“Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” хурал боллоо
2 years ago

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж нэмэлт, өөрчлөлт орсон хэрэг хянан шийдвэрлэх хуулиудаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэг талд иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрх, нөгөө талд хяналтын шатны шүүхийн зарим чиг үүрэг, үйл ажиллагаанд аливаа шинэчлэлийн үр нөлөөгөөр бий болж байдаг шинэ тутам сорилтууд тулгарч байна. Үүнийг амжилттай даван туулах арга зам нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд суурилсан шинжлэх ухаанч хэлэлцүүлэг, хуулийг зөв ойлгож хэрэглэх, тайлбарлах нэгдмэл ойлголттой байх явдал юм.
Олон улсын эрдэм шинжилгээний уг хуралд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мэтью Ференс нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
“Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо дахь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь”, ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Петер Казинске “ХБНГУ дахь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалт”, АНУ-ын Давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүхийн шүүгч Жэймс Винн “АНУ-ын шүүхийн хяналт”, Сингапур улсын Дээд шүүхийн давж заалдах хэлтэс болон Давж заалдах шүүхийн хэрэг бүртгэгчийн орлогч, дүүргийн шүүгч Колин Сиү “Сингапурын дээд шүүхэд давж заалдах процесс, шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Мөн Хууль зүйн доктор Б.Буянхишиг “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Улсын дээд шүүхийн чиг үүрэг”, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судлаач С.Бат-Орших “Монгол Улс дахь шүүхийн жишиг” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн шүүгчид, Улсын Их Хурлын зарим гишүүн, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон ХБНГУ, АНУ, Сингапур улсын шүүхийн шүүгчид, эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Онцлох ишлэлийг та бүхэнд хүргэж байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !