Бүтээлийн нэр
Эрүүгийн процессын хууль дахь Прокурорт хэргийг буцаах болон даалгах зохицуулалт, анхаарах зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Эрүүгийн процесс нь тодорхой үе шаттайгаар, хэлбэршүүлсэн журмын дагуу хэрэгжих зүй тогтолтойг чухамхүү Ромын эрх зүйгээс уламжлан авсан билээ. Хууль зүйн шинжлэх ухаанд, түүн дотроос шүүхийн процесст бодит байдлыг зөв танин мэдэх нь шударга ёсыг тогтоохын үндэс юм. Аль ч нийгмийн төрт ёсны шударга байдлын шалгуур нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тогтолцооны шударга байдлаар илэрхийлэгддэг. Тогтолцоо нь тус бүртээ сул хийгээд давуу талтай хэдий ч аль ч тогтолцооны хувьд үнэнийг эрэлхийлэх, олж тогтоох зорилго агуулагдаж байдаг. Гагцхүү өөрийн улсын онцлогт нийцсэн оновчтой сонголтыг хийх нь зүйтэй юм. Гэм буруутай нь шударга шүүхийн процедураар тогтоогдсон бол тохирсон ял шийтгэлийг оноох нь гарцаагүй зүйл болно. Шүүхийн процесс тодорхойгүй эргэлзээ төрүүлэхүйц байх нь үнэнийг эрэлхийлэх, олж тогтоох чадваргүйн зэрэгцээ шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлэх юм.
2017 оны Эрүүгийн процессын хуулийн өөрчлөлтөөр шүүхээс хэргийг прокурорт буцаадаг байдлыг халж, хүний эрхийг хангасан Ардчилсан улсад зайлшгүй байх ёстой “Нотол, нотолж чадахгүй бол цагаатгах” зарчмын хэрэгжилтийг хангах үзэл баримтлалтайгаар4 шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг, VII хэсэг 33 дугаар бүлэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” нэршилтэйгээр хуульчилж өгсөн. 2024 он хүртэлх хугацаанд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт холбогдох мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уялдаа холбоотой хэрэгжих зохицуулалтын нэмэлт өөрчлөлтүүд нь хууль батлах болсон үзэл баримтлалд үл нийцэж, практикт бодитой хэрэгжих боломжгүйд хүрч, хууль хэрэглээний буруу үр дагаврыг бий болгох болсон.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журам,нотолгооны стандартыг хангасан эсэхийг талуудын хүсэлт, гомдол, шүүгчийн санаачилгаар хэлэлцэж, зөвхөн тус хэлэлцүүлгээс прокурорт буцаах нь хууль тогтоогчдын үзэл баримтлалын зорилго болно. Гэвч практикт хуулийн зохицуулалтын хийдэл болон боловсруулалтын дутмаг-аас үүдэн хуулийн үзэл баримтлалыг хангахуйцаар хэрэгжих боломжгүй шалтгаан нь хууль дахь зөрчилдөөнтэй зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэх эсэх нь талуудаас хамаарах, өмгөөлөгч оролцохгүй байх нь хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй мөн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд 1 удаа 60 хүртэлх хоногт даалгах ажиллагаа хэрхэн хэрэгжих процедур тодорхойгүй, урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэгдэх зарим үндэслэлийг дахин давхардуулсан зэрэг зөрчил гарч байна.
Уг чанартаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүх хуралдаанаас болон Дээд шатны шүүхээс хэргийг прокурорт буцаадаг байдлыг халах зорилготой юм. Гэтэл Дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр хүчингүй болгосон эрүүгийн хэрэгт санаачилгаараа дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хэргийг прокурорт буцаах улмаар анхан шатны шүүхээс давтан урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг прокурорт буцаах тухай шийдвэрийг Дээд шатны шүүхээс буруутгаагүй буюу хэвээр үлдээх, мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт нэг удаа 60 хүртэл хоногоор даалгавар өгөх зохицуулалттай боловч хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулж даалгавар өгөх, 60 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тодорхой зохицуулалтгүй байх, Дээд шатны шүүхээсхэргийг прокурорт буцаах зохицуулалт халагдсан боловч хууль, шударга ёсны зарчмын шаардлага, нотолбол зохих байдлыг нотлоогүй үндэслэл, журмын хүрээнд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаахаар заах эсхүл хэргийг шууд прокурорт буцааж шийдвэрлэсэн хууль хэрэглээний зарим практик зэрэг нь бүхэлдээ анхаарвал зохих асуудлуудыг илэрхийлж байгаа болно. Дээд шатны шүүх нь доод шатны шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх буюу даалгавар чиглэл өгөх, зүйлчлэл ялыг хүндрүүлэх, прокурорт буцаах эрх хэмжээг, 33.1 дүгээр 12 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн хэлэлцүүлэгт шилжүүлж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжтой зохицуулалтыг халсан байтал Дээд шатны шүүхээс эрүүгийн процессын хуульд үл нийцсэн байдлаар шүүхийн шийдвэр гарсаж практик тогтоох зэрэг нь тухайн сэдэвт судалгаа шинжилгээ шаардагдсан, эрүүгийн процесс ажиллагаанд, хуульчдын тулгамдаж буй асуудал болно.

Түлхүүр үг
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг- 2017 оны ЭХХШтХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр, гэм буруугийн хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах ойлголтыг халж, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа нэршилтэйгээр тусгайлан нэг үе шатыг бий болгосон.
Хэргийг прокурорт буцаах- Гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд, нотолбол зохих байдал бүрэн хангагдахтай холбоотойгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд буцаах.
Прокурорт 60 хоногт даалгах- Гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд хуульд заасан үндэслэлээр тодорхой ажиллагаа хийлгэхээр прокурорт 60 хүртэлх хоногийн хугацаанд даалгах.
Хуулийн үзэл баримтлал- Аливаа үзэгдэл, үйл явцыг тодорхойлж ойлгох, боловсруулж шийдвэрлэхдээ удирдлага болгосон тодорхойлогч, нэгдмэл үзэл бодлын тогтолцоо.

Бичигдсэн огноо
2024-05-22
Хуудсын тоо
105
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-05-30
Товч мэдээлэл үзсэн
1204
Бүрэн эхээр нь үзсэн
83
Эшлэлийн тоо
107
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Энхзул
“Эрүүгийн процессын хууль дахь Прокурорт хэргийг буцаах болон даалгах зохицуулалт, анхаарах зарим асуудал” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2017
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Гантулга, М. нар. /2018/. Эрүүгийн процессын тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь. УБ., 6-7-р тал,
- Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан, Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал, УБ 2018 он, 222-р тал
- Thomas. Wegn “Law and Truth; Panel III; Truth thejury, and theadversarial system; Is the Criminal process about truth?; A German Perspective” Harvard Journal of Law& Public Policy, Winter, 2003 /дам эшлэв/
- Судлаачдын хувьд шүүхээс прокурорт буцаах эрх хэмжээг халсан нь зөв гэж үзсэн бол практик дахь мэргэжилтэнгүүд өөр байр суурьтай байна.
- Монгол Улсын Дээд шүүх, 2018 он, Эрүүгийн хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээ, URL:https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=83&pg=2286&pr=14&tp=list&h=0
- ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2020 он
- Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот дүгнэлт /Ж.Эрхэсхулан, дам эшлэв./
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2017 он /шинэчилсэн найруулга/, URL:https://legalinfo.mn/mn/detail/12694
- Хуулийн төсөл боловсруулагчдын үзэл баримтлал,
- Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2023.05.08, Дугаар 24,
- ЭХХШтХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (2), URL; https://www.google.com/search?q=%D0%AD%D0%A5%D0%A5%D0
- Д.Баярсайхан, Гадаадын орнуудын эрүүгийн процесс, 2015 он, УБ хот, 155-р тал,
- Д.Баярсайхан, Эрүүгийн процессын эрх зүй, 2022 он, УБ хот, 111-р тал,
- Головка Л.В Реформа уголовного процесса во Франции //.Государство и право 2001 №8 /дам эшлэв./
- Гученко К.Ф Филипинов Б.А Уголовный процесс зарубежных государств I.,2004 /дам эшлэв/
- Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх нь, судалгааны тайлан. Эрүүгийн эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ,дэд тайлан. ХЗҮХ. 2017 он
- Г.Ганбаатар, Хуулийн засаглал шударга ёсны эрэлд, 2016 он, 142-р тал,
- Ж.Эрхэсхулан, Шүүхээс хэргийг буцаах нь зайлшгүй асуудал уу?, эрдэм шинжилгээний өгүүлэл, 2020 он, УБ хот, эрх зүй сэтгүүл цуврал 51, №3, 357-358 дугаар тал,
- Judges and the law. 2016. The open University. page 11. /дам эшлэв/ URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 9-р тал, URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Хүний эрхийн хороо, 32-р ерөнхий зөвлөмж, 25-р догол мөр /дам эшлэв/
- Шүүхэд талуудын эрх тэгш байдлыг хангах талаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын Фактын 14 /1/-т, ялгаварлан гадуурхахгүй байхыг 2-р зүйлд тогтоожээ
- Д.Баярсайхан, Гадаад орнуудын Эрүүгийн процесс, 2015 он, УБ хот, 19-р тал,
- Д.Баярсайхан, Гадаад орнуудын Эрүүгийн процесс, УБ хот 2015 он, 39-р тал
- “Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал 1911-2011
- он”, ХЗҮХ, ХЗДХЯ. 2012 он
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 14-р тал,URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Д.Баярсайхан, “Гадаад орнуудын эрүүгийн процесс”, УБ., 2015, 19 дэх тал.
- Д.Баярсайхан "Эрүүгийн процессын эрх зүйн зарим тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг 2017.12.08, URL:https://www.youtube.com/watch?v=WUyGi8lSV9o&t=1966s
- Ш.Баасандорж, Ром-Германы Эрүүгийн процесс, 2018 он, 163 дугаар тал,
- Д.Баярсайхан "Эрүүгийн процессын эрх зүйн зарим тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг 2017.12.08, URL:https://www.youtube.com/watch?v=WUyGi8lSV9o&t=1966s
- Д.Баярсайхан “Эрүүгийн процессын эрх зүй” 2022 он, УБ хот, 87-р тал
- Дотоод хэргийн их сургууль, Эрүүгийн процессын эрх зүй, /ерөнхий, тусгай/, 2021 он, 78-р тал,
- Ж.Эрхэсхулан, Шүүхээс хэргийг буцаах нь зайлшгүй асуудал уу?, эрдэм шинжилгээний өгүүлэл, 2020 он, УБ хот, эрх зүй сэтгүүл цуврал 51, №3, 373 дугаар тал,
- Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт сууж ажиглалт хийсэн, хуульчдаас асуулгын аргаар судалсан.
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 35-р тал,URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Баянзүрх дүүргийн прокурорын газарт, улирал бүр тогтмол судалгаа шинжилгээ хийгдэж, үр дүнд үндэслэн мэргэжлийн арга зүйн зөвлөгөөг хүргэдэг байна.
- Нийт анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэргийн 4 хувь нь прокурорт буцаагдаж шийдвэрлэгддэг байна.
- График мэдээлэл-3, тусгагдсан ЭХХШтХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл нь Шүүхийн хялбаршуулсан журамд заасан хянах нөхцөлүүд байх ба нөхцөл хангагдаагүй тохиолдолд гэм буруугийн хэлэлцүүлгээс 60 хоногтой холбогдуулан хэргийг прокурорт буцааж байна.
- Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой статистик мэдээлэл нь прокурорын байгууллагын статистик судалгаанаас харагдах боломжтой учир прокурорын байгууллагын гаргасан статистик мэдээллийг авч ашигласан болно./дам эшлэв/
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 34-р тал,URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Д.Баярсайхан, Гадаад орнуудын Эрүүгийн процесс, УБ хот 2015 он, 20-р тал
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 35-р тал,URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Жанцан С. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги. УБ., 2002. т.24
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 34-р тал,URL: https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- Монгол Улсын ОУ-н гэрээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1948 он, URL:https://legalinfo.mn/mn/detail/1271
- ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ФАКТ, URL:https://legalinfo.mn/mn/detail/1257
- АВЛИГАЛЫН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ, URL:https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760279163531&showType=1
- Ж.Эрхэсхулан, Шүүхээс хэргийг буцаах нь зайлшгүй асуудал уу?, эрдэм шинжилгээний өгүүлэл, 2020 он, УБ хот, эрх зүй сэтгүүл цуврал 51, №3, 368 дугаар тал,
- Justia, Criminal Law Center, Criminal Appeals, URL:https://www.justia.com/criminal/procedure/criminal-appeals/ үзсэн огноо: 2024.03.09,
- Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн цахим сан, 2023 оны 09 дүгээр сарын 22, URL; shuukh.mn/single_case/3479?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Процесс буцаах үр нөлөө судалгаа, URL:https://forum.parliament.mn/projects/11075?fbclid=IwAR
- Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, 2023 он, Хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хуулиар хязгаарласан нь хуульд нийцээгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй, URL:https://legaldata.mn/shiidver/huraangui/view/174
- ШЕЗ, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн, Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал, УБ 2015 он,
- Улсын Дээд шүүхийн тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, URL:https://shuukh.mn/single_case/3444?daterange=2023/01/01%20-%202023/05/15%20&id=3&court_cat=2&bb=1 /дугаар 82/,
- Улсын Дээд шүүхийн тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр,https://shuukh.mn/single_case/3521?start_date=&end_date=&id=3&court_cat=2&bb=1 /дугаар 164/,
- УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Золзаяа,
- Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, 2023 он, Хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хуулиар хязгаарласан нь хуульд нийцээгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй, URL:https://legaldata.mn/shiidver/huraangui/view/174
- С.Нарангэрэл, Ж.Эрдэнэбулган, МУ-н Эрүүгийн эрх зүй үзэл баримтлал, уламжлал, сургамж, 2019 он, 1-р тал
- Г.Ганбаатар, Хуулийн засаглал шударга ёсны эрэлд, 2016 он, УБ хот, 143-р тал,
- Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, 2023 он, шүүхийн цахим сан, URL; https://shuukh.mn/single_case/3485?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, 2023 он, шүүхийн цахим сан, URL; https://shuukh.mn/single_case/3477?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, 2023 он, шүүхийн цахим сан, URL; https://shuukh.mn/single_case/3444?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, 2023 он, шийдвэр, шүүхийн цахим сан, URL;https://shuukh.mn/single_case/3281?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, 2023 он, шүүхийн цахим сан, URL;https://shuukh.mn/single_case/3274?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Шүүхийн шийдвэрийн цахим сан, Улсын Дээд шүүхийн тогтоол, 2023 он, URL;https://shuukh.mn/single_case/3292?daterange=2022-12-01%20-%202024-04-01&id=3&court_cat=2&bb=1
- Улсын Дээд шүүхийн 45 дугаартай шийдвэр, М.Пүрэвсүрэн, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр,URL:https://shuukh.mn/single_case/3571?daterange=2024/01/01%20-%202024/05/10%20&id=3&court_cat=2&bb=1
- Улсын Дээд шүүхийн 51 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн, Б.Батцэрэн шүүгчийн тогтоол, URL: https://shuukh.mn/single_case/3579?daterange=2024/01/01%20-%202024/05/10%20&id=3&court_cat=2&bb=1
- Ж.Эрхэсхулан, Шүүхээс хэргийг буцаах нь зайлшгүй асуудал уу?, эрдэм шинжилгээний өгүүлэл, 2020 он, УБ хот, эрх зүй сэтгүүл цуврал 51, №3, 368 дугаар тал,
- МУИС, ХЗС, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шинэчлэх шаардлага, арга зам /Судалгааны тойм/, УБ 2016 он, 13-р тал
- Э.Кассенский нь ОХУ-н судлаач бөгөөд, 2022 онд МУИС, ХЗС-д хүрэлцэн ирж, НЭТ-ийн багш, судлаач нартай өөрийн санал бодлоо хуваалцсан байна.
- Гарын авлага. УЕПГ, шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, УБ хот, 2019 он, 56 дахь тал, /Ж.Эрхэсхулан шүүхээс хэргийг буцаах нь зайлшгүй асуудал уу, дам эшлэв/
- “Шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь” сэдэвт судалгааны тайлан, УБ 2017 он, URL: https://nli.gov.mn/%D1%88%
- Удирдагч багшийн хувийн архиваас,
- Удирдагч багшийн хувийн архиваас,
- Удирдагч багшийн хувийн архиваас,
- Улсын Дээд шүүхийн тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр,https://shuukh.mn/single_case/3521?start_date=&end_date=&id=3&court_cat=2&bb=1 /дугаар 164/,
- БЗД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн даргаас 2022 оноос 2024 он хүртэлх хугацаанд түүвэрлэх замаар, шүүх хуралдаан хойшлуулсан шийдвэрийн хоногийн хугацааг авав.
- Удирдагчийн хувийн архиваас,
- Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийн сангаас.
- Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь, онол практикийн хэлэлцүүлэг, /Илтгэлийн эмхэтгэл/ Д.Баярсайхан, Эх газрын эрх зүйн тогтолцооны эрүүгийн процессын мөн чанар, чиг хандлага,
- Д.Баярсайхан, Харьцуулсан эрүүгийн эрх зүй, УБ, 2012 он, 40-р тал
- Шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлэг, Бодлого судалгааны тайдлан, Нээлттэй нийгэм форум, 2020 УБ, 25, 26-р тал, URL:https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/ErkhZuinemkhetgel.pdf
- “Уголовно-процессуальный кодекс Российской Федераций” от 18.12.2001 N 174-ф3 URL: https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_34481/
- Д.Баярсайхан, Гадаад орнуудын Эрүүгийн процесс, УБ хот 2015 он, 115-р тал
- АНУ-ын Эрх Зүйн Тогтолцооны Товчоон, https://photos.state.gov/libraries/ mongolia/82677/PDF/US-Legal-system.pdf
- Aaron-Andrew P.Bruhl, The Remand Power and the Supreme Court’s Role, US., 2020 page 185-186, үзсэн огноо: 2023.03.09, URL: https://scholarship.law.wm.edu/cgi/viewcontent.cgi?article=3065&context=facpubs
- Justia, Criminal Law Center, Criminal Appeals, үзсэн огноо: 2023.03.09, URL:https://www.justia.com/criminal/procedure/criminal-appeals/
- United States Courts, үзсэн огноо: 2023.03.09, URL: https://www.uscourts.gov/about-federal-courts/court-role-and-structure/about-us-courts-appeals
- United States Courts, үзсэн огноо: 2023.03.09, URL:https://www.uscourts.gov/statistics-reports/appellate-courts-and-cases-journalists-guide
- Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЭБШ хууль дахь, шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах талаарх судалгааны ажлын тайлан, УБ 2012 он,
- Micheal Bohnlander, Principles of German Criminal Procedure, US, 2012, p.251 үзсэн огноо: 2023.03.09, https://b-ok.asia/book/3656000/4e3da3
- Micheal Bohnlander, Principles of German Criminal Procedure, US, 2012, p.255 үзсэн огноо: 2023.03.09, URL:https://b-ok.asia/book/3656000/4e3da3
- 昭和二十三年法律第百三十一号刑事訴訟法, 1948 оны 131 дүгээр хууль эрүүгийн байцаан шийтгэх хууль,URL:https://elaws.e-gov.go.jp/document?lawid=323AC0000000131_20240215_505AC0000000066&fbclid=IwAR3SZ5MVzBooAITCyXYbcRffOXE2yC8cpITGdIj6dijWSdUTpLsz_0EkGGY үзсэн огноо: 2024.04.25нд үзэв.
- Япон улсын Үндсэн хуулийн веб,昭和二十一年憲法日本国憲法, URL:https://elaws.e-gov.go.jp/document?lawid=321CONSTITUTION, үзсэн огноо:2024.05.01,
- Япон улсын 2015 оны Эрүүгийн Процессын хуулийн 312 дугаар зүйл, Д.Баярсайхан,
- Д.Баярсайхан, Гадаад орнуудын Эрүүгийн процесс, УБ хот 2015 он, 147-р тал
- Кага Жожи. Япон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, сорилт, Ази номхон далайн орнуудын эрх зүйн хөгжлийн чиг хандлага 2001 он, УБ хот, 72-р тал, /Д.Баярсайхан, Гадаадын Эрүүгийн процесс номноос дам эшлэв/
- Япон улсын 2019 оны Эрүүгийн Процессын хуулийн 312 дугаар зүйл, Ж.Эрхэсхулан,
- Ж.Эрхэсхулан,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хэрэглээний зарим асуудал, Эрх зүй сэтгүүл 2019 он №2, Цуврал 46, 208-р тал,
- Д.Баярсайхан, Гадаад орнуудын Эрүүгийн процесс, УБ хот 2015 он, 117-р тал
- БНХАУ-ын Үндсэн хуулийн 129 дүгээр зүйл/ 中华人民共和国宪法/ үзсэн огноо: 2023.03.22, URL:https://jspgh.com/djwh/detail.aspx?id=4116
- БНХАУ-ын Ардын шүүх байгуулах хууль, /中华民共和国人民法院组织法/ үзсэн огноо: 2023.03.22, URL:https://www.gov.cn/xinwen/2018-10/27/content_5334895.htm
- Эрүүгийн процессын хуулийг хэрэглэх талаар Ардын дээд шүүхийн тайлбар, 最高人民法院关于适用《中华人民共和国刑事诉讼法》的解释 үзсэн огноо: 2023.03.22, URL:http://www.hefeiss.jcy.gov.cn/jcyw1/xsjc/202102/t20210204_3124003.shtml
- БНХАУ-ын Эрүүгийн процессын хуулийн 233 дугаар зүйл /习近平会见美国工商界和战略学术界代表/ үзсэн огноо: 2023.03.22, URL:http://www.npc.gov.cn/npc/index.html
- БНХАУ-ын Эрүүгийн процессын хуулийн 238 дугаар зүйл /习近平会见美国工商界和战略学术界代表/ үзсэн огноо: 2023.03.22, URL:http://www.npc.gov.cn/npc/index.html
- БНХАУ-ын Эрүүгийн процессын хуулийн 236 дугаар зүйл /习近平会见美国工商界和战略学术界代表/ үзсэн огноо: 2023.03.22, URL:http://www.npc.gov.cn/npc/index.html
- Эрүүгийн процесс дахь сэдэвт холбогдох хэсгийн, гадаад улсуудтай харьцуулсныг эмхэтгэсэн хэлбэр,
- Нээлттэй нийгэм форум, Нотолгооны өнөөгийн практик, арга зүй техник хэрэгсэл, 2021 он, 42-р тал, URL:https://cdn.greensoft.mn/uploads/users/88/files/Evidence_Web(1).pdf
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !