АНУ-ын Дээд шүүх их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журамд арьсны өнгийг харгалзан дэмжих бодлого хэрэгжүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэж байна
2 years ago

2022 оны 10-р сарын 31-ны өдөр АНУ-ын Дээд шүүх Харвардын их сургууль болон хойд Каролинагийн их сургуульд холбогдох тус сургуулиудын оюутан элсүүлэх бодлого АНУ-ын Үндсэн хуулийн тэгш эрхийн заалтыг зөрчсөн эсэх маргааны аман тайлбар, мэтгэлцээнийг сонслоо. Энэхүү маргаан нь АНУ-ын түүхэнд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас өнгөт арьстан иргэдийн их, дээд сургуульд суралцах боломж хязгаарлагдмал байснаас үүссэн нийгмийн тэгш бус байдлын нөлөөг бууруулах, их дээд сургуулийн орчинд өнгөт арьстан оюутнуудын төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор 1960-аад оны сүүлээр зарим их сургуулиуд Affirmative Action Program буюу оюутан элсүүлэхдээ арьсны өнгийг шалгуур болгон авч үзэх, зарим тохиолдолд нийт оюутны тоонд эзлэх өнгөт арьстан оюутны тооны квот тогтоох элсэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс эхлэлтэй.[1]
Их сургуулийн элсэлтийн бодлогод Affirmative Action Program хэрэгжиж эхлээд удалгүй хууль зүйн сорилттой тулгарсан ба өнгөт арьстан өргөдөл гаргагчдыг тусгайлан дэмжих нь “reverse discrimination” буюу цагаан арьст өргөдөл гаргагчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж буй хэлбэр юм гэдэг үндэслэлээр үндсэн хуулийн маргаан өрнөсөн юм. АНУ-ын Дээд шүүх 1978 онд их сургуулийн элсэлтийн бодлогод Affirmative Action Program хэрэгжүүлэхтэй холбоотой анхны маргааныг 9 шүүгчийн 5:4 саналаар Калифорниа мужийн Дэвис анагаахын сургууль (UC Davis School of Medicine)-ийн тус сургуульд шинээр элсэх 100 оюутны 16 оюутан нь өнгөт арьстан байх хатуу квот бүхий элсэлтийн бодлого нь Үндсэн хуулийн тэгш эрхийн заалттай зөрчилдөнө гэж шийдвэрлэсэн. Гэхдээ Дээд шүүх их, дээд сургуулиуд “diversity” буюу олон талт байдлыг дэмжих зорилгоор арьсны өнгийг оюутан элсүүлэх олон шалгуурын нэг хүчин зүйл болгон харгалзан үзэж болно гэж шийдвэртээ зааснаар цаашид уг бодлого нарийвчилсан зохицуулалттайгаар хэрэгжих боломжийг үлдээсэн юм.[2] Улмаар их, дээд сургуулиуд Affirmative Action Program-ийг нийгмийн тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлах үзлийн нөлөөг бууруулах зорилгоос илүүтэй академик орчин дахь олон талт байдлыг дэмжих, дэлгэрүүлэх зорилготой холбон тайлбарлаж, хэрэгжүүлэх болсон.
АНУ-ын Дээд шүүх 2003 болон 2016 онуудад их сургуулийн элсэлтийн бодлого дах Affirmative Action Program-тай холбоотой хоёр ч маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Эдгээр хоёр тохиолдлын аль алинд мөн л 5:4 саналаар арьсны өнгө нь оюутан элсүүлэхэд харгалзан үзэх олон шалгуурын нэг байж болно гэж үзэж, эдгээр маргаанд холбогдох Техасын их сургууль болон Мичиганы хуулийн сургуулийн элсэлтийн бодлого нь олон хүчин зүйлийг харгалзан үздэг цогц бодлого бөгөөд арьсны өнгө нь зөвхөн нэг хүчин зүйл болох учир Үндсэн хуулийн тэгш эрхийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзсэн байдаг.[3]
Харин одоо Дээд шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаанд Харвардын их сургуулийн элсэлтийн бодлогод Ази гаралтай оюутнуудыг ялгаварлах, Хойд Каролинагийн их сургуулийн хувьд Ази гаралтай оюутнуудаас гадна цагаан арьст өргөдөл гаргагчдыг ялгаварлах бодлого хэрэгжүүлдэг гэдэг үндэслэлээр маргасан байна. Хамгийн сүүлд 2016 онд Affirmative Action Program-тай холбоотой маргааныг шийдвэрлэсэнээс хойш АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, консерватив үзэл баримтлалтай шүүгчдийн тоо давамгайлсан учир энэхүү 40 гаруй жил үйлчилсэн шүүхийн прецедент болох олон талт байдлыг дэмжих зорилгоор их сургуулийн элсэлтийн бодлогод арьсны өнгийг харгалзан үзэхийг зөвшөөрдөг шийдвэрийг халах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.[4]
Бэлтгэсэн: Ж.Энхсаруул
[1] https://www.bestcolleges.com/news/analysis/2020/08/10/history-affirmative-action-college/
[2] https://www.law.cornell.edu/wex/regents_of_the_university_of_california_v_bakke_(1978)
[3] https://www.supremecourt.gov/opinions/15pdf/14-981_4g15.PDF
[4] https://www.nytimes.com/2022/10/31/us/supreme-court-harvard-unc-affirmative-action.html
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
3 weeks ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 month ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
“Pubg mobile” тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
2025-02-18
-
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Нарангоо
2025-02-14 Магистрын ажилдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Дашцэрэнгийн Ариунзаяа Болдбаатарын Туяацэцэг
2025-02-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна !