Аливаа шүүх хуулиар тодорхойлсон зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд тухайн шүүхийн үйл ажиллагаанд хамаарах процессын хууль чухал ач холбогдолтой байдаг. Захиргааны хэргийн шүүхийн тухайд, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь захиргааны процессын эрх зүйн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн билээ. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 6 орчим жилийн хугацаанд хуулийн зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэхтэй холбоотой дэвшилттэй, үр нөлөөтэй олон зохицуулалт бий боловч зарим тодорхой асуудал тулгамдаж байна. Тухайлбал, шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд, тэдгээрийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, түүнийг хангуулах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, шүүгч татгалзан гаргах, шүүгчийг татгалзан гаргах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой үе шатад хамаарах эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, шүүхийн практикийг нэгтгэх асуудалд цаашид анхаарах шаардлагатай юм.
Судлаачийн зүгээс энэхүү илтгэлээр Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, түүнд гомдол гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судалж, тулгамдаж буй зарим асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий санал, дүгнэлт гаргах зорилгоор энэхүү сэдвийг сонгон судалсан болно.
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, түүнд гомдол гаргахтай холбоотой ажиллагаа нь шүүхийн практикт байнга тохиолдолд нийтлэг ажиллагаанд хамаарах бөгөөд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа болон шүүх бүрэлдэхүүнээс гаргасан шийдвэр, түүнийг эс зөвшөөрч гаргасан гомдолд хамаарах ажиллагаанд тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрахаас сэргийлэх, процессын хуулийн зохицуулалтыг шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэглэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс гарсан шийдвэрийн биелэлт /даруй/ хангагдахад чухал ач холбогдолтой юм. Энэ нь эцэстээ шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай ойлгомжтой байх, иргэдэд чирэгдэлгүй хүрэх, шүүхэд хандсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуульд заасан хугацаанд хамгаалагдаж, нөхөн сэргэх зэрэг эерэг үр нөлөөтэй.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Энэхүү өгүүлэл нь “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 2022 оны No4/102/-т нийтлэгдсэн болно.
2. Чимид Б., “Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн” Уб., 2004, 26 дахь тал
3. Чимид Б., “Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн” Уб., 2004, 33 дахь тал
4. Амарсайхан Ц. нар, “Процессын эрх зүй онол, туршлага” Уб., 2014, 70 дахь тал
5. Эрдэнэцогт А. “Монгол Усын захиргааны процессын эрх зүй” Уб., 2012, 320 дахь тал
6. Банзрагч Г., “Захиргааны процессын эрх зүй” Уб., 2019, 331 дэх тал
7. Азжаргал Т. нар, “Процессын эрх зүйн толь” гарын авлага Уб., 2014, 193 дахь тал
8. Улсын дээд шүүх, Хансс-Зайделийн сан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар” Уб., 2012, 265 дахьтал
9. ХЗҮТ “Захиргааны хэргийн шүүхийн баримт бичиг” Уб., 2005, 15 дахь тал
10. https://admincourt2.gov.mn/site/full_story/2339сүүлд үзсэн 2022.06.20
11. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1920&vsetheight=1040 сүүлд үзсэн 2022.06.20
12. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1920&vsetheight=1040 сүүлд үзсэн 2022.06.20
13. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1920&vsetheight=1040 сүүлд үзсэн 2022.06.20
14. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1920&vsetheight=1040 сүүлд үзсэн 2022.06.20
15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.04-ний 1965 дугаартай “Гомдлыг буцаах тухай” шүүгчийн захирамж, 2021.12.01-ний өдрийн 2149 дугаартай “Гомдлыг буцаах тухай” шүүгчийн захирамж, 2022.03.18-ны өдрийн 0653 дугаартай “Гомдлыг буцаах тухай”шүүгчийн захирамж гэх мэт.
16. Цогт Ц., “Захиргааны хэргийн шүүх” Уб., 2019, 100 дахь тал
17. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3406 шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд 8,6 хувь буюу 292 тогтоол нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байна.
18. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1920&vsetheight=1040 сүүлд үзсэн 2022.06.20
19. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1536&vsetheight=824 сүүлд үзсэн 2022.06.20
20. Улсын дээд шүүх, Хансс-Зайделийн сан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар” Уб., 2012, 165 дахь тал
21. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1536&vsetheight=824сүүлд үзсэн 2022.06.20
22. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1536&vsetheight=824сүүлд үзсэн 2022.06.20
23. Улсын дээд шүүх, Хансс-Зайделийн сан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар” Уб., 2007, 262 дахь тал
24. https://court26.kho.gov.mn/news/604--2020-.html сүүлд үзсэн 2022.06.20
25. http://www.togtool.court.gov.mn/iadmin/?menut=15&vsetwidth=1920&vsetheight=1040сүүлд үзсэн 2022.06.20
26. Дуламсүрэн Н., “Шүүгч зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох нь: эрх зүйн зохицуулалт анхаарах асуудал” ШЭМ сэтгүүл, Уб., 2019 No4
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 days ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
3 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 weeks ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !