Бүтээлийн нэр
ХМХ | Гэр бүл болоогүй ч оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаа нь нотлогдож байгаа үед хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байх боломжтой
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй,
Гэм хорын эрх зүй,
Өмчийн эрх зүй,
Компани
Бүтээлийн товч
Д.А болон С.Б нар нь 2007 оноос хамтын амьдралаа эхлүүлж, 2014.12.24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2007.10.26-ны өдөр охин Б.Э (хамтран нэхэмжлэгч) төрсөн ба тэдний гэрлэлтийг 2021.05.14-ний өдөр шүүхийн шийдвэрээр цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн маргааныг шийдвэрлэсэн.
2014.08.25-ны өдөр “Э” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигч [С.Б]-ийн шийдвэрээр үүсгэн байгуулж, “Э” ХХК-ийн хувьцааг 2017 онд С.Б-с Б.З-д, 2018 онд Б.З-с “М” ХХК-д, 2019 онд “М” ХХК-с Б.Б болон Б.З нарт бэлэглэлийн журмаар шилжүүлж, одоогийн байдлаар хувьцааны 80 хувийг Б.Б, 20 хувийг Б.З нар тус тус эзэмшиж байна.
Нэхэмжлэгчийн тайлбар: Бид [Д.А, С.Б] 2000 оноос хойш 21 жил хамт амьдарсан. "Э" ХХК-ийг 2014 онд бид өөрсдийн хөрөнгөөр бий болгосон ба үүсгэн байгуулах санаачилгыг би нөхөртэйгөө хамт гаргасан. Тус компанийг бий болгоход зарцуулсан бүх хөрөнгө нь бидний хамтын амьдралын явцад бий болсон дундын өмчийн хөрөнгө. Гэтэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр, бэлэглэлийн гэрээгээр өөрийн хуучин эхнэрийн хүүхдүүдэд [Б.З, Б.Б] шилжүүлэн өгсөн нь ИХ-ийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Эдгээр гэрээнүүд нь надаас хөрөнгөө нуух зорилгоор хийгдсэн, тухайн бэлэглэлийн гэрээг байгуулж байгааг би мэдээгүй ба бид гэр бүлээ цуцлуулаагүй байсан. ИХ-ийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.З, Б.Б нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсоноор тус компанийн хувьцаа нь хууль ёсны эзэмшигч нарт буцаан шилжиж, нэхэмжлэгч гэр бүлийн дундын өмчийн хөрөнгөөс өөрт [Д.А] болон охин [Б.Э]-доо ногдох хувьцаа болох 66 хувийг хууль ёсны дагуу эзэмших боломжтой болно.
Хариуцагч “Э” ХХК-ийн тайлбар: Компанийн хувьцаа нь зохигчийг гэрлэхээс өмнө бий болсон С.Б-н хуваарьт хөрөнгө, дундын өмч биш. Гэр бүлийн дундын өмчийн маргаан шүүхээр нэгэнт шийдэгдсэн, гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Хариуцагч Б.З, Б.Б нарын тайлбар: "Э” ХХК-ийн толгой компани байсан “М” ХХК болон “Э” ХХК-д Д.А нэг ч удаа хувьцаа эзэмшиж байгаагүй. Иймд "Э” ХХК-ийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Компанийн хувьцааг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид тооцох боломжтой боловч “Э” ХХК-ийг гэр бүлийн дундын өмч болгож тогтоох хууль зүйн боломжгүй. Б.З-н эзэмшиж байгаа 20 хувь, Б.Б-н 80 хувийн хувьцааны хэдэн хувийг ямар үндэслэлээр шилжүүлж авах гээд байгаа нь ойлгомжгүй.
Хариуцагч С.Б, “М” ХХК-ийн тайлбар: Нэхэмжлэгчтэй 2007 оны 08 сараас нэг гэрт хамт амьдарч, 2007.10.26-ны өдөр охин Б.Э төрсөн, гэрлэлтээ 2014.12.24-ний өдөр батлуулж, улмаар шүүхийн шийдвэрээр цуцлуулсан. С.Б нь тэр үед Д.А-н бүх хүсэлтийг биелүүлж, орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, бэлэн мөнгө, “М” ХХК-ийн 45 хувийн хувьцааг шилжүүлсэн. ИХШХШтХ-ийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Бэлэглэлийн гэрээг зөвхөн ИХ-ийн 280 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгодог ба энд тийм үндэслэл тогтоогдохгүй, хоёр тал харилцан тохиролцож, гэрээ байгуулсныг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа.

Түлхүүр үг
Хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа, дундын өмчийн маргаан, гэрлэлтийн харилцаа, хамтран өмчлөх дундын өмч, гэр бүл, хамтын амьдрал, нотлох үүрэг
Бичигдсэн огноо
2025-05-28
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-04-29
Товч мэдээлэл үзсэн
27
Бүрэн эхээр нь үзсэн
1
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Гэр бүл болоогүй ч оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаа нь нотлогдож байгаа үед хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байх боломжтой” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2378
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
6 days ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийвэл саналын хуудсыг хүчингүйд тооцох заалттай холбоотой 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-29
-
Гэр бүл болоогүй ч оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаа нь нотлогдож байгаа үед хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байх боломжтой
2025-04-28
-
Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.
2025-04-24
-
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-04-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
ЖАРГАЛ ДӨЛГӨӨН
2025-04-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-04-24 Судалгааны тайландуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ Данзангийн Лүндээжанцан
2025-04-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !