Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь насыг хохироосон бол 2-8 жилийн хорих ял онооно
1 year ago

Өчигдөр (2023.09.21) Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч явсан 12-13 насны 2 хүүхдийг Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас нэг сурагч газар дээрээ алтан амиа алдаж, нөгөө сурагч хүнд гэмтэл авч ГССҮТ-д эмчлүүлж байгаа харамсалтай хэрэг гарлаа.
Албан бус мэдээллээр жолооч эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд 115 км хурдтай явж байжээ.
Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол, аваар гаргасан тохиолдолд хариуцлага чанга биш байдаг, хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэсэн үзэл бодол олон нийтийн дунд байдаг. Гэвч эрх зүйн зохицуулалтын хувьд яг ч тийм биш юм. Үндсэндээ уг үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас хамаарч Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг заасан байдаг. Хамгийн багадаа уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байвал гэмт хэрэг болох ба “дөрвөн зуун тавин нэгжээс[1] таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэнэ. Цаашлаад энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол оногдуулах ялын хэмжээ нь улам хүндрээд явдаг.
Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь насыг хохироосон тохиодолд тус зүйл, ангийн хамгийн хүнд ялыг оноохоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4-т заасан байна. Тодруулбал, энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр 2-8 жилийн хооронд хорих ялын хэмжээг тогтоох ба давхар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасна.
legaldata.mn #News
[1] 1 нэгж 1,000 төгрөгтэй тэнцүү байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !