Сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээлэх, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав
9 months ago

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-ийн мэдээллийг судалгааны эргэлтэд оруулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлээр “Легал дата” компанитай хамтран ажиллахаар боллоо. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баттулга нар өнөөдөр (2024.09.25) Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, судалгааны бүтээл, ном, товхимол, сэтгүүл болон лекц, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэгийг нийтэд мэдээлэх, тайлбарлан таниулах, сурталчлах зорилгоор https://legaldata.mn/ цахим санд “Сонгуулийн эрх зүй” цэс нээж, дээрх мэдээллийг байршуулах юм. Сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйг хөгжүүлэх зорилгоор сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-д төвлөрсөн мэдээ, мэдээллийг https://legaldata.mn/ цахим сангийн “Сонгуулийн эрх зүй” цэсэд нээлттэй байршуулахаар болов.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, “Легал дата” ХХК хамтран эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд харилцан туршлага солилцох, “Legaltalks” подкастаар олон нийтэд мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллах юм.
“Легал дата” ХХК нь хууль эрх зүйн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор олон талт мэдээ мэдээлэл, судалгаа, хайлтын нэгдсэн систем, дата анализ, цахим худалдаа, сургалт зэргээр төрөлжсөн https://legaldata.mn/ цахим санг хөгжүүлдэг.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !