Бүтээлийн нэр
ХМХ | Жүжгийн дүрд тоглох зорилгоор бичүүлсэн дууны бичлэгийг зөвшөөрөлгүйгээр жүжигт ашигласан нь зохиогчийн эрх зөрчсөн
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Захиргааны эрх зүй,
Оюуны өмч
Бүтээлийн товч
Дуучин Т нь 2017 онд Театрын даргатай харилцан тохиролцож тухайн үед Театрт тоглогдохоор төлөвлөгдсөн байсан жүжгийн туслах дүрд тоглох зорилгоор нэгэн уртын дууг дуулж, Театрын дуу бичлэгийн студид бичлэг хийлгүүлж байсан боловч тухайн жүжгийн туслах дүрд тоглоогүй байна.
2022 онд Дуучин Т stream үйлчилгээнд байшуулсан Театрын жүжгийг үзэж байх үедээ тухайн жүжгийн туслах дүр нь ам барин дуулж, өөрийнх нь дуулсан бичлэгийг ардаа тоглуулсан байгааг олж мэджээ. Тэрээр ийнхүү өөрийнх нь дуулсан бичлэгийг жүжигт ашиглахдаа өөрт нь огт мэдэгдээгүй нь түүний эрхийг зөрчиж байна гэж үзэн Оюуны өмчийн газарт гомдол гаргажээ.
Оюуны өмчийн газрын улсын байцаагч уг асуудлаар ам барин дуулсан жүжигчинд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаад тухайн ам барин дуулсан жүжигчин нь Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан байх тул зөрчлийн хэрэгт үргэлжлүүлэн Театрыг холбогдуулан шалгасан байна.
Ингээд Дуучин Т-ын дуулсан бичлэгийг тоглолтод ашигласан нь Зохиогчийн эрхийн тухай хууль (2021)-ийн 28.1.1-т “тоглолтондоо нэрээ дурдуулах”, 28.2.4-т “тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх” эрхийг тус тус зөрчсөн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 8.3.1-т “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Театрыг 5,000,000 төгрөгөөр торгожээ. Ийнхүү торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Театр маргав.

Түлхүүр үг
оюуны өмч, зохиогчийн эрх, зохиогчийн амины эрх, зохиогчийн онцгой эрх, уран бүтээл, нэрээ дурдуулах, нийтэд түгээх, зөрчил
Бичигдсэн огноо
2025-03-03
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-03-05
Товч мэдээлэл үзсэн
670
Бүрэн эхээр нь үзсэн
18
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Жүжгийн дүрд тоглох зорилгоор бичүүлсэн дууны бичлэгийг зөвшөөрөлгүйгээр жүжигт ашигласан нь зохиогчийн эрх зөрчсөн” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2335
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
13 hours ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
4 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !