Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
5 months ago

Эрдэм шинжилгээний өгүүлэл, академик судалгаа бичиж байгаа хүмүүст тулгардаг нэг асуудал нь яах аргагүй дам эшлэл.
Их Британийн их сургуулиудад хууль зүйн судалгааны ажил бичихэд OSCOLA буюу Оксфордын их сургуулийн эшлэлийн стандартыг баримталдаг. (APA, Chicago, Bluebook - Harvard зэрэг эшлэлийн стандартуудад ч энэ тухай дурдсан заасан)
Ерөнхийдөө дам эшлэлийг аливаа бүтээлд дурдсан эх хувилбарыг харахгүйгээр тухайн эшлэл авсан бүтээлээс шууд оруулах гэж байгаа тохиолдолд хэрэглэдэг.
Англи хэлээрх формат: Original Author, Original Title (Original Publication Details) cited in Author Title (Publication details) Page.
Монгол хэлээрх формат: Эх зохиогч, Эх бүтээлийн гарчиг (Эх бүтээлийн хэвлэлийн газар, огноо) Зохиогч Гарчиг (Хэвлэлийн газар, огноо) … дахь/дэх талаас дам эшлэв.
Англи хэлээрх жишээ: B Hepple, Equality: The New Legal Framework (2nd edn, Hart Publishing 2014) cited in David Cabrelli, Employment Law in Context (3rd edn, Oxford University Press 2018) 4.
Монгол хэлээрх жишээ: Х.О, Судалгааны арга зүй (ХХ хэвлэлийн газар, Улаанбаатар, 2004), О.Х, Эрх зүй судлал (ХХ хэвлэлийн газар, Улаанбаатар, 2024), 8 дахь талаас дам эшлэв.
Гэхдээ академик ёс зүй, эшлэлийн нийтлэг стандартын дагуу дам эшлэл аль болох авахгүй, эх хувилбарыг заавал харахыг зөвлөдөг. Гагцхүү дараах тохиолдолд дам эшлэл авбал зохино:
-Эх бүтээл олдох боломжгүй, олж унших ямар ч аргагүй үед;
-Эх бүтээлээс эшлэл авсан сүүлийн судалгаанд эх бүтээлийн санааг алдагдуулахгүйгээр илүү оновчтой найруулсан эсвэл орчуулсан бол.
Нөгөөтээгүүр эх бүтээлийг олж уншихгүйгээр өөр бүтээлээс дам эшлэл авах нь тухайн судлаачийг “бэлэн будаа идсэн”, оюуны бүтээлч ажиллагаа хангалтгүй байгааг илэрхийлдэг. Тийм учраас аль болох эх бүтээл буюу ориг эх сурвалж дурдаж, бүтээлч хандах шаардлагатайг дахин дахин сануулах ажээ. Эсээ, дипломын судалгааны ажлын оноонд ч чухал үзүүлэлт болно.
Харин Монголын хууль зүйн академик салбарт энэ асуудал эсрэгээрээ байх тохиолдол гарч байгааг анхаарах шаардлагатай. Ялангуяа харьцуулсан судалгаанд өөрөө хайж олж, бүтээлч хандаж орчуулаагүй хэрнээ бусдын судалгаандаа эшлэл авсан бүтээлийг шууд өөрөө олж, орчуулсан юм шигээр ориг эх сурвалжийг тавиад, “дам эшлэл”-ийг шууд хаядаг явдал.
Иймд аль болох судлаач та өөрөө анхдагч эх сурвалжийг нь олоод тэндээсээ эшлэх, үнэхээр олдохгүй тохиолдолд дам эшлэл авах, ингэхдээ тухайн дам эшлэл авсан бүтээлээ зохих ёсоор дурддаг байх нь академик ёс зүйн чухал шалгуур юм шүү.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
11 hours ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !