Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Н.Баярмаа эрдэм шинжилгээний бүтээлээ танилцууллаа
2 years ago

Улсын дээд шүүхийн шүүгч Нямдоогийн Баярмаагийн хууль зүйн ухааны докторын хүндэтгэлийн лекц, шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа. Шүүгч Н.Баярмаа нь “Development of Real Property Law in Mongolia: Toward a Unified Foundation” буюу “Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн хөгжил: Суурь зарчмыг нэгтгэх нь” сэдвээр 2022 онд Япон Улсын Нагоягийн Их Сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуульд хууль зүйн ухааны доктор(LL.D)-ын зэрэг хамгаалсан.
Тэрээр докторын судалгааны ажлаа товч танилцуулахдаа "Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн харилцааг зохицуулах шинжтэй эрх зүйн томоохон хоёр эх сурвалж болох Иргэний хууль ба Газрын тухай хуулиудыг 2002 онд зэрэг батлан мөрдүүлсэн талаар дурдаад энэхүү үндсэн хоёр эх сурвалжийн зарчмын уялдаа холбоо алдагдсанаас Монгол Улсад аажмаар өмчийн зэрэгцээ тогтолцоо буюу хувийн өмчийн газарт үйлчлэх нэгэн бүлэг хэм хэмжээ, төрийн өмчийн газарт үйлчлэх өөр нэг бүлэг хэм хэмжээ үүсэж, зогсолтгүй бэхжсээр, тэр хэрээр хувийн өмчийн хамгаалалт суларч байна" гэсэн юм. Мөн хувийн өмчийн газрын харилцаа ч дотооддоо бүртгэлийн хоёрдмол байдлаас үүссэн онол, практик (хууль ба бодит байдлын)-ийн томоохон зөрчилдөөнтэй болсныг анхаарч, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаа нь өмчийн хэлбэрээс үл хамаарсан нэгдмэл суурийг бий болгох шинэтгэлийн хүрээнд хувийн өмчийн дотоодод үүссэн зөрчилдөөнийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх" шаардлагатай байгааг онцоллоо.
Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Н.Баярмаагийн Легал датад байршуулсан судалгааны бүтээлүүд. Энд дарна уу.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !