Баримт бичгийн загваруудыг татаж авч, ашиглах боломжтой боллоо
1 week ago

legaldata.mn -д гэрээ, төрийн байгууллага, шүүхэд гаргах хүсэлт, нэхэмжлэл гэх мэт “эрх зүйн баримт бичгийн загвар”-уудыг татаж авч, ашиглах боломжтой боллоо.
Гэрээний хувьд: ажил гүйцэтгэх гэрээ; агентын гэрээ; агууллахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ; ажлын байр түрээслэх гэрээ; ачаа тээвэрлэлтийн гэрээ; бараа арилжих тухай гэрээ; бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ; барилгад засварын ажил хийх гэрээ; гадаад худалдааны тээвэр-экспедиторын үйлчилгээ үзүүлэх гэрээ; даатгалын гэрээ; дистрибьютерийн гэрээ; зээлийн баталгаа өгөх гэрээ; олон улсын хэмжээнд ачаа тээврийн шуурхай мэдээллээр хангах тухай гэрээ; өрөмдлөгийн гэрээ; үйлчилгээ үзүүлэх гэрээ; хамтран ажиллах гэрээ; хөдөлмөрийн гэрээ; хөлсөөр ажиллуулах гэрээ; барьцаат зээлийн гэрээ; бүтээгдэхүүнийг удаан хугацаанд аж ахуйн харилцааны дагуу бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ; бэлтгэн нийлүүлэх гэрээ; бэлэглэлийн гэрээ; бэлтгэн нийлүүлэх материал, түүхий эдийн дахин боловсруулах тухай гэрээ; вальют худалдах, худалдан авах гэрээ; гадаадаас хүнсний бараа худалдан авах гэрээ; гадаадад бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ; зээлийн гэрээ; ноу-хау худалдах, худалдан авах гэрээ; оюуны үнэт зүйл, эд хөрөнгийг эрхийг худалдах, худалдан авах гэрээ; тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ; үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ; үнэт цаас, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ; худалдах худалдан авах ерөнхий гэрээ; санхүүгийн түрээсийн гэрээ; тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ; түрээсийн гэрээ; худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ; бизнесийн мэдээллийн нууцыг хадгалах тухай гэрээ; компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ; хамтарсан компани байгуулах тухай гэрээ; эвлэрлийн гэрээ; барилгын ажил гүйцэтгэх гэрээ; хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэт.
Төрийн байгууллагад гаргах хүсэлт: ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт; тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн авах тухай хүсэлт; арал сольсон тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт; хийцийн өөрчлөлт хийж хөдөлгүүр сольсон тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт; нэмэлт төхөөрөмж, суурилуулсан тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэл; мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх тухай хүсэлт гэх мэт.
Шүүхэд гаргах нэхэмжлэлийн тухайд: хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл; зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл; хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл; эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл; гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл; ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гэх мэт загваруудыг татаж авч, ашиглах боломжтой болно.
Tweet
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Батцэнгэлийн Тэлмэн
2022-07-02 Бакалаврын төгсөлтийн ажил -
Чулуунбаатар Болд М.Батболд
2022-06-30 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Баттөмөрийн Хулан
2022-06-30 Бакалаврын төгсөлтийн ажил -
Отгонбаярын Энхнаран
2022-06-25 Бакалаврын төгсөлтийн ажил -
Зоригтбаатарын Янжинлхам
2022-06-23 Бакалаврын төгсөлтийн ажил -
Пүрвээгийн Баттулга
2022-06-21 Гарын авлага, аргачлал -
Гомбосүрэнгийн Нацагдорж
2022-06-17 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Алтангэрэл Батболд
2022-06-16 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Долгорсүрэнгийн Булган Д.Наранбаатар
2022-06-10 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батжаргалын Бямбасүрэн
2022-06-06 Бакалаврын төгсөлтийн ажил