Бүтээлийн нэр
Газрын эрхийн бүртгэл баталгаажуулалт тогтвортой
хөгжлийн зорилтын хэрэгжилтэд нөлөөлөх нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй,
Өмчийн эрх зүй,
Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Нийгмийн баялгийг нийт иргэдэд тэгш, хүртээмжтэй хувиарилснаар тогтвортой хөгжлийн зорилго хангагдаж иргэдийн амьдралын чанар сайжирна гэж эрдэмтэн судлаачид үздэг. Монгол улсын үндсэн хуулийн 6. 2-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн; 6.3-д Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно; 16.4-д хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан байдаг.
Иргэн бүр үл хөдлөх эд хөрөнгөтэй байж түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулан улмаар амьдралын чанараа сайжруулах шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Тогтвортой хөгжлийн нэгдүгээр зорилгын 1.3.4-д Нийслэлийн нийт хүн амд нийслэлийн газраас өмчилж авсан иргэдийн эзлэх хувийг 2030 он хүртэл нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Монгол улсын төр иргэддээ гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан 007 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх ажлыг эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд газраа өмчилж авч чадахгүй, өмчилж авсан нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсаар тэрхүү газар нь үхмэл хөрөнгө болж байна.
Энэхүү судалгаа газрын эрхийн бүртгэл баталгаажуулалт, тогтвортой хөгжлийн зорилтууд, төр засгийн бодлого хэрхэн уялдаж, хэрэгжиж байгааг тандах зорилготой. Судалгаанд нийслэлийн иргэдийг хамруулсан бөгөөд иргэд аль ч дүүрэгт газар өмчилж авах эрхтэй тул нийслэлийн есөн дүүргээс 7 дүүргийг сонгосон. Судалгааны асуултыг Газрын тухай хууль, Монголын Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Нийслэлийн Засаг даргын 2016-2029 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтад үндэслэн бэлтгэж түүврийг цуглууллаа.
Судалгааны үр дүн: 2003 онд эхэлсэн Газрын эрхийн /нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх/ бүртгэл баталгаажуулах ажил хангалтгүй түвшинд байгааг судалгаанд оролцогчдын сэтгэл ханамжгүй гэсэн судалгаан үр дүн нотолж байна. Энэ нь төр засгийн шийдвэр холбогдох баримт бичиг, эрх зүйн зохицуулалттай шууд хамааралтай байгааг харууллаа. Үүний үр дагавар нь төлөвлөсөн хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилго зорилт хангагдаж чадахгүй удаашрах, улмаар иргэдийн өмчтэй байж өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхээ эдлэх, эдийн засгийн эргэлтэй оруулах, үр шимийг нь хүртэх боломжгүй хомс хэвээр байна гэсэн үг юм.
Түлхүүр үг
Газрын эрх; Газрын эрхийн бүртгэл баталгаажуулалт; Тогтвортой хөгжлийн зорилтууд;
Бичигдсэн огноо
2020-01-10
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-04-04
Товч мэдээлэл үзсэн
352
Бүрэн эхээр нь үзсэн
4
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Пүрэвдулам
“Газрын эрхийн бүртгэл баталгаажуулалт тогтвортой
хөгжлийн зорилтын хэрэгжилтэд нөлөөлөх нь” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2354
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !