#Шинэ товчоон №13 – Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол, мэдээлэл гаргах эрх
1 year ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн дугаараар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл гаргах эрх”-ийн талаар:
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хуулиар:
- Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчсөн талаар Монгол Улсын иргэн дангаар, эсхүл хамтарч гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
- Гомдол, мэдээллийг төрийн албан ёсны хэлээр бичгээр, эсхүл амаар гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд монгол хэлээр орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.
- Гомдол, мэдээллийг Комиссын цахим шуудан, эсхүл тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан гаргаж болно.
- Хүний эрхийн Үндэсний Комисс гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол Комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.
- Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль нь 8 бүлэг, 41 зүйлтэй.
Сонсох линк:
Legaldata: https://legaldata.mn/news/58
Castbox: https://bit.ly/37dSKcS
Anchor: https://bit.ly/2Vtruog
Mplus: https://bit.ly/3ykAPNv
Google: https://bit.ly/3iiYOHq
Youtube: https://bit.ly/3jg8mlF
Facebook: https://bit.ly/3yoECJG
Tweet
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
4 days ago
-
Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно
5 days ago
-
Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ
2 weeks ago
-
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2022-08-04 Гарын авлага, аргачлал -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2022-08-03 Бакалаврын төгсөлтийн ажил -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-02 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-01 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-07-29 Эрх зүйн шүүмж -
Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН
2022-07-25 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/ -
Дашням Батням
2022-07-20 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батцэнгэлийн Тэлмэн
2022-07-02 Бакалаврын төгсөлтийн ажил