Бүтээлийн нэр
Монгол Улсын шүүхийн индекс 2023
Зохиогч
Тэмдэглэл
Санаачлагч: Нээлттэй Нийгэм Форум,
Гүйцэтгэгч: Оюуны-Инноваци ТББ
Судалгааны баг: Т.Алтангэрэл, П.Баттулга, Б.Төрболд, Д.Аюуш, "Тунгаахуй өгөгдлийн урлан"-гийн дата аналистын багТайланг judindex.forum.mn вэб сайтаас бүрэн эхээр нь үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Нээлттэй нийгэм форум нь 2004 оноос хойш бодлого боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангах, бодлогын судалгаа, шинжилгээгээр дамжуулж оролцогч талуудыг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн, хараат бус үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулж буй үндэсний төрийн бус байгууллага юм.
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж ирсэн олон талт үйл ажиллагааны нэг болох Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шүүх эрх мэдлийн салбарт хөндлөнгийн судалгаа шинжилгээний чадавхыг бий болгох, шүүхийн шинэтгэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад талуудын мэдээлэлтэй, бодит оролцоог хангах, судалгаанд суурилсан бодлогын нөлөөлөл хийх, шаардлагатай техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлах явцад судлаач, эрдэмтэд, иргэний нийгмийн дуу хоолойг хүргэхэд хүчин чармайлт гаргаж ажилласныг дурдаж болно.
Шүүхийн үйл ажиллагаанд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд дээр дурдсан хууль тогтоомжийн шинэчлэл чухал хэдий ч хэрэгжүүлэх шатанд олон саад бэрхшээл тулгарч, шинэтгэлийн анхдагч үзэл баримтлал алдагдах эрсдэл байсаар байна. Иймд шүүхийн шинэтгэлийн үйл явц, үр дүнд тогтмол шинжилгээ хийж, бодит, хэмжиж болохуйц үнэлгээ өгөх зорилгоор Шүүхийн Индекс судалгааг санаачлан эрх зүйн судалгааны “Оюуны-Инноваци” ТББ-тай хамтран ажиллаж байна.
Шүүхийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд 2021 оны байдлаар үнэлэлт өгсөн анхны индексийн судалгаа 2022 онд танилцуулагдсан бөгөөд 100 оноогоор хэмжигддэг энэхүү индексийн дүн 51.94 буюу дундаж үр дүнтэй гарсан юм. Шүүхийн талаар зургаан үндсэн хэмжигдэхүүнийг олон нийт, мэргэжилтнүүдийн санаа бодол болон статистик мэдээлэлд тулгуурлан үнэлж, тоон утгаар илэрхийлэн харуулдаг энэхүү индексийн судалгаа нь хоёр жил тутамд хийгдэж, олон нийтэд танилцуулагдана. 2023 оныг хамарсан энэ удаагийн тайлангаас 2021 оноос хойших буюу Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн хугацаанд гарсан өөрчлөлтийг 2021 оны үр дүнтэй харьцуулж харах боломжтой. Эрхэм уншигч та бүхэн үндсэн зургаан хэмжигдэхүүн, түүнд хамаарах дэд хэмжигдэхүүн тус бүрээр ямар өөрчлөлт гарсныг нарийвчлан харж өөр өөрийн дүгнэлтийг хийнэ гэдэгт найдаж байна.
2024 онд УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд 126 гишүүн бүхий өргөн төлөөлөлтэй парламент үйл ажиллагаагаа эхлүүлж буй чухал цаг үед энэхүү судалгаа эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, тэр тусмаа шүүхийн шинэтгэлийг бэхжүүлэхэд бодлого боловсруулагчдын хувьд чухал эх сурвалж болно гэдэгт найдаж байна.
Шүүхийн салбарын бодлогын судалгаа, нөлөөллийн ажилд бидэнтэй хамтран ажиллаж ирсэн хараат бус эрх зүйн судалгааны байгууллага болох “Оюуны-Инноваци” ТББ-ын УЗ-ийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Алтангэрэл, Гүйцэтгэх захирал Б.Төрболд, судлаач, хуульч П.Баттулга, социологич Д.Аюуш, индексийн тооцооллыг хийсэн “Тунгаахуй өгөгдлийн урлан”-гийн дата аналистын багт шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү судалгааг өндөр хариуцлагатай хийж гүйцэтгэсэнд гүн талархал илэрхийлж, цаашдынх нь судалгаа шинжилгээний ажил үйлсэд амжилт хүсье.
Тэрчлэн, шүүхийн талаарх олон нийтийн санал бодлын судалгааг энэ удаад дахин эрхлэн явуулсан судалгааны тэргүүлэх байгууллагуудын нэг болох “Эм Эм Си Жи” компани, индексийн өгөгдлийн дүрслэл, тайлангийн дизайныг хариуцан ажилласан “Тунгаахуй өгөгдлийн урлан”-гийн бидний хамтын бүтээлд оруулсан үнэтэй хувь нэмрийг тэмдэглэж, талархал илэрхийлье.
Тайланг цахим хэлбэрээр www.judindex.forum.mn хаягаар орж танилцах боломжтой. Шүүхийн индексийн арга зүй, тайланг цаашид боловсронгуй болгох аливаа ажил хэрэгч шүүмж, саналыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно.

Түлхүүр үг
шүүхийн индекс, шүүхийн индекс 2023, шүүх эрх мэдэл, шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн нээлттэй ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн дэд бүтэц нөөц, шүүгчийн ёс зүй хариуцлага, шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа
Бичигдсэн огноо
2024-09-27
Хуудсын тоо
104
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-04-12
Товч мэдээлэл үзсэн
29
Бүрэн эхээр нь үзсэн
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ
“Монгол Улсын шүүхийн индекс 2023” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2359
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийн тойм
2025-04-10
-
Лицензит талбайд ашигт малтмалын олборлолтын үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос хувь хүртэх тохиролцоо нь хууль зөрчөөгүй
2025-04-07
-
Гэрлэлт цуцлуулж буй гэрлэгсэд бусдад өртэй бол өрийг тэнцүү хуваах зарчим үйлчилнэ
2025-04-04
-
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам Цэвэгжавын Мөнхдэлгэр, Цамбаагийн Дашцэрэн
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулга Чинчимэг
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тамирын Нарандэлгэр
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам Цэвэгжавын Мөнхдэлгэр
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !