Бүтээлийн нэр
"Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын судалгаа"
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Салбар
Эрүүл мэнд
Бүтээлийн товч
Аливаа улс орны хөдөлгөгч гол нэгж нь иргэд байдаг. Энэ утгаараа иргэдийн эрүүл мэндийн асуудал нь зайлшгүй хэлэлцэх шаардлагатай чухал сэдэвд тооцогддог. Сүүлийн үед эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох асуудлууд дэлхийн эрүүл мэндийн голлон яригдах сэдэв болж байх бөгөөд энэ нь ихэнх улс орнуудад эртнээс судлагдан, холбогдох эрх зүйн зохицуулалтууд хийгдсээр ирсэн байна.
Монгол Улсын хувьд энэ нь шинэлэг ойлголт хэдий ч орчин үеийн анагаах ухааны ололтыг дагаад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байна. 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр шилжүүлэн суулгаснаас 108 иргэнд амьд донороос, 10 иргэнд амьгүй донороос, 28 иргэнд элэг шилжүүлэн суулгаснаас 27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос, 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг тус тус амжилттай хийсэн байна. Ийнхүү техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа өнөө үед эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бололцоо бүрдэж эхлээд байна. Донорын тухай хуульд амьгүй донорын тухай ойлголт, түүнээс эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай зохицуулалт нь 2012 онд нэмэлтээр орсон. Гэвч уг хуулийн холбогдох зохицуулалт нь тухайн харилцааг зохицуулахад төдийлөн хангалтгүй байна. Учир нь практикт амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа нь илүү түгээмэл байх тул цаашид амьд донорын эрхийг хамгаалах үүднээс амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг багасгаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй болохын хирээр уг асуудал эрүүл мэндийн болоод хууль зүйн салбарын тулгамдсан асуудал болоод байна. Үүний тулд өдгөө мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтуудыг нарийвчлан судлах шаардлага зүй ёсоор тавигдана.

Түлхүүр үг
Донор, амьгүй донор, кадавр донор, эрхтэн шилжүүлэн суулгах, эрүүл мэнд, донорын тухай хууль
Бичигдсэн огноо
2017-04-28
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-06-25
Товч мэдээлэл үзсэн
4997
Бүрэн эхээр нь үзсэн
241
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй
1 week ago
-
Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
1 week ago
-
Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно
2 weeks ago
-
Алтансүхийн Сайнзаяа
2022-08-18 Бакалаврын төгсөлтийн ажил -
Төрмөнхийн Лхамсүрэн
2022-08-18 Магистрын зэрэг хамгаалсан бүтээл -
Мөнхбаатарын Нямжаргал
2022-08-16 Бакалаврын төгсөлтийн ажил -
Саруулын Юмжирдулам
2022-08-15 Бакалаврын төгсөлтийн ажил -
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2022-08-04 Гарын авлага, аргачлал -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2022-08-03 Бакалаврын төгсөлтийн ажил -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-02 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-01 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-07-29 Эрх зүйн шүүмж -
Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН
2022-07-25 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/