Бүтээлийн нэр
Иргэний хууль дахь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний хууль тогтоомж, нэн ялангуяа гэрээний эрх зүй нь хууль зүйн тогтолцоонд эзлэх байр суурь, нийгэмд хүрч үйлчлэх цар хүрээ, шинж онцлогоороо өндөр ач холбогдолтой. Иргэд хоорондын өдөр тутмын харилцаанд худалдах худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хадгалалтын гэрээ, тээвэрлэлтийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг олон төрлийн гэрээ байгуулагддаг. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын харилцаа гэрээгээр зохицуулагддаг гэж хэлж болохоор байна.
Иргэний эрх зүйн ном, сурах бичиг, хууль зэрэгт гэрээнээс татгалзах, цуцлах эрхтэй гэж заадаг хэдий ч татгалзах болон цуцлах журмыг хуульчилж өгөөгүй, ИХ-ийн зарим заалтад дээрх хоёр ойлголтыг адил мэтээр зохицуулсан нь хууль хэрэглээний алдаа үүсгэх байдлыг бий болгоод байгаа юм. Шүүхийн практикт гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах тухай ойлголтыг ялгаж хэрэглэдэггүй, үүсэх үр дагаврыг адил мэтээр авч үзэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль тогтоогчийн алдаа юу, аль эсвэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа аль нь болох, дээрх тодорхойгүй байдлыг судалж, дүгнэлт хийх зорилгоор энэхүү сэдвийг сонгосон болно.
Энэхүү судалгаа нь гэрээ дуусгавар болгохтой холбоотой маргааныг шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэж байгаа талаар шүүхийн шийдвэр болон онолын ойлголтод тулгуурлан дүн шинжилгээ хийх, гадаадын зарим улс орны эрх зүйн зохицуулалттай харьцуулах замаар гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах тухай ойлголтын ялгаа, хэрэглэх тохиолдолууд, үүсэх үр дагавар, гэрээний төрлүүдээс шалтгаалаад хэрхэн ойлгож хэрэглэх, шүүхийн практикт татгалзах, цуцлах ойлголтыг хэрхэн ялгаж хэрэглэх талаар дүгнэлт хийхэд чиглэсэн ба энэ нь уг судалгааны ажлаас хүлээж буй үр дүн буюу зорилго юм.
Шүүхийн практикт гэрээнээс татгалзах болон гэрээ цуцлахтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж уг хоёр ойлголтыг ялгаж хэрэглэхгүйгээр татгалзах, цуцлах болсон үндэслэлд дүгнэлт өгөхөөс гадна гэрээнээс татгалзах, цуцлах хуульд заасан журам зайлшгүй хэрэглэгдэхийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэж байгаа нөхцөл байдал үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү судалгааны ажлын ач холбогдол нь хууль хэрэглээний тодорхойгүй байдлыг арилгах замаар гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх зүйн зохицуулалтыг арга зүйн хувьд хэрхэн хэрэглэвэл зохистой талаар өөрийн санааг дэвшүүлж, энэ талаар хийгдсэн эрх зүйн судалгаа(ном, зохиол, өгүүллэг гэх мэт)-г нэг шатаар ахиулах явдал билээ.
Түлхүүр үг
Гэрээний эрх зүй
Гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах
Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх зүйн ойлголтын ялгаа
Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх зүйн зохицуулалтын үр дагавар
Бичигдсэн огноо
2018-11-11
Хуудсын тоо
81
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-04-07
Товч мэдээлэл үзсэн
11720
Бүрэн эхээр нь үзсэн
915
Эшлэлийн тоо
260
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Батчимэг
“Иргэний хууль дахь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/929
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !