Бүтээлийн нэр
ХМХ | Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээн дээр)
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Захиргааны эрх зүй,
Ашигт малтмал,
Татварын эрх зүй
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш бөгөөд харин төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах буюу уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль (“АМтХ”)-ийн 47.1-т зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ төлөхөөр хуульчилсан байв. Харин 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (“АМНАТ”) төлөгч байхаар зохицуулсан.
Ийнхүү өөрчилснийг Үндсэн хуулийн цэц (“Цэц”)-ээс АМНАТ гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжээгүй, цаашлаад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэхээр байна гэж үзэн 2019.10.30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
Цэц дээрх тогтоолын дагуу 2019.11.22-ны өдрийн АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар дахин өөрчлөн тогтоов.
Хариуцагч нь 2022 онд Нэхэмжлэгч компанийн 2019 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019.04.15-2019.06.23-ны өдрийн хооронд ачигдсан төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож нөхөн татвар, торгууль, алдангид нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Нэхэмжлэгчийн үндэслэл. Хариуцагчид нь 2022 онд манай компанийн 2019 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Ийнхүү хяналт шалгалт хийх үед буюу 2022 онд АМтХ-ийн 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт хүчингүй болсон, Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болсон байсан. Гэтэл хүчингүй болсон хуулийг хэрэглэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй.
Хариуцагчийн үндэслэл. АМтХ-ийн 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт Төрийн мэдээлэл сэтгүүл (2019.03.28-ны №13/1066/)-д хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 2019.04.07-ны өдөр хүчин төгөлдөр болж Цэцийн 2019.10.30-ны өдрийн 04 тоот тогтоол гарснаар хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд АМНАТ төлөх зохицуулалт 2019.04.07-2019.10.30-ны хооронд 6 сар гаруйн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан тул Нэхэмжлэгч АМНАТ төлөх нь зүйтэй. Түүнчлэн энэ төрлийн маргааныг Улсын дээд шүүх (“Дээд шүүх”)-ээс шийдвэрлэсэн кейсүүд байгаа.

Түлхүүр үг
Татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, АМНАТ, ашигт малтмал, татварын нөхөн ногдуулалтын акт, Үндсэн хуулийн цэц, хууль хүчингүй болгох
Бичигдсэн огноо
2025-03-24
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-03-25
Товч мэдээлэл үзсэн
459
Бүрэн эхээр нь үзсэн
21
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээн дээр)” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2344
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !