Бүтээлийн нэр
Иргэд хоорондын зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал ба хүүгийн хязгаар тогтоох жишиг
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Технологийн хөгжлийн хэрээр зээлийн үйл ажиллагаа нь улам бүр хялбаршиж, тэр хэрээр эдийн засгийн эргэлт сайжрах боломж гарч буй энэ үед хууль, эрх зүйн орчны хөгжил ямар төвшинд байгааг өөрийн эрхгүй сонирхсон.
“Монгол Улсын Шүүхийн тайлан”-ын сүүлийн гурван жилийн тайлангаас үзэхэд Улсын хэмжээнд Зээлийн гэрээний маргаан 22,237 буюу нийт хэрэг маргааны 20 орчим хувийг дангаар эзэлж байна . Энэ дүнгээс Зээлийн гэрээний нийгэм, эдийн засгийн харилцаанд үзүүлэх ач холбогдлыг харж болохоор байна.
Нөгөө талаас сүүлийн жилүүдэд манай улсад банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудын зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр, зээлийн хүртээмж бага гэх шүүмжлэл илт ихэсч байна. Үүнийг дагаад томоохон худалдааны төвүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид хувь иргэдээс “өдрийн зээл” гэх өндөр хүүтэй зээл авах болсон. “Өдрийн зээл”-ийн хүү нь сарын 10-50 хувь хүртэл хүүтэй байдаг талаар эх сурвалж дурдсан байна . Энэхүү асуудлыг зохицуулах үүднээс Улсын Их Хурлаас 2015 оны 12 сарын 03-ны өдөр Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээг хүүтэй байгуулахыг хориглосон боловч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 сарын 25-ны өдрийн 07 дугаарт дүгнэлтээр дээрх нэмэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Улмаар “өдрийн зээл” гэх асуудал нь эрх зүйн зохицуулалтгүй үлдсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018 оны 04 сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын даргад “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан . Тус хуулийн төсөлд банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоохоор , түүнээс давсан хүү тогтоосон тохиолдолд “Мөнгө хүүлэлт” гэж үзэхээр тус тус заасан байна. Хэдий зээлийн хүү өндөр байгаа ч хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох нь зөв эсэх асуудал дээр нэлээдгүй маргаан мэтгэлцээн нийгэмд өрнөөд байна.
Гэвч дээрх хуулийн төслийн үйлчлэх хүрээнд “өдрийн зээл” гэж нэрлэсэн хувь этгээдүүдийн олгож буй зээл хамаарахгүй байна. Иймд энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийсэн болно.
Түлхүүр үг
Зээл, Зээлийн гэрээ, Зээлийн хүү, Хүү, Өдрийн зээл, Мөнгө хүүлэлт, Иргэд хоорондын зээл,
Бичигдсэн огноо
2019-05-22
Хуудсын тоо
62
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-03-17
Товч мэдээлэл үзсэн
8011
Бүрэн эхээр нь үзсэн
466
Эшлэлийн тоо
115
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Оргилбаяр
“Иргэд хоорондын зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал ба хүүгийн хязгаар тогтоох жишиг” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/692
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !