Бүтээлийн нэр
“Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх”-ийн ойлголт, тайлбар, хэрэглээ ...
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Үндсэн хуулийн 16.2-т зааснаар Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”. Харин иргэний энэхүү үндсэн эрх бодитой хамгаалагдаж, сэргээгдэж чадахгүй буйд нийт иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Шалтгааныг ядууралтай шууд холбон, гарцыг эдийн засгийн өсөлтөөр тайлбарлаж, иргэдийг бохирдуулагч, бохирдогч болгож буй төрийн идэвхгүй байдлыг үндсэн эрхийн гол зөрчил гэж харж байна. Үндсэн хуульд “Төр … хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар” тогтоосон.
Харин энэхүү үүргээ хэрхэн бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн шийдэл тодорхойгүй байна. Энэ өгүүллэгээр төрийн идэвхгүй (эс үйлдэл) байдлыг хэрхэн идэвхжүүлэх эрх зүйн шийдлийн талаар өгүүлэх болно. Эрх мэдэл хуваах онолын дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага нь үндсэн эрхийг хамгаалагч, төрийн бусад байгууллагад хууль ёсны шаардлага тавих чиг үүргийг өөртөө хадгалдаг онцгой институц байдаг. Монгол улсын шүүхэд (Үндсэн хуулийн шүүх болон бусад шүүх) 3-р үеийн хүний эрхийн дээрх заалтыг хүлээн зөвшөөрч, иргэдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг сэргээх эрх хэмжээ хаалттай байна.
Иймд чухам ямар хязгаарын хүрээнд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах … эрхийг” хамгаалах, сэргээх эрх зүйн боломжийг нээлттэй болгох вэ гэдэг асуултад өгүүллийн зорилго оршино. Үүний тулд “Эрүүл аюулгүй орчинд амьдрах … эрх”-ийг хэрхэн ойлгох, тайлбарлах болон хэрэглэх асуудлыг зохих төвшинд өгүүлнэ.
Түлхүүр үг
үндсэн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай ойлголт, тайлбар, байгаль орчны эрх, байгалийн тэнцэл
Бичигдсэн огноо
2017-10-25
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-04-29
Товч мэдээлэл үзсэн
7438
Бүрэн эхээр нь үзсэн
304
Эшлэлийн тоо
50
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Баяр
““Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх”-ийн ойлголт, тайлбар, хэрэглээ ...” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/946
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !