Бүтээлийн нэр
Шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлалд тулгамдаж буй асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлал буюу төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо дахь эвлэрүүлэн зуучлалд эвлэрлийн гэрээний нэг тал үүргээ биелүүлэгүй тохиолдолд албадан үүргийг биелүүлэх боломжгүй байдаг нь шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах төвд хандах байдлыг бууруулах асуудал болж байна. Эвлэрүүлэн зуучлах тухай хуулиар төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо дахь эвлэрлийн гэрээгээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг дахин шүүхэд хандаж хэрэг үүсгэхээр заасан. Харин шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан тохиолдолд ИХШХШтХ-д зааснаар шүүгчээр баталгаажуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж албадан биелүүлэх боломжыг олгосон зохицуулалт нь хүмүүс илүү шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандах нөхцөлийг бүрдүүлсэн, эвлэрүүлэн зуучлагчийн адилхан дэмжлэгийг авсан талуудын эвлэрлийн гэрээ нь өөр өөр үр дагавар авчрах нь тэгш бус, шударга бус үр дагаварт хүргэж байна. Иймд шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучилсан эвлэрлийн гэрээг хэрхэн гүйцэтгэх аргыг харьцуулсан судалгаа хийх замаар асуудалд гарц хайна.
Түлхүүр үг
шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, мэргэжлийн холбоо дахь эвлэрүүлэн зуучлал, эвлэрүүлэн зуучлал
Бичигдсэн огноо
2018-05-30
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-16
Товч мэдээлэл үзсэн
5351
Бүрэн эхээр нь үзсэн
260
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Санчир-Уяа “Шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлалд тулгамдаж буй асуудал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/407
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх