Бүтээлийн нэр
ХМХ | PUBG Mobile тоглоомын данс цэнэглэх үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олох нь тодорхой тохиолдолд хууль бус шинжтэй байх боломжтой
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй,
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч нь барилгын материал авах зорилгоор бизнесийнхээ 68,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн байв. Энэ үед түүний 12 нас 4 сартай хүү нь аавынхаа банкны аппликейшнаар нэвтэрч 58,885,500 төгрөгийг хэд хэдэн этгээдэд шилжүүлсэн байв.
Бусдад шилжүүлсэн мөнгөний дийлэнх хэсгийг буюу 35,138,605 төгрөгийг Хариуцагч Г гэх хүнд PUBG Mobile тоглоомынхоо дансыг цэнэглүүлэх зорилгоор шилжүүлжээ. PUBG Mobile тоглоомын тоглогч нь өөрийн мөнгөн хөрөнгөөр тоглоомонд ашиглагддаг дансаа цэнэглэж (тоглоомонд ашиглагддаг тэмдэгтийг unknown cash буюу UС гэж нэрлэдэг) дансан дахь UC-г дүрээ хөгжүүлэх зэргээр худалдан авалт хийх боломжтой. Тоглоомын данс цэнэглэхэд олон улсын карттай эсхүл бусад төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжтой байх ёстой тул ийнхүү төлбөрийн хэрэгсэл ашиглах боломж хязгаарлагдмал байгаа хүмүүст тодорхой хувийн шимтгэл авч, захиалгынх нь дагуу тоглоомын дансыг нь цэнэглэж өгдөг хүмүүс байдаг.
Хариуцагч Г нь хүүгээс 35,138,605 төгрөгийг шилжүүлэн авч, 5,060,000 төгрөгийг өөрт шимтгэл болгон авч, үлдэх 30,078,605 төгрөгийг хүүгийн PUBG Mobile тоглоомын хаягийг UC-р цэнэглэж өгчээ.
Хүүгийн аав болох Нэхэмжлэгч нь хүүгээ ийнхүү их хэмжээний мөнгө бусдад шилжүүлснийг мэдмэгц цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан бөгөөд ийнхүү шалгуулах үед Хариуцагч Г нь өөрт шимтгэл болгон авсан 5,060,000 төгрөгийг хүүгийн аавд буцаан шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Нэхэмжлэгч: ИХ-ийн 17.2-д “7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч хийнэ” гэж заасан. Миний хүү 13 настай буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 35 гаруй төгрөгөөр цахим тоглоомын эрх худалдан авах хэлцэл нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй юм. Иймд, ИХ-ийн 56.1.1, 56.5-д “талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,078,605 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч: Миний бие урамшуулал хэлбэрээр авсан 5,060,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин UС худалдан авахаар шилжүүлсэн 30,078,605 төгрөгийн хувьд үүнд дүйцэхүйц UС-ээр хүүгийн тоглоомын хаягийг цэнэглэсэн, энэ мөнгийг би өөрөө аваагүй олон улсын Midasbuy сайт руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түлхүүр үг
худалдах худалдан авах гэрээ, даалгаврын гэрээ, нэрлэгдээгүй гэрээ, гэм хор, хохирол, гар утасны тоглоом, данс цэнэглэх
Бичигдсэн огноо
2025-02-24
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-02-24
Товч мэдээлэл үзсэн
356
Бүрэн эхээр нь үзсэн
16
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | PUBG Mobile тоглоомын данс цэнэглэх үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олох нь тодорхой тохиолдолд хууль бус шинжтэй байх боломжтой” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2329
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2025-03-11 Сэтгүүлдуудаж байна !