“Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо
3 years ago
Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран 2022.06.08-ны өдөр “Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Хурлыг нээж УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг үг хэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Д.Зүмбэрэллхам болон Ханнс -Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар мэндчилгээ дэвшүүллээ.
Хуульчид, судлаачид оролцсон энэхүү хурлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй зарим гэмт хэрэг, байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж буй байдал, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал, эрүүл орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний үндсэн эрхийн талаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ:
Эрүүгийн эрх зүйн чиглэлээр:
-“Хууль бус уул уурхайтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөв байдал” сэдвээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч;
-“Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шүүхийн практик, хуульчлагдсан байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр УДШ-ийн ШССМХ-гийн Шүүхийн судалгааны төвийн судлаач Б.Батбаяр.
Хувийн эрх зүй чиглэлээр:
-“Байгаль орчинд учирсан хохирлыг иргэний журмаар шаардах асуудал” сэдвээр СЭЗИС-ийн багш Г.Энхбаяр;
-“Уул уурхайн салбарт байгаль орчинд нөхөн сэргээлт хийх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практикийг “бохирдуулагчаар нөхөн төлүүлэх” зарчимтай уялдуулан авч үзэх нь” сэдвээр УДШ-ийн ШССМХ-гийн Шүүхийн судалгааны төвийн судлаач Д.Бямба-Од.
Захиргааны эрх зүйн чиглэлээр
-“Байгаль орчны болон соёлын өвийг хамгаалах асуудлаар төрийн бус байгууллагад нэхэмжлэл гаргах эрхийг олгохтой холбоотой Япон улсын өнөөгийн чиг хандлага” сэдвээр Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторант С.Сүхчулуун;
-“Захиргааны хэргийн шүүхэд байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй байдал” сэдвээр УДШ-ийн ШССМХ-гийн Шүүхийн судалгааны төвийн судлаач С.Жансая;
“Үндсэн хууль, байгаль орчны хамгаалал, байгалийн баялаг, эрүүл орчинд амьдрах эрх ба Цэц” сэдвээр ХБНГУ-аас цахимаар Нийгмийн Антропологийн Макс Планк Институтийн хууль ба антропологийн тэнхимийн докторант Д.Баяр нар.
Салбар эрх зүйн илтгэл бүрийн дараагаар Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, Ч.Тунгалаг нар илтгэлүүдийг дүгнэж саналаа хэллээ.
Тус эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийг “Монголын төр эрх зүй” эрдэм шинжилгээний сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэж олон нийтэд хүргэх юм байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP23. Ө.Болортуяа: Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
5 days ago

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь иргэний шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
2025-07-08
-
П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
2025-07-07
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !