Эдгээр хуулийн зохицуулалт, хэрэгжилтийн байдалд Глоб Интернэшнл төвөөс 2006 онд “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт судалгаа хийж, “Монголд энгийн иргэдийн мэдээлэл олж авах эрх туйлын хязгаарлагдмал байна. Төрийн нууцтай холбоотой хуулиудаар олон нийтийн ашиг сонирхол, тэдний санаа зовоосон мэдээллийг үндэслэлгүй нууцалж байна. Иргэдэд нээлттэй байх ёстой энгийн мэдээллийг ч төрийн нууцын халхавч дор нууцалж байгаа нь харагдав. Мэдээлэлтэй байх эрх бүх иргэнд адил тэгш үйлчлэхгүй байна. Төрийн нууцтай холбоотой хуулиуд нь орчин үеийн хөгжлийн шаардлагад нийцэхгүй, ардчилал, хүний эрхийн мөн чанар, зарчмуудад харшилж байгаа тул нэн даруй өөрчлөх шаардлагатай байна” гэж дүгнэжээ.
Үүнээс хойш, Монгол Улсын Их хурлаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, 1995 оны Төрийн нууцын тухай хууль, 2004 оны Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон. Мөн Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Төрийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлнэ” гэж, 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.4.5-д “Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж, 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2.1.8-т “иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах...”, 4.1.8.1-д “хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олж авах, түгээх эрхийг баталгаажуулах”, 4.1.2.6-д заасан “өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх” гэж тус тус заасан.
Иймд төрийн нууцын шинэ хууль болон бусад хууль тогтоомжийг шинжлэн судлах замаар, Глоб Интернэшнл төвөөс 2006 онд хийсэн “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт судалгааны дүгнэлтэд дурдсан асуудал өөрчлөгдсөн эсэхийг дүгнэх, цаашид мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй төрийн нууцтай холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага бий эсэхийг тодорхойлох шаардлагатай байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ