Эрх үүргээ үнэнч, шударгаар хэрэгжүүлэх үүргийн хүрээнд гэрээний бэлтгэл үе шатанд онцгой үүрэг үүсч болохоор хуульд заасан боловч тус үүргийг гэрээнээс үүдэх үүрэг үү эсхүл, хуулиас үүдэх үүрэг үү гэдэг дээр тодорхой хариулт хуулиас харагдахгүй байна. Энэ нь гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн зөрчил нь гэрээний эрх зүйгээс үүдэх үүргийн зөрчил үү? эсхүл гэм хорын эрх зүйгээс үүдэх үүргийн зөрчил үү? гэдэг дээр онол, практикийн хувьд ихээхэн маргаантай байдлыг үүсгэж байна. Ийнхүү маргаж буйн цаад шалтгаан нь тухайн үүргийн зөрчлийг аль эрх зүйн ангилалд хамааруулахаас шалтгаалан нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэх нотлох үүргийн хуваарилалт болон үүргийн зөрчлөөс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох зэрэг дээр шийдвэрлэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой юм.
Гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн зөрчлийг нэг мөр ойлгож хэвших нь үүнтэй холбоотойгоор үүсэх маргааныг шийдвэрлэхэд онол, практикийн хувьд ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, Монгол Улсад Монгол Улсын Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т заасан гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн харилцааг шүүхийн шийдвэрүүдэд хэд хэдэн янзаар хэрэглэж байгаа нь тус үүргийн талаарх ойлголт, тайлбар төлөвшөөгүй байгааг илтгэж байна. Тиймээс, тус сэдвийг судалж гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн агуулга, мөн чанарыг өөрийн хэмжээнд тодруулсны үндсэн дээр үүргийн аль ангилалд хамруулах нь үндэслэлтэй гэдэгт дүгнэлт өгөх, тус сэдвийн судлагдсан байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор уг сэдвийг сонгон бакалаврын судалгааны ажил бичлээ.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ