Бүтээлийн нэр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВААГҮЙТАЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Салбар
Үндсэн хууль
Бүтээлийн товч
Монгол улсын хувьд ерөнхийлөгч нь Улсын Их Хурлын нэгэн адил ард түмнээс шууд сонгогддог институт тул тодорхой хэмжээнд хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх, шаардлага тавих боломжтой. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч нь хууль тогтоох үйл ажиллагаанд хориг тавих хэлбэрээр оролцох бүрэн эрхтэй. Хоригийн тухай ойлголт Монгол улсад 1992 оны Үндсэн хуульд хуульчлагдсанаар сонгодог утгаараа хөгжих эхлэлийг тавьсан. Мөн Үндсэн хуульд заасанчлан хоригийг хүлээн авах ба авахгүй байх бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг тул хориг нь хууль тогтоох эцсийн шийдвэр биш ба хууль тогтоож байгаа үйл ажиллагаа биш юм.
Хоригийн хэлбэрийн тухайд Монгол улсад идэвхтэй байдлаар хориг тавих төрөл, эрх зүйн үр дагавар, хүчин чадлын тухайд харьцангуй хоригийн төрөл хэрэгжиж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үе үеийн ерөнхийлөгчдийн тавьсан нийт 84 удаагийн 99 хоригт дүн шинжилгээ хийвэл хуульд 72, тогтоолд 27, харин бүхэлд нь 47, хэсэгчлэн 52 хориг тавьсан байна. Хоригийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр хүлээн авахгүй гэсэн санал гаргасан тохиолдолд уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Харин Үндсэн хуулийн зарчим агуулгад харшилсан хууль тогтоомжид тавьсан хоригийг хүлээн авахгүй байх нь өөрөө парламентын “хууль бус” үйлдэл болно. Ерөнхийлөгчийн хоригийг парламентын зүгээс хүлээн авахгүй байх босго, шаардлага нь сул байх тусам Ерөнхийлөгчийн хориг тавих эрх мэдэл сул болдог байна. Манай улсын хувьд ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх тохиолдол харьцангуй бага буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд үе үеийн ерөнхийлөгчдийн 99 хоригоос 37 шийдвэрийг нь УИХ хүлээн аваагүй ба 37,4 хувийн үзүүлэлттэй байна.
Хүлээн зөвшөөрөөгүй гэсэн хариу өгсөн шийдвэрүүд нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэв, хангамж, Засгийн газрын бүтэц, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа, улс төрийн нам, төсөв, сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудтай холбоотой байв. Энэ нь хяналт тэнцвэрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийн хориг чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна.

Түлхүүр үг
Монгол улс, ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн хориг, хоригийн хэрэглээ, хоригийг хүлээн авахгүй байх, тулгамдсан асуудал, эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2020-06-01
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-01-17
Товч мэдээлэл үзсэн
1286
Бүрэн эхээр нь үзсэн
51
Эшлэлийн тоо
27
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй
2 days ago
-
Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
1 week ago
-
Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно
1 week ago
-
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2022-08-04 Гарын авлага, аргачлал -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2022-08-03 Бакалаврын төгсөлтийн ажил -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-02 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-01 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-07-29 Эрх зүйн шүүмж -
Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН
2022-07-25 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/ -
Дашням Батням
2022-07-20 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батцэнгэлийн Тэлмэн
2022-07-02 Бакалаврын төгсөлтийн ажил