Хуулийн чиглэлээр санал болгох шүүгчдийн бодит түүхээс сэдэвлэсэн кинонууд /цуврал №02/
1 year ago

1.Skid Row Marathon (2017)
АНУ-ын Лос Анжелес (county)-ийн Дээд шүүхийн шүүгч Крэйг Митчил (Craig Mitchel)-ийн амьдралын хэв маягт гүйлт чухал байр суурийг эзлэх бөгөөд “Skid Row Marathon” гэх хөтөлбөрт хамрагдсан орон гэргүй, архи, хар тамхинд донтсон болон өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хүнд нөхцөл байдлаа даван туулахад нь гүйлтээр дамжуулан хэрхэн туслаж байгаа тухай өгүүлнэ.
Энэ холбоосоор үнэгүй үзэх боломжтой: https://tubitv.com/movies/516678/skid-row-marathon
2.Caught in Providence (2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл цувралаар гарч буй)
АНУ-ын Род Айленд мужийн Провиденс хотын ерөнхий шүүгч Фрэнк Каприо (Judge Frank Caprio)-ийн “Провиденст баригдсан нь” гэх нэвтрүүлэг олон нийтэд ихэд алдаршсан. Бусад ижил төрлийн шоу нэвтрүүлгээс ялгаатай нь жинхэнэ шүүх танхимд, жинхэнэ хэргийг, жинхэнээр шийдэж харуулдаг.
Энэ холбоосоор бүх цувралыг үзэх боломжтой: https://www.youtube.com/channel/UC59KhIPOR0Jj653dC4laEJw
3.RBG (2018)
АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Рут Бадер Гинсбург (RBG) бага наснаас эхлэн Дээд шүүхийн шүүгч хүртэл ямар замналыг туулсан, түүний хувийн амьдрал, Харвард, Колумбиа зэрэг хуулийн сургуульд тухайн үед эмэгтэй хүн сурах ямар байсан, улмаар хуулийн сургуульд багшилсан түүх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө оруулсан хувь нэмэр гээд түүний түүхийг өгүүлнэ.
Энэ холбоосоор үзэх боломжтой: Available on Netflix
4.Miles Lord: Minnesota’s Maverick Judge (2017)
Робэрт Уолбэрний бичсэн “Корпорэйт Америкт шударга ёсны хариуцлага хүлээлгэсэн тэрсүү шүүгч Майлс Лорд” (“Miles Lord: The Maverick Judge Who Brought Corporate America to Justice”) гэх номноос сэдэвлэн бүтээсэн баримтат кино юм.
Уг кинонд шүүгч Майлс Лорд байгаль орчин, хүрээлэн буй орчныг бохирдуулсны улмаас хүний амь нас эрсдсэн, эрүүл мэндэд хохирол учирсан томоохон уул уурхайн компанийн эсрэг гаргасан олон хохирогчтой, нэхэмжлэлийг хэрхэн шийдсэнийг өгүүлэх бөгөөд шийдвэрээ гаргахдаа “Ашиг орлогыг хүний амь наснаас дээгүүрт тавьж чадахгүй” гэж хэлж байжээ.
Энэ холбоосоор үнэгүй үзэх боломжтой: https://www.pbs.org/video/miles-lord-minnesotas-maverick-judge-s7pbwg/
5.Sandra Day O’Connor: The First (2021)
Уг баримтад кинонд АНУ-ын Дээд шүүхийн анхны эмэгтэй шүүгч Сандра Дэй О’Коннорын намтарыг өгүүлнэ.
Түүнийг 1981 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Рональд Рейган томилсноор АНУ-ын Дээд шүүхийн анхны эмэгтэй шүүгч болсон юм. Тухайн үед энэ үйл явдлыг эмэгтэйчүүдийн тэгш эрхийн хөдөлгөөний үр дүн, бэлгэдэл төдий зүйл гэж харж байсан боловч шүүгч О’Коннорын санал 25 жилийн туршид АНУ-ын Дээд шүүхээс гарах шийдвэрийн үр дүнг тодорхойлод шийдвэрлэх ач холбогдолтой байсан.
Энэ холбоосоор үзэх боломжтой: https://www.pbs.org/wgbh/americanexperience/films/sandra-day-oconnor-first/
6.Story Corp Shorts: The Treasures of Mrs. Grady’s Library (2019)
2 мин 47 секунд үргэлжлэх хүүхэлдэйн кинонд шүүгч Олли Нил (Olly Neal)-ийг хожим нь хуульч, шүүгч болоход хүргэсэн ахлах сургуулийн үеийн нэгэн хөгжилтэй түүхийг өгүүлнэ.
Энэ холбоосоор үзэх боломжтой: https://www.youtube.com/watch?v=-S8ZwGagVCo
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !