Бүтээлийн нэр
Монгол Улсын ерөнхийлөгчийн хоригийн хэлбэр, түүний хэрэглээ, эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Дэлхий нийтийг хамарсан ардчилсан хөдөлгөөний түрэлтээр Монгол Улсад ардчилсан хувьсгал гарч, Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хорооны Улс төрийн товчоо огцорч Монгол дахь тоталитар дэглэм унаснаар Ардын Их Хурлаас 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль дахь нэг намын дангаар ноёрхлыг бэхжүүлсэн заалтыг халж, улс төрийн олон ургалч ёс, иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн өөрчлөлтийг оруулсан нь Монгол Улсын төрт ёсны хөгжлийн шинэ зурвас үеийн эхлэл болсон. Монгол Улсын Үндсэн хуулийг батлан гаргаснаар Монголын ард түмэн хуучин байгууллыг үндсээр нь халж, Монголын төр, нийгмийн байгууллыг ардчиллын үндсэн дээр шинэтгэж, оршин хөгжихүйц цаашдын чиг баримжаа, үндэс зарчмуудыг тогтоож, нийтээр дагаж баримтлах улс төр, эрх зүйн хэм хэмжээний бат үндсийг тавьж чадсан юм. Ийнхүү Монгол орон улс төрийн ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагтай, иргэний ардчилсан нийгэмд шилжих замыг эргэлт буцалтгүй сонгосон. Гагцхүү ардчилсан тогтолцоотой улс л Үндсэн хуульт төртэй байж чадна. Иймээс Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улс нь нэгдмэл байгууламж бүхий тусгаар тогтносон, бүрэн эрх, бүгд найрамдах улс мөн.
Харин өнөөдрийн Монгол Улсын засаглалын хэлбэрийг тогтооход Ерөнхийлөгчийн институц чухал үүргийг гүйцэтгэдэг. Гагцхүү Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагааны илрэн гарах гадаад хэлбэрийн нэг нь Ерөнхийлөгчийн хориг билээ. Хоригийн тухайд өнөөдрийг хүртэлх хугацаанд төдийлөн судлагдаагүй боловч практикт багагүй хэрэглэгддэг эрх зүйн үр дагавар агуулсан баримт бичиг юм.
Иймд Парламентын Бүгд Найрамдах засаглалтай, ардчилсан дэглэм бүхий Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн хоригийн хэлбэр хэрхэн хэрэглэгдэж буй суурь ойлголт, түүний эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлах шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байна.
Түлхүүр үг
Монгол Улс, Ерөнхийлөгчийн институц, хориг, хоригийн объект, тулгамдсан асуудал, эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2020-06-01
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-01-17
Товч мэдээлэл үзсэн
4506
Бүрэн эхээр нь үзсэн
113
Эшлэлийн тоо
50
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сүндэръяа
“Монгол Улсын ерөнхийлөгчийн хоригийн хэлбэр, түүний хэрэглээ, эрх зүйн зохицуулалт” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/856
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !