Бүтээлийн нэр
Монгол Улс болон БНХАУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил, хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй,
Хөрөнгө оруулалт
Бүтээлийн товч
Дэлхий даяар ялангуяа хөгжингүй орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах зохицуулалтыг эрчимтэй авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах нэгдсэн бодлого, эрх зүйн зохицуулалт байхгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилт учир дутагдалтай байгаа нь анхаарал татаж байна. Учир нь, 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хууль, 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах стратегийн салбарыг тодорхойлсон боловч эдгээр зохицуулалт нь хоорондоо уялдаа холбоогүй, зөрчилтэй, мөн 11 салбар хуулиудын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглож байгаа нь энэ чиглэлийг судлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг илтгэж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалтаар дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг боловч 2020 оны НҮБ-н “Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан”-аар хамгийн их хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн улсаар шалгарчээ. Энэ нь 2020 оны Гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотой бөгөөд энэ нь олон улсын анхаарлыг ихээр татаж байна.
Энэхүү өгүүллээр Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил, хууль тогтоомжуудыг харьцуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал дэвшүүлэхийг зорилоо.
Түлхүүр үг
бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, сөрөг жагсаалт, эдийн засгийн хөгжил, үндэстэн дамнасан корпораци
Бичигдсэн огноо
2021-02-20
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-06-24
Товч мэдээлэл үзсэн
3815
Бүрэн эхээр нь үзсэн
76
Эшлэлийн тоо
37
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Анхбаяр
“Монгол Улс болон БНХАУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил, хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/990
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !