Бүтээлийн нэр
МОНГОЛ УЛС ДАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛ
Зохиогч
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд тус зүйлийн 14/-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэнийг хохирсон гэж шүүхээс тогтоосон тохиолдолд уг хохирлыг арилгуулах эсхүл нөхөн төлүүлэх эрхийг иргэн баталгаатай эдлэх бөгөөд уг эрхээ эдлэх нөхцөл боломжийг Монгол Улсын төрөөс хангах үүрэгтэй.
Гэтэл өнөөгийн Монгол Улсын шүүх дээрх эрүүл мэндтэй холбоотой хохирлыг нөхөн төлүүлж буй зарим практикыг авч үзвэл, иргэн дээр дурдсан үндсэн эрхээ эдлэх, хохирлоо нөхөн төлүүлэхэд хууль хэрэглээний зарим асуудлууд тулгарч байгаа бөгөөд үүнийг дан ганц шүүх эрх мэдлийн хүрээнд даван туулахад ярвигтай байгаа тал ажиглагдсан.
Илтгэлд, үндсэн 2 асуудлыг хөндсөн болно. Нэгдүгээрт, эмчийн буруу оношлосны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд тулгарч буй асуудал, хоёрдугаарт эдийн бус хэлбэрээр эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэхэд тулгарч буй асуудлыг тус тус авч үзсэн. Асуудал бүрт шүүхийн бодит шийдвэрийг жишээ татсан учир уншигч ахай болон уг сэдвээр цааш нь гүнзгийрүүлэн судлах хүнд нэмэр болно гэж найдаж байна.

Түлхүүр үг
Эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны гэм хор, эмчийн буруу онош, шалтгаант холбоо, хохирол нөхөн төлүүлэх,
Бичигдсэн огноо
2017
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Үнэ
3000 төгрөг
Бүтээл
Байршуулсан огноо
2017-09-06
Товч мэдээлэл үзсэн
3091
Бүрэн эхээр нь үзсэн
9
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганхуяг Цэрэндэжид ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
Адъяасүрэн Түвшинтөгс Сэжигтний эрх зүйн байдлыг тодорхой болгох хууль зүйн асуудал ба хүний эрхийн зөрчил
Равданбямба Оюундэлгэр ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ