Монгол Улсын Шүүхийн индекс 2023 оны байдлаар 1.28 оноогоор ахисан үзүүлэлттэй байна
5 months ago
Нээлттэй нийгэм форум санаачлан, 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг танилцууллаа. Шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг нь энэхүү судалгааны онцлог юм. Судалгаагаар 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексийн оноо 2023 онд 53,22 болж, 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлттэй байна.
Уг үзүүлэлтийг дараах шалгууруудаас хэмждэг бөгөөд үүнд:
-Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал;
-Шүүхийн нээлттэй, ил тод байдал;
-Шүүхэд итгэх олон нийтийн итгэл;
-Шүүхийн дэд бүтэц, нөөц;
-Шүүгчийн ёс зүй, хариуцлага;
-Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа хэмээх 6 үндсэн хэмжигдэхүүн, 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлжээ.
Түүнчлэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэл хотын нийт 2000 гаруй оршин суугчийг хамруулсан санаа бодлын асуулга, 400 гаруй хуульчдын үнэлгээ болон захиргааны статистик мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрдсэн байна. Хоёр жилийн өмнө анх танилцуулагдсан шүүхийн индекс нь 2021 онд батлагдсан шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үеийг хамарсан бол энэ удаагийн тайлан нь шүүхийн тухай хууль, холбогдох дүрэм журмын өнгөрсөн хугацааны хэрэгжилтийн үр нөлөөг дүгнэх боломж олгож буй юм. Тухайлбал, 2021 онд авч болох 100 онооноос 30 оноо авч байсан сахилгын хэрэг маргааны шийдвэрлэлтийн талаарх мэдээллийн ил тод байдал гэсэн дэд хэмжигдэхүүний оноо 2023 онд 80 болж өссөн байна. Энэ мэтчилэн шүүхийн үйл ажиллагааг дэд хэмжигдэхүүн тус бүрээр буюу 42 үзүүлэлтээр үнэлсэн онооны өсөлт, бууралтыг судалгааны дэлгэрэнгүй тайлангаас харах боломжтой.
Уг судалгааг 2021 онд эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 2 жил тутам хийж байхаар болсон юм. 2021 оны мэдээлэлд үндэслэсэн анхны индексийн дүнг 2022 онд танилцуулж байв. Судалгааг “Оюуны-Инноваци” ТББ хамтран хэрэгжүүлж, судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлыг хариуцан хэрэгжүүлдэг. Судалгааны тайланг хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байлгах үүднээс хэвлэмэл болон цахим хэлбэрээр танилцуулж буй бөгөөд судалгааны нийт өгөгдлийг нээлттэй байдлаар нийтэлсэн http://www.judindex.forum.mn хаягаас дэлгэрэнгүй танилцах, тайланг татаж авах боломжтой.
Нээлттэй Нийгэм Форум нь 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн туршлагатай үндэсний төрийн бус байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан судалгаа, шинжилгээний туршлага, олон улсад туршигдсан эрх зүйн салбарын үнэлгээний арга зүй, дотоодын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санал, зөвлөгөөний дагуу үндэсний индексийн арга зүйг тодорхойлж Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг үнэлэх Шүүхийн индекс судалгааг 2 жилд тутамд хэрэгжүүлж, олон нийт бодлого боловсруулагчдад танилцуулж байх ажээ.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
22 hours ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна !