Бүтээлийн нэр
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг (кибер) гэмт хэргийн гүнзгийрүүлсэн судалгаа
Зохиогч
Тогтууны Халтар Т.Баасанжав, Х.Ану
Тэмдэглэл
Судалгааны энэ тайланг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн захиалгаар Секьюрити Солюшн, Сервис, Консалтинг (СССК) ХХК-ийн судалгааны баг доктор, профессор Т.Халтарын удирдлагын дор бэлтгэсэн.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй, Криминологи
Бүтээлийн товч
Кибер гэмт явдлын асуудлууд, эрх зүйн арга хэмжээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, шүүн таслах тогтолцооны боломж болон кибер гэмт явдалтай тэмцэх бусад арга хэмжээ, олон улсын байгууллага болон техникийн туслалцааны асуудлыг хамруулсан өргөн хэмжээний, Монгол улсад анхны судалгааны ажил болно.

Судалгааны ажил 8 бүлэгтэй.

Судалгааны хүрээнд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эсрэг (кибер) гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдалыг тодорхойлон гаргахын зэрэгцээ дэлхийн бусад улсуудын туршлагыг судлан шинжилж, харьцуулсны үндсэн дээр зохих дүгнэлтүүдийг хийж цаашид хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний хувилбаруудыг санал болгосон.
Энэхүү судалгааны ажлыг НҮБ-аас тодорхойлсон чиглэлүүдийн дагуу гүйцэтгэж дараах үндсэн дүгнэлтүүдэд хүрсэн:

(a) Нэг талаас Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлт болон хууль тогтоомжийн ялгаатай байдал, нөгөө талаас кибер гэмт хэрэгтэй хамааралтай янз бүрийн баримт бичгийн хооронд хамаарал оршиж байна. Эдгээр баримт бичгүүдэд мөрдөн шалгах чадвар, боломж, бүрэн эрх, олон улсын хамтын ажиллагааны талаар нийгэм соёл, бүс нутгийн ялгаа, зөрөлдөөн оршин байгаа ч кибер гэмт хэргийн даяарчлагдсан шинж чанарын улмаас үүнийг арилгах шаардлага тулгарч байна;

(b) Олон улсын хамтын ажиллагааны уламжлалт хэрэгслүүдийг ашиглах нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх яаралтай ажиллагааг хэрэгжүүлэх, цаг алдалгүй хариу үйлдэл хийх, хурдан устдаг цахим нотлох баримтыг олж авахад саад учруулж байна. Өнөөгийн ихэнх гэмт хэрэг дэлхийн өнцөг булан бүрт байрших цахим нотлох баримттай холбоотой болж байгаа учир зөвхөн кибер гэмт хэрэг гэлтгүй бусад гэмт хэргүүдэд энэ асуудал хамааралтай болж байна;
(c) Дэлхий даяар тархсан үүлэн тооцоолол, өгөгдлийн төвүүдтэй холбоотойгоор тэнд байгаа нотлох баримтад хандах, олж авах тусгай дэглэм, зохицуулалт, “байршлын” асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна;

(d) Кибер гэмт хэрэгтэй хамааралтай эрх зүйн зөрчлүүдийг зохицуулж, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтууд улс улсад өөр, хоорондоо ихээхэн ялгаатай байгаа учир нэг мөр болгох шаардлага тулгарсан;

(e) Монгол Улсын хууль хамгаалах байгууллагууд, тухайлбал цагдаа, тагнуул, прокурор, шүүхийн ажилтнуудыг цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг (кибер) гэмт хэргийг мөрдөх, таслан зогсоох, тэмцэх талаар сурган хөгжүүлэх, урт хугацааны, тогтвортой, өргөн хүрээний техникийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон;

(f) Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, МАБ-ыг хангах стратегийн хүрээнд Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, үйл ажиллагааг нь уялдуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах талаар иж бүрэн хандлага хэрэгжүүлэх замаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг (кибер) гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа идэвхжүүлэх шаардлагатай болсон.
Түлхүүр үг
Кибер гэмт хэрэг, Харилцаа холбоо болон кибер гэмт хэрэг, кибер гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, Кибер гэмт хэрэгт тооцох, Тоон (цахим) нотлох баримт, кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
Бичигдсэн огноо
2019-04-07
Хуудсын тоо
102
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-01-04
Товч мэдээлэл үзсэн
4886
Бүрэн эхээр нь үзсэн
268
Эшлэлийн тоо
115
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Халтар Т.Баасанжав, Х.Ану “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг (кибер) гэмт хэргийн гүнзгийрүүлсэн судалгаа” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/845
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх