Бүтээлийн нэр
Монгол улсын үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Төрийн санхүү, төсөв
Бүтээлийн товч
Байгалийн баялаг ихтэй орнууд баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрдэг бол зарим нь ядуу, буурай хэвээр байдаг. Энэ нь 1/Баялгийн хараал ба 2/Голланд өвчин гэсэн хоёр ойлголттой холбоотой гэж судлаачид үздэг. Их энгийнээр хэлэхэд, эхний ойлголт нь байгалийн баялгийн хэмжээнээс хамаарч иргэний дайн, дотоод зөрчилдөөн, бусад улс орнуудын сөрөг ашиг сонирхол зэрэг асуудлууд нэмэгдэж, хөгжих боломж бага байдаг тухай авч үздэг бол удаах ойлголт нь уул уурхайн салбарын хөгжил нь бусад салбарын хөгжлийг зогсонги байдалд оруулах магадлалтай гэж үздэг. Үүнийг даван туулах арга зам буюу шинэ ойлголт, судлагдахууныг саяны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа оруулж өгсөн гэж болно. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

“Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ ... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”

Дээрх зохицуулалт нь төр байгалийн баялаг ашиглах урт хугацааны бодлоготой байна, ингэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангаж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад иргэдэд өгөөжийг хүртээх зорилго бүхий “Үндэсний баялгийн сан”-тай болох, түүнийг зохицуулсан бие даасан органик хуультай болохоор зохицуулагдсан байна. “Үндэсний баялгийн сан” буюу олон улсад “Sovereign Wealth Fund” гэж хэрэглэгддэг энэ ойлголтыг байгалийн баялгийн нөөц ихтэй 40 гаруй орон баялгийн сан байгуулан, уул уурхайн орлогыг үр ашигтай ашиглах хэрэгсэл болгон ажиллуулж байна. Олон улс оронд нотлогдсон зүйл болох нь маргаангүй л бол Үндсэн хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журамчлага /процедур/ шиг ойлгож гоочилдгоо болих цаг болсон хэмээн Чимид багшийн хэлсэн нь баялгийн сангийн шинэ зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгсөнтэй нийцэх болов уу.

Монгол Улсад баялгийн сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход олон улсын сайн туршлага, жишиг зохицуулалтыг өөрийн орны өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай холбож, харьцуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил чухал үүрэг гүйцэтгэх учир, энэхүү судалгааны ажлаар Үндэсний баялгийн сангийн 1/онолын асуудал, ерөнхий ойлголтуудыг судалж, 2/олон улсын чиг хандлагад тулгуурлан, гадаад улсуудын баялгийн сангийн тогтолцоог харьцуулан судалж, жишиг болохуйц туршлагыг илрүүлэх замаар 3/дотоодын эрх зүйн зохицуулалт ба түүнд тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн 4/дүгнэлт, санал боловсруулахыг зорилго болгов.

Энэхүү илтгэл нь 2020 оны Б.Чимид багшийн нэрэмжилт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны судлаачдын хэсэгт Тэргүүн байрт шалгарсан.
Түлхүүр үг
Байгалийн баялаг, баялгийн хараал, Голланд өвчин, Үндсэн хуулийн 6.2, Үндэсний баялгийн сан
Бичигдсэн огноо
2019-12-31
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-01-10
Товч мэдээлэл үзсэн
7692
Бүрэн эхээр нь үзсэн
460
Эшлэлийн тоо
39
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Асланбек “Монгол улсын үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/651
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх