“ОЮУНЫ УУЛЗВАР 20.01” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
5 years ago
“Оюуны-Инноваци” ТББ-ын урилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум, Ханнс Зайделийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг “Иргэдийн оролцоо II” төсөл, Азийн сан, IDLO, Хууль зүйн нөхөрлөл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон “Оюуны-уулзвар 20.01” арга хэмжээг зохион байгууллаа.
Оюуны-Инноваци ТББ-ын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, зарчим, үйл ажиллагааны чиглэл, хийж гүйцэтгэсэн судалгааны ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, одоо гүйцэтгэж байгаа судалгааны ажлын явц, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулга хийгдэв.
Шүүх дэх авлига гэх ойлголтын олон улсын ойлголт, судалгаатай харьцуулан томьёолж тодорхойлох, Монгол Улсын шүүх дэх авлигын илрэх хэлбэр, авлига үүсгэж буй эрсдэл, хүчин зүйлүүдийг шинжлэн судлах, шүүх дэх авлигыг бууруулах арга замыг тодорхойлж, бодлогын санал, дүгнэлт дэвшүүлэх зорилго бүхий бодлогын судалгааг хийж гүйцэтгэж байна.
Судалгааны явцын хувьд онолын ба эрх зүйн зохицуулалтын судалгаа, харьцуулсан судалгаа, анкетийн судалгаа /Монгол улсын нийт 497 шүүгч/, ярилцлагын судалгаа /санамсаргүй түүврийн аргаар сонгосон шүүгчид/, практик судалгаа зэргийг хийж гүйцэтгээд байна. Судалгааны нэгдсэн тайлан 2020 оны 1 дүгээр сард танилцуулагдана.
Хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн талаар ярилцах, түгээх, дэлгэрүүлэн хэлэлцэх, түүнчлэн салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, халуун яриа өрнүүлэх зорилго бүхий #LegalTalks подкастын 5 дахь дугаарыг зочдын дунд хийв.
Шууд подкастын зочдоор Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хуульч Ж.Хунан, Өмгөөлөгч Л.Нинжбат, Хууль зүйн доктор Д.Сүнжид нар оролцож, сонирхолтой ярилцлагыг өрнүүлэв.
Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан legaldata.mn сайтын шинэчилсэн шинэ хувилбарыг танилцуулж, тус сайт технологийн хувьд ямар шинэчлэл хийгдсэн, хэрэглэгчид шинээр ямар боломжийг нээж өгсөн талаар:
1.Зохиогч өөрийн бүтээлийн борлуулалтын мэдээг тогтмол харах боломж нээгдсэн;
2.Тухайн бүтээлийг цуглуулгандаа нэмж, дахин хайлт хийхгүйгээр харах;
3.Эрэлттэй бүтээл, зохиогчийг сар сараар харах, байнгын статистик мэдээллийг үзэх боломж бий болсон;
4.Сайтын загвар дизайн өөрчлөгдөж, хууль зүйн чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах боломж бий болсон;
5. #LegalTalks подкастыг шууд сонсох боломжтой болсон;
6.Сайтын аюулгүй байдал, нууцлалын бодлого хамгаалагдсан зэрэг давуу талууд бий болсон.
Оюуны бүтээлийг дэмжигч Танд зориулсан алт, мөнгө, хүрэл карт эзэмших эрхийг санал болгож байна. Дэмжигч картын эзэмшигч болсноор:
1.“Оюуны-Инноваци” ТББ-аас гаргаж буй ном, бүтээлийн дээжээс хүртэх;
2.Байгууллагын эвентүүдэд уригдах;
3.legaldata.mn хэрэглэх эрх, тус сайтад баннер байршуулах;
4.legalTalks подкастын ивээн тэтгэгч болох.
Алтан карт – 200,000₮ бөгөөд дээрх 4 зүйлийг бүтэн жилийн турш хүртэх;
Мөнгөн карт- 100,000₮ бөгөөд дээрх 4 зүйлийг 6 сарын турш хүртэх;
Хүрэл карт- 50,000₮ бөгөөд дээрх 4 зүйлийг 3 сарын турш хүртэх.
И-мэйл: contact@legaldata.mn
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 week ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
2 weeks ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
3 weeks ago
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх гэдэг нь нийтийн албан тушаалтны бүрэн эрхэд хамаарч түүний хувьд гүйцэтгэх боломжтой боловч тухайн тохиолдолд хуулиар тавьсан шаардлага хангаагүй этгээдэд хэрэгжүүлж хууль бус давуу байдал олгохыг хэлнэ
2025-01-27
-
Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа тохиолдолд тухайн сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.
2025-01-25
-
Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээний маргаан
2025-01-24
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-01-27 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чадраабалын Баатар
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мишигийн Батсуурь
2025-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамбын Ганхүрэл
2025-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-01-22 Судалгааны тайландуудаж байна ! -
Мишигийн Батсуурь
2025-01-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2025-01-22 Нийтлэлдуудаж байна !