"Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ" шинэ ном гарлаа
2 years ago

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо буюу ФИДИК-ээс боловсруулсан жишиг гэрээнүүдийг хэрэглэх тохиолдол цөөнгүй болсон билээ. Тухайн жишиг гэрээнүүдийг Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт хөгжлийн банкууд өөрсдийн санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ашиглаж байна.
Эдгээр жишиг гэрээнүүдээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг ФИДИК-ийн Мөнгөлөг ном буюу Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний зохицуулалтын практик хэрэглээ, түүнийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудлуудын талаар Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХН-ийн хуульч, эрх зүйч нар өөрсдийн бодит туршлагад үндэслэн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” сэдэвт номыг хамтран бүтээж, номын нээлтийн арга хэмжээг “Интерном” номын дэлгүүрт зохион байгууллаа.
Тус номоор түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог, гэрээний талуудын эрх, үүрэг болон төслийн зураг төсөл, гэрээний үнэ, төлбөр, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, маргаан шийдвэрлэлт, төслийн эрсдэл зэрэг төслийг хэрэгжүүлэхэд хөндөгдөх чухал сэдвүүдийг авч үзсэнээрээ онцлог юм.
Номыг эндээс онлайнаар захиалан, хүргүүлэн авах боломжтой.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP23. Ө.Болортуяа: Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
5 days ago

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь иргэний шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
2025-07-08
-
П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
2025-07-07
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !