- хөрөнгө оруулагч нь дундын эзэмшлийн компанийг үүсгэн байгуулах,
- лиценз эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лицензийг дундын эзэмшлийн “БА” ГХОХХК (хариуцагч)-д шилжүүлэх,
- дундын эзэмшлийн компани дахь “ГХ” ХХК-ийн эзэмшлийн 20 хувийн 200 ширхэг хувьцааг 800,000 ам.доллараар худалдан авах эрхээ хөрөнгө оруулагч тал хэрэгжүүлээгүй бол лиценз эзэмшигч нь 20 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдэхээр тус тус тохиролцсон.
Улмаар “ГХ” ХХК нь лицензийг “БА” ГХОХХК-д шилжүүлснээр хөрөнгө оруулагчаас 25,000 ам.долларыг хүлээн авсан. Түүнчлэн хөрөнгө оруулагч нь лицензийг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор хувьцаагаа 800,000 ам.доллараар анхны лиценз эзэмшигч “ГХ” ХХК-аас буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул 20 хувийн хувьцаа эзэмшигчээр “ГХ” ХХК бүртгэлтэй хэвээр үлдсэн байна.
“ГХ” ХХК-ийн хамаарал бүхий “С” ХХК нь 3000Х тоот хайгуулын лицензийг “БА” ГХОХХК-ийн эзэмшилд 2002 онд шилжүүлсэн ба 2008 онд 013409А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор хариуцагч уг талбайд 2015-2021 оны хооронд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулжээ. Зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний хавсралтууд дээрх байдлаар хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээний С хавсралтын 3-т заасан нөхцөлийн агуулгын талаар дараах байдлаар маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (Еarn-in) болон Эскроу гэрээний С хавсралт БА-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3-т компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх агуулгаар рояалти тохиролцсон. Хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашиг шаардаагүй, анхнаасаа лицензийн төлбөр 25,000 ам.доллараас гадна үл маргах журмаар төлөхөөр рояалти тохирсон байсан. 2015 оноос хойш компанийн цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарч эхэлснээр рояалти авахыг хүссэн ч татгалзсан хариуг өгсөн. Жижиг хувьцаа эзэмшигч тул компанийн дотоод үйл ажиллагаанд оролцуулдаггүй шийдвэрийг 80 хувийн хувьцаа эзэмшигч тал гаргадаг. “БА” ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувиар тооцож 2015-2021 онуудын үүргийн гүйцэтгэлд 10,806,833,929 төгрөг гаргуулна.
Хариуцагчийн хариу татгалзал: Нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул гэрээний оролцогч биш, жинхэнэ хариуцагч биш. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани ногдол ашиг хуваах, тараах талаар аливаа шийдвэр гараагүй. Лицензийн үнэ 25,000 ам.долларыг төлсөн. Гэрээний С хавсралтын 3 дахь заалтаар зардал хуваарилсан болохоос компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх шууд утгыг заагаагүй. Компанийн орлого эерэг гарсан бол ногдол ашгийг хуваарилах эсэхийг компанийн дүрмээр зохицуулсан. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Маргаанд хамаарах 3000Х тоот лицензит талбайгаас гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулдаг ба компанийн санхүүгийн тайланд тусгагдсан мөнгөн гүйлгээ нь бүхэлдээ тухайн лицензит талбайгаас олсон орлого биш.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] In its simplest form, an earn-in agreement is a legal contract that allows one party (the “earn-in party”) to earn an interest in a mineral property by completing certain exploration or development milestones. These milestones will typically include drilling, sampling, and other geological work that helps to confirm the presence and potential value of the minerals at the site. (Blog do Milfont), https://www.milfont.org/tech/2023/05/02/earn-in-agreement-mining-definition/, last accessed on 3rd of March, 2025
[2] The escrow agreement is a contract entered by two or more parties under which an escrow agent is appointed to hold in escrow certain assets, documents, and/or money deposited by such parties until a contractual condition is fulfilled. (Cornell Law School, Legal Information Institute), https://www.law.cornell.edu/wex/escrow_agreement, last accessed on 3rd of March, 2025; Escrow agreements generally involve an independent third party, called an escrow agent, who holds an asset of value until the specified conditions of the contract are met. However, they should fully outline the conditions for all parties involved. Escrow agreements are commonly used in real estate transactions. (Investopedia), https://www.investopedia.com/terms/e/escrowagreement.asp, last accessed on 3rd of March, 2025
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Лицензит талбайд ашигт малтмалын олборлолтын үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос хувь хүртэх тохиролцоо нь хууль зөрчөөгүй
2025-04-07
-
Гэрлэлт цуцлуулж буй гэрлэгсэд бусдад өртэй бол өрийг тэнцүү хуваах зарчим үйлчилнэ
2025-04-04
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам Цэвэгжавын Мөнхдэлгэр, Цамбаагийн Дашцэрэн
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулга Чинчимэг
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тамирын Нарандэлгэр
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам Цэвэгжавын Мөнхдэлгэр
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !