
Нямдоогийн Баярмаа
Хууль зүйн магистр
Төгссөн сургууль:
МУИС-ийн ХЗС
Зэрэг цол авсан сургууль:
Япон улсын Кюшүгийн Их Сургуулийн ХЗС
Одоо эрхлэж буй ажил албан тушаал:
Шүүгч
МУИС-ийн ХЗС-ийг дүүргэсэн. Мөн сургуульд болон Япон улсын Кюшүгийн Их Сургуулийн ХЗС-д хувийн эрх зүйн, олон улсын бизнесийн эрх зүйн магистрийн зэрэг тус тус хамгаалсан. Отгонтэнгэр Их сургуулийн ХЗС-д багшилж ажлын гараагаа эхлэсэн ба тус сургуульд 10 орчим жил ажиллахдаа бизнесийн эрх зүйн чиглэлийн хичээлийг зааж байв. 2008 оноос эхлэн Улсын Их Хурлын тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэс, Хууль зүйн яам зэрэг байгууллагад хууль тогтоомжийн эхийг боловсруулах, бичих, хууль, тогтоолын төслийг батлахад эрх бүхий албан тушаалтанд хууль зүйн мэргэжлийн болон техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэйгээр ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2002 онд батлагдсан Иргэний хуулийг тайлбарлахаар Хууль зүйн яамнаас байгуулсан ажлын хэсэгт ажиллаж, уг хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах ажилд батлагдсан цагаас нь эхлэн гар бие оролцон ажиллаж байна. 2002 оны Иргэний хуулийн тайлбарын хамтарсан зохиогч, хувийн эрх зүйн, тэр дундаа худалдаа, бизнесийн эрх зүйн чиглэлээр 2002 оноос 2017 оны хооронд хойш нийт 6 гарын авлага, 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олны хүртээл болгосон.
Бүтээлийн тоо: 13
Бүтээлүүдийн товч мэдээлэл үзсэн: 39927
Бүтээлүүд уншигдсан: 1705
Зохиогчийн профайл үзсэн: 3156
Зохиогчийн бүтээлүүд
# | Зохиогч | Бүтээлийн нэр | Tөрөл | Үнэ | Огноо | Keyword |
---|---|---|---|---|---|---|
1 | Н.Баярмаа | Газрын үндсэн эрх: Өмчийн ба үүргийн эрх | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2018-01-23 | Өмчийн эрх, өмчлөх эрх, газар эзэмших эрх, газар ашиглах эрх, туйлын эрх, эд юмсын хязгаарлагдмал эрх, узурфрукт, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, сервитут, ипотек, in rem, numerus clauses, үүргийн эрх, харьцангуй эрх, in personam, газар |
2 | Н.Баярмаа | Өрсөлдөөний эрх зүй ба гэрээ | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2018-01-26 | Өрсөлдөөн, гэрээний чөлөөт байдлын зарчим, ноёлох үйл ажиллагаа, арилжааны гэрээ, эдийн засгийн чөлөөт байдал, нийтийн бодлого, гэрээ |
3 | Н.Баярмаа | Хуулийн этгээдийн нэгдэл | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2018-01-26 | Хуулийн этгээд, хуулийн этгээдийн нэгдэл, хамтарсан этгээд, joint venture, үндэстэн дамнасан корпораци, хаалттай компани |
4 | Н.Баярмаа | Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа | Гарын авлага, аргачлал | 3000 төгрөг | 2018-01-26 | Барьцаа, барьцааны зүйл, барьцааны шаардлага, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, шаардлагаа хангуулах, барьцааны эрх |
5 | Н.Баярмаа | Аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын нэр томьёоны асуудалд | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2018-01-26 | Аж ахуйн үйл ажиллагаа, аж ахуйн эрх зүй, бизнесийн эрх зүй, корпорацийн эрх зүй, худалдааны эрх зүй |
6 | Н.Баярмаа | Seeking the Most Effective Form of Mining Agreements For Mongolia: An Analytical Approach under the Principle of Permanent Sovereignty over Natural Resources Монгол Улсын хувьд хамгийн үр ашиг бүхий уул уурхайн гэрээг тодорхойлох нь: Байгалийн баялаг дахь эзэн орны байнгын бүрэн эрхийн зарчимд тулгуурласан дүн шинжилгээ | Магистрын зэрэг хамгаалсан бүтээл | 3000 төгрөг | 2018-01-26 | Mining agreement, principle of Permanent Sovereignty over Natural Resources, concession, natural resource, Oyutolgoi mining agreement, joint venture, state participation |
7 | Н.Баярмаа | БАЙГАЛИЙН БАЯЛАГ ДАХЬ ЭЗЭН ОРНЫ БАЙНГЫН БҮРЭН ЭРХИЙН ЗАРЧИМ БОЛОН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮР ДАГАВАР | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2018-01-26 | Байгалийн баялаг дахь эзэн орны бүрэн эрхийн зарчим, хөрөнгө оруулалтын гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, нийтийн эрх ашиг, нийтийн бодлого |
8 | Н.Баярмаа | Дампуурлын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа | Бодлогын судалгаа, зөвлөмж | 3000 төгрөг | 2018-02-26 | Дампуурал, төлбөрийн чадваргүйд тооцох, хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгч, дампуурлын ажиллагаа, мөнгөн хөрөнгө хуваарилах, татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх |
9 | Н.Баярмаа | Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог:Гадаадын зарим орны туршлагаас | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2018-08-28 | Дампуурал, төлбөрийн чадваргүйдэл, хэрэг гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа, мөнгөн хөрөнгө хуваарилалт, дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, өрөөс чөлөөлөх |
10 | Н.Баярмаа | Гэрээний стандарт нөхцөл ба харилцан итгэлцэл шударга ёсны зарчим | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | 2000 төгрөг | 2019-04-16 | гэрээний стандарт нөхцөл, шударга ёс, ашиг сонирхлын тэнцвэрт байдал |
11 | Н.Баярмаа | Газрын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын зарим асуудал: Иргэний хууль ба Газрын тухай хууль | Бодлогын судалгаа, зөвлөмж | 18000 төгрөг | 2019-04-25 | үл хөдлөх эд хөрөнгө, газар, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, узурфрукт, сервитут, эзэмшил, хязгаарлагдмал эрх, газрын түрээс, |
12 | Н.Баярмаа | Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн Англи хэл дээрх орчуулга | Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын орчуулга | 10000 төгрөг | 2020-01-20 | Law on pledge over movable and intangible property, perfection, secured obligation, determining priority of pledge rights, preferential rights of pledgee, registration of pledge notice, enforcement of pledge rights, |
13 | Н.Баярмаа | Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх ба сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал | Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ | Үнэгүй | 2020-11-24 | Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх, сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчийн газрын эрх, дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, сууц өмчлөгч |
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
ГИТ Глоб Интернэшнл төв Хэвлэлийн эрх чөлөөний мониторингийн тайлан
Болдхуягийн Пүрэвсүрэн Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ
Цэрэнбалтавын Сарантуяа ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТ, МОНГОЛ УЛС БОЛОН АРДЧИЛАЛД ШИЛЖИЖ БУЙ БУСАД ОРНЫ ТУРШЛАГА