Төрийн алба төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл мөн. Төрийн чиг үүргийг төрийн албан хаагчид хууль тогтоомжид заасны дагуу бие даан хэрэгжүүлдэг. Төрийн албан хаагчдын эрх, үүргийг хуулиар тодорхойлно. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж зааснаар Монгол Улсад төрийн албыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх эрх зүйн гол үндэс суурь болж байна.
Төрийн албаны тухай хуульд “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” гэж тодорхойлжээ. Улмаар “Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гээд төрийн албыг “төрийн-улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба” гэж 4 ангилан тодорхойлсон байна .
Төрийн албаны гол зорилго олон нийтийн эрх ашигт үйлчлэх явдал юм. Иймээс төрийн алба мэргэшсэн, тогтвортой, өндөр үр ашигтай байх учиртай.
2015 оны 6 сард Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь цаг үеэ олсон, чухал ач холбогдол бүхий үйл явдал болсон гэж хэлж болно. Үүний дагуу хэд хэдэн удаа нээлттэй хэлэлцүүлэг, хурал семинар зохион байгуулсан бөгөөд холбогдох байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөлөл санал, зөвлөмжөө цөөнгүй илэрхийлсэн байна.
Иймд судлаачдын зүгээс эл нийтлэлээр Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн тоймыг цухас хөндөж, төрийн албаны шинэтгэлийн талаарх тулгамдсан олон зүйл асуудлын дотроос төрийн алба мэргэшсэн тогтвортой байх асуудал, түүн дотроо төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, шатлан дэвших тогтолцоо, төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээ, төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээ, шаардлага зэрэг цөөн асуудлыг холбогдох судалгаанд тулгуурлан авч үзсэн болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Энэхүү өгүүллийг “Эрх зүй” сэтгүүлийн 2014 оны №1/27/ дугаарт нийтлүүлсэн.
[2] Чимид Б. БНМАУ-ын захиргааны эрх. Уб., 1973. 243 дахь тал
[3] Монгол Улсын Үндсэн хууль /1992/. 46.2 дахь заалт
[4] Төрийн албаны тухай хууль. 3 дугаар зүйл. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны №28-д нийтлэгдсэн.
[5] Судлаачид Монгол Улс дахь төрийн албаны шинэтгэлийн үе шатыг агуулга, мөн чанар, үзэл баримтлал, цаг хугацааг үндэслэн хэд хэдэн янзаар ангилж байна. Үүнд зарим судлаачид гурав ангилж байгаа бол ихэнх нь дөрөв ангилж байна.
[6] Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн явц, үр дүн, хандлага. Судалгааны тайлан. Хянан тохиолдуулсан Ч.Энхбаатар. Уб., 2014. 36 дахь тал
[7] Батбаяр Б., Түвшинтулга А. Монгол төрийн албаны уламжлал шинэчлэл ба төрийн алба, нийтийн алба гэх ойлголтын тухайд. Эрх зүй. 2014. №1 (27). 58 дахь тал
[8] Төрийн албаны тухай хууль. 27 дугаар зүйл.
[9] Төрийн албаны тогтолцоо, шинэтгэлийн талаарх бусад орнуудын туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал /харьцуулсан судалгаа/. Судалгааны эмхтгэл. XIV боть. УИХТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтэс. Уб., 2013. 454 дэх тал
[10] 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг. Судлаачийн хувийн тэмдэглэлээс.
[11] 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Цогоогийн хэлэлцүүлсэн “Төрийн албаны эрх шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэлээс. Судлаачийн хувийн тэмдэглэлээс.
[12] 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Цогоогийн хэлэлцүүлсэн “Төрийн албаны эрх шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэлээс. Судлаачийн хувийн тэмдэглэлээс.
[13] 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Цогоогийн хэлэлцүүлсэн “Төрийн албаны эрх шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэлээс. Судлаачийн хувийн тэмдэглэлээс.
[14] Төрийн албан хаагчдаас ажлаас үндэслэлгүй халагдсан шалтгаанаар шүүхийн байгууллагад хандсан хэргийг хянан шийдвэрлэсэн судалгаа /2008-2015.06/. Төрийн албаны зөвлөл
[15] Төрийн албаны зөвлөлөөс авсан статистик судалгааны материалаас.
[16] Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.
[17] Захиргааны ерөнхий хуулийн 101, 103.1, 103.2 дахь хэсэг.
[18] Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 51.1.4, дэх заалт, 56.3 дахь хэсэг.
[19] Батчимэг М. Хуультай болсноор төрийн албыг улс төржилтөөс ангижруулна. http://www.ikon.mn/n/oar. Сүүлд үзсэн: 2016.03.30
[20] Ulrich Battis, Kommentar: Bundesbeamtengesetz, 4. Aufl., 2009, S. 377, Rn. 6.
[21] BverfGE 52, 34.
[22] BverfGE 9, 281.
[23] Wichmann/Langer, Őffentliches Dienstrecht, 7.Aufl., 2013, S. 145.
[24] BverfGE 7, 166; 115, 89 (95).
[25] Ulrich Battis, Kommentar: Bundesbeamtengesetz, 4. Aufl., 2009, S. 376, Rn. 3.
[26] Үүрцайх Д. ХБНГУ-ын Төрийн албаны эрх зүй дэх төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдал. 2016.04.03, ХБНГУ, Бонн хот. Судлаач Д.Үүрцайхын тус нийтлэл нь хэвлэгдээгүй байгаа бөгөөд бид тус судлаачаас зохих зөвшөөрлийг нь авч энд нийтэлсэн болно.
[27] Төрийн албаны тогтолцоо, шинэтгэлийн талаарх бусад орнуудын туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал /харьцуулсан судалгаа/. Судалгааны эмхтгэл. XIV боть. УИХТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтэс. Уб., 2013. 427 дахь тал
[28] Шестакова К.Д. Конституционное право зарубежных стран. М., 2008. Стр 154-155
[29] Улсын И Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс http://www.parliament.mn/sgh/sc/categories/54 сүүлд үзсэн: 2016.04.11
[30] www.ilo.org
[31] www.data.worldbank.org
[32] Төрийн албаны зөвлөлөөс гаргасан статистик судалгаа.
[33] Нарангэрэл С. Хууль зүйн англи монгол эх толь. Уб., 2012. 372 дахь тал
[34] Төрийн албаны эрх зүйн байдлын тойм, шинэтгэл, түүний агуулга судалгаа. Хууль зүйн үндэсний хүрээлэн. Уб., 2010
[35] Төрийн албаны тухай хууль. 33 дугаар зүйлийн 33.6.1 дэх хэсэг
[36] 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг. Судлаачийн хувийн тэмдэглэлээс.
[37] Төрийн албаны тухай хуулийн 34.13-т “Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгааны болон зөвлөх үйлчилгээний нэгжтэй байж болно” хэмээн заасан.
[38] Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 49 дүгээр зүйл.
[39] Зарим улсын төрийн албаны төв байгууллагуудын талаарх судалгаа. Төрийн албаны зөвлөл.
[40] Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн явц, үр дүн, хандлага. Судалгааны тайлан. Хянан тохиолдуулсан Ч.Энхбаатар. Уб., 2014. 118 дахь тал
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !