"Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
3 years ago

Монгол Улсын Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн өргөн мэдүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх харилцааг зохицуулахад гарч буй хуулийн давхардлыг арилгах, 1995 онд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (ИТБАТГӨГШтХ)-ийг хүчингүй болгох саналыг хэлэлцэж байна.
Дээрх өөрчлөлт нь иргэдийн зүгээс төрийн байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилтэд ямар үр дагавар үзүүлэх талаар хийсэн судалгааны үр дүнг хуульч, судлаач болон иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгууллаа.
“Иргэний өргөдөл, гомдол гаргах эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн доктор (Dr.Jur) Д.Сүнжид танилцуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний үндсэн эрх болох төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх үүргийн талаар танилцуулсан.
Мөн өргөдөл, гомдол гаргах эрхийг агуулга талаас нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоотой уялдуулан санал дүгнэлтээ хэлсэн бөгөөд иргэний өргөдөл, гомдол гаргах эрхийн хэрэгжилтийг хангахад иргэний хувийн нууцыг хадгалах, хамгаалах, эрх бүхий байгууллагаас гаргасан журам тодорхой, давхардал, хийдэлгүй байх, шийдвэрлэх процесс үр дүнтэй байхыг онцолсон юм.
Дараа нь “Иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх процесс, практик үүсч буй асуудал”-ын талаар “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч Б.Төрболд танилцууллаа.
Тэрбээр, ИТБАТГӨГШтХ, Захиргааны ерөнхий хууль хоорондын давхцал хийдлийг арилгаж захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх процессын зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсронгуй болгох нь зүйтэй. Ингэснээр өргөдөл, гомдол гаргах ажиллагаа төрөлжсөн хуулиар зохицуулагдах боломж нээгдэх сайн талтай юм.
Захиргааны ерөнхий хуульд тусгахаар боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийг авч үзэхэд ИТБАТГӨГШтХ-ийн үндсэн эрхийг хангахад чиглэсэн агуулга илүү боловсронгуй болж туссан байна. Тухайлбал, Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хууль болон ИТБАТГӨГШтХ-д “өргөдөл”-тэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулаагүй байсныг Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зохицуулж байгаа нь хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлсэн.
Өргөдөл, гомдол гаргагчийг “иргэн” гэж тухайлан заасны улмаас “хуулийн этгээд”-ээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх асуудлыг орхигдуулсныг хуулийн төсөлд нэмж тусгасан. Түүнчлэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг илүү богиносгож байгаа нь иргэн, хуулийн этгээдэд захиргааны байгууллагаас учруулах хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг багасгахад чиглэсэн байна гэж үзэж байна гэлээ.
Харин Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ИТБАТГӨГШтХ-ийг хүчингүй болгох аваас Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаа болон төрийн байгууллага, албан тушаалтнуудтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх асуудлыг хэрхэн нарийвчлан зохицуулахыг нухацтай авч үзэх шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаарх Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгасан зохицуулалт байхгүй. Энэ асуудлыг одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа ИТБАТГӨГШтХ-ийн дагуу зохицуулж байгаа бөгөөд энэ хууль хүчингүй болсон тохиолдолд гомдлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Ингэхийн тулд Улсын Их Хурлын тухайд өргөдөл, гомдол шийдвэрлэх журмыг Төрийн байгуулалтын байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлахтай зэрэгцүүлж, хамтатган батлах шаардлагатай гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс дараах саналуудыг хэллээ.
Иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг бие бие рүүгээ явуулж байгаад хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй, хугацаа их алдагдах нөхцөлийг үүсгэдэг. Иймд өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, түүнчлэн өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүйгээс гарсан хохиролыг тооцдог болох; Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байдлаар мэдээлэгдэж, эргэх холбоо бий болгох; иргэнд хуулийг таниулах, сурталчилах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай талаар санал бодлоо хуваалцлаа.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !