“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж
2 years ago
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАХ “ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Уралдааны зорилго: Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны зорилго нь Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн салбарт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар асуудал дэвшүүлэх, дүн шинжилгээ, эрх зүйн харьцуулсан судалгаа хийх, тэдгээрт тулгуурлан хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлох, холбогдох судалгааны үр дүнг хууль тогтоогч болон боловсруулагч нарт хүргэх, энэ чиглэлийн судлаачдын оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, дэмжин урамшуулахад оршино.
Уралдаанд ирүүлэх илтгэлийн ерөнхий сэдэв: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” ерөнхий сэдэв дотор дараах дэд сэдвүүдийг дангаар болон хавсарсан байдлаар хамарсан байж болно. Үүнд:
- Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, түүнийг хангуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Шүүгч татгалзан гарах, шүүгчийг татгалзахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Тусгай журмаар хэлэлцэх хэргийн шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Ердийн журмаар хэлэлцэх хэргийн шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг /хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч/ төлөөлөн нэхэмжлэл гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
- Илтгэлийн уралдаанд оролцогчийн зүгээс тулгамдсан асуудал гэж үзсэн бусад асуудал
Уралдааныг зохион байгуулагч:
Ерөнхий зохион байгуулагч /санаачлагч/: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Хамтран зохион байгуулагч:
- Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо,
- Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн,
- “Легалдата” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сан
Уралдааны хугацаа:
- Илтгэл хүлээн авах хугацаа: 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл.
- 1-р шат явагдах хугацаа: 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
- 2-р шат явагдах хугацаа: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр
Уралдаанд оролцогчдын хүрээ: Илтгэлийн уралдаанд хуульч, эрх зүйч, эрдэмтэн, багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан оролцох боломжтой.
Илтгэлээ 2-оос илүүгүй хүнтэй багаар бичиж болно.
Уралдааны үе шат, зохион байгуулах журам:
1/ Уралдааныг дараах хоёр үе шаттай зохион байгуулна:
1-р шат. Нийт илтгэлүүдээс 8 илтгэл шалгаруулж, дараагийн шатанд оролцуулна.
2-р шат. Шалгарсан 8 илтгэлийг хэлэлцүүлж, тэдгээрээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.
2/ Илтгэлийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ. Үүнд:
- Шинжлэх ухааны үндэслэл 25 оноо
- Шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн байдал 20 оноо
- Практик ач холбогдол 20 оноо
- Судалгааны арга зүй 20 оноо
- Баримт бичгийн стандарт 5 оноо
- Зөв бичгийн дүрэм 5оноо
- Найруулга зүй 5 оноо нийт 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.
3/ Илтгэлийг шалгаруулах комиссыг ерөнхий болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллөөс бүрдүүлнэ.
4/ Илтгэлийг хураалгах хаяг:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар,
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, утас: 325162, 88057925.
5/ Илтгэлийг зөвхөн цаасан хэлбэрээр хураалгана.
Уралдаанд ирүүлэх илтгэлийн хэлбэр:
1.Илтгэл нь А4 цаасан дээр 10-аас доошгүй нүүрэнд багтсан /Гарчиг, хураангуй, түлхүүр үг, ном зүй, хавсралт орохгүйгээр/, мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ 11, Arial фонтоор бичсэн байна.
2.Илтгэл бүтэц агуулгыг багтаасан гарчиг, нэг нүүр агуулгын хураангуй, түлхүүр үгтэй байна.
3.Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, ном зүйг тодорхой бичсэн байна.
4.Илтгэлийн зохиогчийн мэдээллийг тодорхой тусгах /Овог, нэр, эрхэлсэн ажил, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудан/
Уралдаанд ирүүлэх илтгэлд тавигдах шаардлага:
- Сэдэв нь удирдамжид заасан ерөнхий болон дэд сэдвийн хүрээнд багтсан байх.
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх.
- Бодит нотлох баримт болон дотоод, гадаадын шүүхийн шийдвэрүүдэд /сүүлийн 5 жилд/ тулгуурласан байх.
- Харьцуулсан судалгаа хийх.
- Урьд өмнө хэвлэгдээгүй буюу өөр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлээгүй, оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй тодорхой асуудлыг нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байна.
Уралдааны шагналын сан:
1-р байр: Өргөмжлөл, 3 000 000 төгрөг, Легалдата цахим санд илтгэлээ байршуулах эрх
2-р байр: Өргөмжлөл, 2 500 000 төгрөг, Легалдата цахим санд илтгэлээ байршуулах эрх
3-р байр: Өргөмжлөл, 2 000 000 төгрөг, Легалдата цахим санд илтгэлээ байршуулах эрх
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !