Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлсэн эсэх асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс нь ардчилсан Үндсэн хуулиа батлан эдүгээ 27 жил болохдоо нэмэлт, өөрчлөлтийг 1999, 2000 болон 2019 онд тус тус хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмыг баримтлан хүний эрх, эрх чөлөөг улам баталгаатай болгох төрийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд хийдэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хийж тухайн хуулиудад заасан зарчмуудыг мөрдлөгө болгодог. Тэдгээр зарчмын нэг болох ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхэд хэрхэн баримталж баталсан эсэх талаар онол, хууль зүйн үндэслэл, хэрэгжихэд тулгамдсан зарим асуудлыг тодорхойлох, бусад улсын туршлагыг судлан үзэж дүгнэлт хийхийг зорьсон болно.
Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулах, батлах бүх үйл явц ард түмний оролцоонд саналд тулгуурлаж хийгдсэн ард түмний хамтын оюуны бүтээл учраас нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь ард түмнээс хол хөндий байх ёсгүй. Учир нь засгийн эрх ард түмний мэдэлд гэж заасан нь гүн утга агуулга, ард түмний үнэ цэнийг илэрхийлсэн ойлголт төдийгүй ард түмэнгүй төр гэж үгүй, төрийн эрх ард түмнээсээ улбаатай гэдгийн илэрхийлэл. Тиймээс суурь хуулийн асуудалд ард түмнээ дээдлэн хүндэтгэж оролцох боломж нөхцлийг нь бүх талаас нь бүрдүүлэн хариуцлагатай ажиллах нь төрийн түшээдийн үүрэг юм.
Өвөг дээдсийн өнгөрсөн бол сургамж, туршлагаасаа үргэлж суралцаж ирээдүйгээ бүтээж байх захиас ёсоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд ч өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйн төлөө судалгаатай, үндэслэлтэй, хэрэгцээ, шаардлагаа оновчтой тодорхойлж өнөөгийн төдийгүй ирээдүйд бий болох үр дагаврыг тооцох шаардлага хууль тогтоогчид ч иргэд бидэнд ч байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд хэрхэн хандав гэдгийн үр дагавар бүх талд ижил тусах, сөрөг үр дагаврыг нь хамтаараа хүртэх учраас хууль нь төрийн хэрэг, үндсэн хуулийн асуудалд үндсэн хуулийн цэц л анхаарах ёстой мэтээр үл ойшоох нь туйлын буруу хандлага юм. Тиймээс эрхээ эдэлдэг, үүргээ ч ухамрсарладаг иргэн байхын тулд оролцоогоо бодитой болгох, нийгмийн идэвхтэй, мэддэгээ зоригтой хэлдэг, эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо хүргэж чаддаг хүчирхэг иргэдтэй болох шаардлага монголын нийгэмд агаар лугаа дутагдаж байна.
Үе үеийн парламентын бүрэлдхүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах төслийг боловсруулахдаа улс төрийн зөрчилдөөнийг арилгах, эрх мэдлийг тэнцвэрийг хангах, хариуцлагатай хяналттай тогтолцоог бүрдүүлэх зорилго тавьдаг боловч энэ зорилго нь ард түмний оролцоон дээр тулгуурлаж байж л биелэлээ олно. Учир нь хууль байгаад хяналттай, хариуцлагатай болчихно гэдэг өнөөгийн нийгэмд хангалтгүй нь тодорхой болсон, тиймээс хариуцлага нэхдэг, хийж хэрэгжүүлэхийг шаарддаг иргэдтэй байх нь илүү үр нөлөөтэй төдийгүй бидний зорьсон иргэний ардчилсан нийгэм хөгжих үндэс суурь юм.

Түлхүүр үг
Ард түмний бүрэн эрх, ард түмний оролцоо, Хүний эрх, эрх чөлөө, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт,
Бичигдсэн огноо
2019-12-20
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-01-28
Товч мэдээлэл үзсэн
5062
Бүрэн эхээр нь үзсэн
157
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Досжан
О.Хишигмөнх
“Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлсэн эсэх асуудал” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/682
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !