Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
7 months ago

Өмгөөллийн "Легал Гайд" хуулийн фирмийн 15 жилийн ойд зориулан хуульч, өмгөөлөгч Т.Мөнх-Очир "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номыг хэвлүүлсэн бөгөөд тус номын нээлтийн арга хэмжээ 2024.11.27-ны өдөр МУИС- ийн төв номын сангийн 502 тоотод боллоо.
Зохиогч тус номдоо Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.16 дугаар зүйлд хуульчлагдсан "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг"-ийн түүхэн уламжлал, харьцуулсан судалгаа болон практик хэрэглээ дээр тулгуурлан уг гэмт хэргийн онцлог шинж, зүйлчлэлийн асуудлын талаар хөнджээ. Энэхүү бүтээлийн нэгдүгээр бүлэгт олон нийтийн амгалан тайван алдагдуулах гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судлалын асуудлыг, хоёрдугаар бүлэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинж, эрүүгийн хариуцлагын талаар, гуравдугаар бүлэгт шүүхээс зүйлчлэл хийхдээ уг гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн тайлбарлаж буй судалж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг авч үзжээ.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !