн эрх мэдэл давамгайлсан, ялаар айлгадаг тогтолцоо хангалттай үр дүнд хүрч чадсан эсэх нь критикал криминологичдын гол шүүмжлэл байжээ. 
  9. Үүнийг Австралийн Их сургуулийн профессор Жон Брайнвэйт /John Brainweit/ “stigmatizing shame” буюу ичгүүрт шившиглэл хэмээн тодорхойлж үүний орон нөхөн сэргээх шударга ёсны үзэл баримтлалыг сөргүүлэн тавьжээ.
  10. “Fundamentals of Victims’ Rights: A Brief History of Crime Victims’ Rights in the United States”. (November, 2011). Retrieved from https://www.ojp.gov/ncjrs/virtual-library/abstracts/fundamentals-victims-rights-brief-history-crime-victims-rights
  11. Ivo, A. & Brunilda, P. (2017). Critical Restorative Justice. Oregon, USA: Hart Publishing, 23.
  12. Америкийн сэтгэл судлаач Альберт Эглаш (Albert Eglash) анх 1958 онд retributive justice, restorative justice, distributive justice хэмээх нэр томъёонуудыг ашиглажээ. Тэрээр зөвхөн ялаар дамжуулж гэмт хэрэг үйлдсэн хүнд нөлөөлөхөд төвлөрдөг тогтолцоог  Retributive Justice буюу ял шийтгэлд тулгуурласан эрүүгийн эрх зүй хэмээн нэрлэжээ. Albert, E. (1958). Creative Restitution- A Broader Meaning for an Old Term. The Journal of Criminal Law, Criminology, and Police Science, 48 (6), 619-622.
  13. Nils, C. (1977). Conflicts as Property. The British Journal of Criminology, 17, 1-15.  Retrieved from https://www.jstor.org/stable/23636088?seq=8
  14. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 2. 1019.
  15. Дээрх нийтлэлдээ тэрээр зөрчил бол нийгмийн/нийтийн/ өмч гэж үзжээ.
  16. Хэвшмэл хандлага, ойлголт гэсэн утгатай.
  17. Nils, C. (1977). Conflicts as Property. The British Journal of Criminology, 17, 1-15.  Retrieved from https://www.jstor.org/stable/23636088?seq=8
  18. Nils, C. (1977). Conflicts as Property. The British Journal of Criminology, 17, 1-15.  Retrieved from https://www.jstor.org/stable/23636088?seq=8
  19. UNODC. (2017). A summary of comments received on the use and application of the Basic Principles on the Use of Restorative Justice Programmes in Criminal Matters. Vienna, Austria:6. Retrieved from: https://www.unodc.org/documents/commissions/CCPCJ/CCPCJ_Sessions/CCPCJ_26/E_CN15_2017_CRP1_e_V1703590.pdf  
    Дурдсан судалгаанд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйийн 25.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталж хариулт илгээсэн байна. Уг зохицуулалтын онцлог, үнэхээр эвлэрүүлэн зуучлалд хамаарах эсэх болон Монгол Улсын эрх зүйн орчны талаар дүн шинжилгээг гуравдагуур бүлэгт дэлгэрүүлж үзнэ.
  20. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 2. 1034.
  21. Economic and Social Council. (2002). Basic principles on the use of restorative justice programmes in criminal matters, Article 1 (Resolution 2002/12).
  22. UNODC. (2020). Handbook on Restorative Justice Programmes, 2nd ed. 24.
  23. The Committee of Ministers of the Council of Europe. (2018). Recommendation concerning restorative justice in criminal matters (CM/Rec(2018)8)
  24. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэдэгт материаллаг болон материаллаг бус бүхий л хэлбэрийн сөрөг үр дагавруудыг багтаана. Үүнийг нөхөн сэргээх шударга ёсны үзэл баримтлалыг боловсруулагчид гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн хэрэгцээ гэж нэрлэдэг. Ховард Цэрр хохирогчид үүссэн хэрэгцээг аюулгүй байдлын, материаллаг, сэтгэл зүй, оюун санааны хэмээн 4 төрөлд хувааж үзсэн байдаг. Howard, Z. (2017). Little Book on Restorative Justice. USA, 17.
  25. UNODC. (2020). Handbook on Restorative Justice Programmes, 2nd ed., 6.
  26. Ibid, 56.
  27. Ibid, 55.
  28. Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын үр дүнг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харгалзаж үздэггүй улс байдаг. Энэ талаар харьцуулсан судалгааны бүлэгт дэлгэрүүлэн үзнэ.
  29. Ibid, 42.
  30. Тэднийг mediator буюу эвлэрүүлэн зуучлагч болон facilitator буюу зохицуулагч зэргээр нэрлэх тохиолдол байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болон өмнө дурдсан хүчин зүйлсийг харгалзан судлаачийн зүгээс зохицуулагч гэсэн нэршлийг ашиглалаа.
  31. UNODC. (2020). Handbook on Restorative Justice Programmes, 2nd ed., 65.
  32. UNODC. (2020). Handbook on Restorative Justice Programmes, 2nd ed., 68.
  33. Dennis, S & Larry, T. (2006). Handbook of Restorative Justice: A Global Perspective. USA: Routledge, 53 and 68.
  34. Howard, Z. (August, 2010). Difference between ADR and RJ. Retrieved 2024.09.15 from https://emu.edu/now/restorative-justice/2010/08/13/restorative-justice-mediation-and-adr/
  35. Howard, Z. (2017). Little Book on Restorative Justice. USA,
  36. Theo, G. (2021). Comparative Restorative Justice. London, UK: Springer, 192.
  37. Mark, U. (2001). Handbook of Victim Offender Mediation. San Francisco, USA: Jossey-Bass.
  38. Maureen, L. (2004). Remarks on Case-Management Criminal Mediation. Idaho Law Review, 40, 572-622. Retrieved from:  https://core.ac.uk/download/pdf/217444579.pdf
  39. Paul, M. (1999). Toward a Mid-Range Theory of Restorative Criminal Justice: A Reply to the Maximalist Model. presented to the Third International Conference on Restorative Justice for Juveniles.
    International Network for Research on Restorative Justice for Juveniles. Leuven, Belgium, 24-27.
  40. Dieter, R. (1999). Mediation as a Basic Element of Crime Control: Theoretical and Empirical Comments. Buffallo Criminal Law Review, 3 (1), 211-233.
  41. Нямсүрэн, Ч. (2005) Гэмт хэргийн виктимологи. Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо Принтинг, 411 дэх тал.
  42. Р.Максудов, М.Флямер, А.Грасенкова. Примирние жертвы и правонарушителя: прощкт рейлизации идей восстаноительного правосудия в России.
    Нямсүрэн, Ч. (2005) Гэмт хэргийн виктимологи. Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо Принтинг, 404 дэх талаас дам эшлэв.
  43. Weigend, M. (2014). Assuming that the defendant is not guilty: the presumption of innocence in the German system of criminal justice. Criminal Law and Philosophy. 8(2), 285-300
    болон
    Зүмбэрэллхам, Д. (2005). Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй дэх гэм буруугүйн презумпцив Улаанбаатар, Монгол Улс: Ган Принтинг.
  44. Зүмбэрэллхам, Д. (2005). Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй дэх гэм буруугүйн презумпцив Улаанбаатар, Монгол Улс: Ган Принтинг, 52 дахь тал.
  45. Talia, F. (2007) The Boundries of Plea Bargaining: Negotiating the Standard of Proof. The Journal of Criminal Law and Criminology. 97, 943-1008.
  46. Зүмбэрэллхам, Д. (2005). Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй дэх гэм буруугүйн презумпцив Улаанбаатар, Монгол Улс: Ган Принтинг, 53 дахь тал.
  47. Committee of Ministers of the Council of Europe. (1999). Recommendation No. R (99) 19 to member States concerning mediation in penal matters, Article 14.
  48. UNODC. (2020). Handbook on Restorative Justice Programmes, 2nd ed.
  49. Economic and Social Council. (2002). Basic principles on the use of restorative justice programmes in criminal matters, Article 1 (Resolution 2002/12), article 8.
  50. Англи хэлний Regulation буюу зохицуулалт хэмээх үгийг утгачлан “хяналт” хэмээн буулгалаа.
  51. Tony, M, (1999).  Restorative Justice: An Overview, 23. Retrieved from: http://www.antoniocasella.eu/restorative/Marshall_1999-b.pdf
  52. Харьцуулсан судалгааны хүрээнд сонгон судалсан орнууд нь төрийн байгууламж, засаглалын хэлбэрийн хувьд өөр хоорондоо ялгаатай орнууд боловч эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын өөр өөр загваруудыг боловсруулж хэрэглэсэн, үүгээрээ олон улсын сайн туршлагад тооцогддог орнууд юм. Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо нь Монгол улсын хувьд шинэ ойлголт учир өөр өөр загваруудын талаар нарийвчлан судлах нь өөрийн орны онцлогт нийцсэн загварыг боловсруулахад дөхөмтэй юм.
    Мөн эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын практик хэрэгжилтийн үр нөлөөг харьцуулагдахуйц тоон мэдээллүүдийг олоход бэрхшээлтэй байсныг тодруулж тэмдэглэх нь зүйтэй. Учир нь ихэнхи орнуудад эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг иргэний нийгмийн байгууллагууд явуулдаг тул нэгдсэн статистик бүртгэл хөтөлддөггүй бөгөөд зөвхөн тодорхой нутаг дэвсгэрт, тодорхой хүн амын хүрээнд, эсхүл хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээгээр хязгаарлагдах нь түгээмэл байдаг. Иймд судлаачийн зүгээс аль болох өргөн хүрээг хамарсан ба найдвартай эх сурвалжийг баримтлахыг хичээсэн болно. Эдгээр мэдээллүүдэд тулгуурлан улс орнуудын туршлагыг харьцуулан үнэлэх нь өрөөсгөл хэдий ч эрх зүйн зохицуулалтын үр нөлөө, практик нөхцөл байдлыг тодорхой түвшинд харуулах бололцоотой.
  53. Баасандорж, Ш. (2018). Ром-Германы Эрүүгийн процессв Улаанбаатар, Монгол Улс: Торгон Майнд, 153 дахь тал.
  54. Criminal Procedure Code of French Republic. 1958. article 41-1.
  55. Баасандорж, Ш. (2018). Ром-Германы Эрүүгийн процесс, Улаанбаатар, Монгол Улс: Торгон Майнд, 65 дахь тал.
  56. Мөн тэнд, 66 дахь тал.
  57. Мөн тэнд, 71 дэх тал.
  58. Detlev, F. (1999). Restitution and Offender-Victim Arrangement in German Criminal Law: Development and Theoretical Implications. Buffalo Criminal Law Review, 3 (1), 235-259.
  59. Youth Court’s Act of Germany. 1974. article 45.
  60. Dieter, R. (1999). Mediation as a Basic Element of Crime Control: Theoretical and Empirical Comments. Buffallo Criminal Law Review, 3 (1), 211-233.
  61. Тамир, Б., Батбаяр, Б. болон Золбоо, Т. (2021). Монгол, Орос, Хятад, Герман Улсын Эрүүгийн хууль. Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо Принтинг, 363 дахь тал.
  62. Criminal Procedure Code of German. 1950. article 153.2.
  63. Criminal Procedure Code of German. 1950. article 155а.
  64. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 1, 306.
  65. Criminal Procedure Code of German. 1950. article 155b.
  66. Сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн институциудын дунд судалгааг явуулсан бөгөөд социологийн судалгааны түүвэрлэх аргыг хэрэглээгүй байна.
  67. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 1, 311.
  68. Arthur, H. & Sophie, S. (2021). Comparative Statistics in the Field of Restorative Justice, Comparative Restorative Justice. London, UK: Springer, 267-288.
  69. Riccardo, B. (2016). Victim-Offender Reconciliation in the People’s Republic of Chinа and Taiwan. Palgrave Macmillan, 9-25.
  70. Criminal Procedural Code of People’s Republic of China. 2018. article 289.
  71. Criminal Procedural Code of People’s Republic of China. 2018. article 290.
  72. Yan, Z. & Yiwei, X. (2021) Can Restorative Justice Reduce Incarceration? A Story From China. Justice Quarterly. 38, (7), 1471-1491.
  73. Ibid.
  74. Ibid.
  75. Spirin A.V., Gradsky V.E. (2020). Research on the Prospect of Introducing Mediation in the Criminal Process of Russia. XVI International Research-to-Practice Conference dedicated to memory of M.I Kovalyov. 146-150.
  76. [1] Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 2, 732.
  77. Criminal Procedure Code of Russia. 2001. article 25. Retrieved from: https://sherloc.unodc.org/cld/uploads/res/document/rus/1996/the-criminal-procedure-code-of-the-russian-federation_html/Russia_Criminal_Procedure_Code_2001_as_amd_2012.pdf
  78. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 2, 731.
  79. Ibid, 736.
  80. Spirin A.V., Gradsky V.E. (2020). Research on the Prospect of Introducing Mediation in the Criminal Process of Russia. XVI International Research-to-Practice Conference dedicated to memory of M.I Kovalyov. 146-150.
  81. Ibid, 47-50.
  82. Ibid.
  83. Ibid, 47-50.
  84. Preliminary Title of the Code of Criminal Procedure of Belgium. 1808. article 3. Retrieved from: https://legislationline.org/sites/default/files/documents/5d/Belgium_CPC_1808_am2019_fr.pdf
  85. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol.1, 57.
  86. the Code of Criminal Procedure of Belgium. 1808, article 553.2. Retrieved from: https://legislationline.org/sites/default/files/documents/5d/Belgium_CPC_1808_am2019_fr.pdf
  87. Frieder, D., Joanna, G. & Philip, H. (2015). Restorative Justice and Mediation in Penal Matters, European (European countries report), Vol. 1, 65.
  88. Ibid, 71.
  89. Ibid, 72.
  90. Arthur, H. & Sophie, S. (2021). Comparative Statistics in the Field of Restorative Justice, Comparative Restorative Justice. London, UK: Springer, 267-288.
  91. Жанцан, С. (2009). Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол (I боть). Улаанбаатар, Монгол Улс: Хууль зүйн үндэсний хүрээлэн, 326 дахь тал.
  92. Бат-Орших, Б. (2021). Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, Улаанбаатар хот, Монгол Улс, 114-с дам эшлэв.
  93. Бат-Орших, Б. (2021). Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, Улаанбаатар хот, Монгол Улс, 116-с дам эшлэв.
  94. Мөн тэнд.
  95. Бат-Орших, Б. (2021). Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, Улаанбаатар хот, Монгол Улс, 118-с дам эшлэв.
  96. МУХЗЯ. (1995). БНМАУ-ын хууль тогтоомжийн системчилсэн эмхэтгэл, №9. Улаанбаатар хот, Монгол Улс: Улаанбаатар өнгөт хэвлэл,  89 дэх тал.
  97. МУХЗЯ. (1995). БНМАУ-ын хууль тогтоомжийн системчилсэн эмхэтгэл, №9. Улаанбаатар хот, Монгол Улс: Улаанбаатар өнгөт хэвлэл,  95 дахь тал.
  98. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлт. 1994 он. 29 дүгээр зүйл.
  99. Бат-Орших, Б. (2021). Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, Улаанбаатар хот, Монгол Улс, 153-с дам эшлэв.
  100. Баярсайхан, Д. (2019). Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд. Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо Принтинг, 237 дахь тал.
  101. Жишээлбэл, энэ талаар Хууль зүйн ухааны доктор Б.Бат-Оршихын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгоход анхаарах зарим асуудал” илтгэлээс унших боломжтой.
    УЕП., МХБ. болон МУИС-ын Хууль зүйн сургууль. (2019). Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь онол, практикийн хэлэлцүүлэг (илтгэлийн эмхэтгэл), Улаанбаатар, Монгол Улс: Би Си Ай ХХК, 13-16 дахь тал.
  102. Зүмбэрэллхам, Д. (2005). Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй дэх гэм буруугүйн презумпцив Улаанбаатар, Монгол Улс: Ган Принтинг, 53 дахь тал.
  103. Нийт 19 прокурор судалгаанд хамрагдсанаас дүүрэг, сум, аймаг, нийслэлийн ерөнхий прокурор 1; ахлах прокурор 2; хэрэг бүртгэлт, мөрдөн байцалтын ажиллагаанд хяналт тавих прокурор 15; зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хяналтын прокурор 1 байна.
  104. Нийт 21 шүүгч судалгаанд хамрагдсанаас эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүгч 2; давж заалдах шатны шүүгч 5; анхан шатны шүүхийн шүүгч 14 байна.
  105. Судалгааны бусад асуултууд болон хариултуудыг хавсралт хэсэгт дэлгэрэнгүй оруулсан.
  106. Жишээ нь: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.26-ны өдрийн 2024/ДШМ/14 дугаартай магадлалд шийдвэрийн үндэслэл хэсэгт “....Хэдийгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиолдолд хохирогчийн саналыг авах тухай хуулийн зохицуулалт байхгүй ч хохирогчийн эрх ашгийг хууль ёсны дагуу хамгаалах эрх бүхий этгээд хохирогчийн бие махбод болон сэтгэл санаанд учирсан хохирлыг үнэн зөв, бүрэн бодитой тогтоолгосны дараа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй...” хэмээн тайлбарлажээ.
    Магадлалыг үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/19028?daterange=2024-01-01%20-%202024-10-31&id=2&court_cat=2&bb=1 (Сүүлд үзсэн:2024.11.04)
  107. Howard, Z. (2017). Little Book on Restorative Justice. USA, 17.
  108. ЭХХШтХ-ийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх хугацааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасан. Гэсэн хэдий ч талууд шүүхийн өмнө болон шүүхийн шатанд эвлэрсэн тохиолдолд хохирол, хор уршгийг арилгахтай холбоотой цаашид үүсэх зайлшгүй зардлуудыг шүүгдэгч, яллагдагч нөхөн төлөхөөр тохиролцооны агуулгад тусгах боломжтой. Ингэснээр хохирогчийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх боломжийг бүрдүүлэх юм.
  109. Судалгааны явцад прокурорын байгууллагаас хяналт тависан хэргийн тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжгүй байсан тул цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, үүнээс шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн тоон мэдээллийг харьцуулан дүн шинжилгээ хийлээ.
  110. Эх сурвалж:
    ШЕЗ. (2014-2016, 2018-2023). Монгол Улсын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Эх сурвалжийг URL-аас: https://www.judcouncil.mn/site/news/7
    ЦЕГ. (2014-2016, 2018-2023). Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ. Эх сурвалжийг URL-аас:  police.gov.mn/as/article/3
    Статистик мэдээллийг харьцуулах цаг хугацааны хүрээг тогтоохдоо 2015 оны Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн өмнөх болон дараах бүтэн жилийн тоон мэдээнд тулгуурлаж дүгнэлт хийх бололцоог харгалзан хууль тогтоомжийн шинэтгэл хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс өмнөх 3 жил болон батлагдсанаас хойшхи 2023 оныг хүртэлх хугацааны мэдээллүүдийг ашиглалаа. 2017 оны хувьд 2002 оны Эрүүгийн хууль тогтоомжууд болон 2017 онд ЭХ (2015), ЭХХШтХ (2017)-ууд хэрэгжилт солигдох зааг үе байсан тул энэ хугацаанд гарсан тоон мэдээллийг оруулаагүй болно. Харин 2022 онд шүүхээр шийдвэрлэгдсэн нийт гэмт хэргүүдийн нэгдсэн дүн мэдээг ШЕЗ-ийн цахим хуудсанд нийтлэгдээгүй байсан тул энэ хугацаа дахь тоон мэдээллийг оруулах боломжгүй байлаа.
  111. ЦЕГ. (2014-2016, 2018-2023). Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ. Эх сурвалжийг URL-аас:  police.gov.mn/as/article/3
    Гэмт хэргийн бүртгэлийн хувьд 2016 оноос өмнө бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргүүдийн дотор ЭХТА-ийн (2002) 99 дүгээр зүйлд заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн статистикийн тусгайлан гаргаагүй байх ба 2018 оноос хойш уг гэмт хэргийн статистикийг бие даасан байдлаар гаргаж нийтэлсэн байна.
  112. Эдгээрийн дотроос Бусдын бие махбодод гэмтэл учруулах болон хулгайлах гэмт хэргүүд аль ч үед хамгийн өндөр бүртгэгджээ. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн шинжид хохирлын хэмжээ шаардахгүй байхаар өөрчлөлт оруулснаар тус гэмт хэргийн хувьд тоон үзүүлэлт хурдацтай өссөн шалтгаан болсон байх магадлалтай.
  113. ШЕЗ. (2014-2016). Монгол Улсын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ Эх сурвалжийг URL-аас: https://www.judcouncil.mn/site/news/7
  114. ШЕЗ. (2018-2023). Монгол Улсын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ Эх сурвалжийг URL-аас: https://www.judcouncil.mn/site/news/7.
  115. 2002 оны ЭХТА-д зааснаар эдгээр гэмт хэргүүдийн ердийн бүрэлдэхүүн нь хөнгөн ангилалд нийтлэг хамаарах буюу эвлэрүүлэн шийдвэрлэх боломжтой гэмт хэргүүдийн төрөлд бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн адилаар багтаж байсан.
  116. ШЕЗ. (2016, 2023). Монгол Улсын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Эх сурвалжийг URL-аас: https://www.judcouncil.mn/site/news/7
  117. Прокурорын тухай хуулийн (2017) 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3 дахь заалтад “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн” тохиолдолд дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянахаар зохицуулсантай уялдуулан эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын шийдвэрт дээд шатны прокурор хяналт тавих боломжтой.
  118. Эрүүгийн хэргийг хялбаршууулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны нэг урьдчилсан нөхцөлд талууд эвлэрсэн үндэслэлийг хамааруулж болох боловч уг хоёр ойлголт нь зорилго, үзэл баримтлалын хувьд ялгаатай болохыг анхаарах нь зүйтэй.
  119. [Баярбаатар, П. (2024). Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт /хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/. Улаанбаатар, Монгол Улс, 121 дахь тал.
  120. United Nations. (1985). Minimum rules for the administration of juvenile justice, Section 5.
  121. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны хүүхдүүдэд зориулсан алтернатив арга хэмжээнүүдийг ашиглахыг олон улсын түвшинд дэмжсээр байна. Жишээлбэл, НҮБ-аас баталсан Дэлхийн эрүүгийн процессын загвар хуулийн 327 дугаар зүйлд улс орон бүр өсвөр насны яллагдагч нарт зориулсан алтернатив хөтөлбөрүүдийг боловсруулна хэмээн тусгажээ. Үүнд хохирогч болон яллагдагч, яллагдагч болон түүний гэр бүлийн гишүүдийн хооронд хохирол нөхөн төлөх, сургуульд сургах, боловсрол эзэмшүүлэх, сайн дурын ажил хийх, замын хөдөлгөөний дүрэм сурах, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдах зэргээр өргөн агуулга бүхий үр дүнд чиглэсэн эвлэрүүлэн зуучлалын хөтөлбөр явуулж болох талаар дурджээ. (Vivienne O., Colete R., Hans-Joerg A. and Goran K. (2008). Model Code for Post Conflict Criminal Justice: Vol 2 Model Code of Criminal Procedure. Washington, USA: United States Institute of Peace Press, 469.)
  122. Л.Ф.Обухова. Детская /возростнная/ психология. Российское педагигоческое агентство. М. 1996.
    Бадам, Д. (2013). Насанд хүрээгүй хүнд ял оногдуулах онцлог, түүний эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал /Хорих ялын жишээн дээр/ (хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл). Улаанбаатар, Монгол Улс, 77 дахь талаас дам эшлэв.
  123. Бадам, Д. (2013). Насанд хүрээгүй хүнд ял оногдуулах онцлог, түүний эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал /Хорих ялын жишээн дээр/ (хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл). Улаанбаатар, Монгол Улс, 77 дахь тал.
  124. Tali, G. (2011). Child Victims and Restorative Justice. London, UK: Oxford University Press, 60.
  125. UNODC. (2020). Handbook on Restorative Justice Programmes, 2nd ed., 68.