Бүтээлийн нэр
Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт
Хэлбэр
Докторын диссертаци
Салбар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл
Бүтээлийн товч
Уг судалгааны ажилд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын чанар, хүртээмж хэрэгжилтийг тодорхойлох зорилгоор ярилцлага, ажиглалт болон асуулгын аргаар дахин гэмт хэрэг үйлдсэн 1416 хоригдол, хорих ял эдлээд суллагдсан 325 иргэн, 89 нийгмийн ажилтан хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн "Хорих ял эдлүүлэх үеийн сургалтын хөтөлбөр", "Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр" зэргийг практикт нэвтрүүлсэн бөгөөд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын онол, үзэл баримтлал, уламжлал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн жинжилгээ хийж тулгамдсан асуудлыг нээн илрүүлж хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллгааны эрх зүйн зохицуулалт , тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн дүгнэлт санал дэвшүүлснээрээ шинэлэг юм. Диссертацын “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны онолын үндэс” сэдэвт нэгдүгээр бүлэг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны мөн чанар, онцлог”, “Монгол Улсад хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохицуулж ирсэн эрх зүйн зохицуулалтын уламжлал” гэсэн гурван дэд бүлгээс бүрдэнэ.
1.1 дүгээр дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны онол, үзэл баримтлал, чиг хандлагыг судлан үзвэл нийгмийн бүлэг, хувь хүний хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээг үзүүлэхдээ бусад шинжлэх ухаан, тухайлбал, хууль зүй, социологи, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, нийгмийн халамж, эрүүл мэндийн зэрэг олон салбартай нягт уялдан хөгжиж иржээ. Цаашид нийгмийн ажлын ерөнхий шинжлэх ухааны онол, үзэл баримтлал дээр тулгуурлан, эрүүгийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй, криминологи, социологийн онол, арга зүйг өргөнөөр ашиглан хөгжүүлэх нь зүйтэй байна. Учир нь нийгэмшүүлэх ажил нь нийгмийн олон талт харилцаанд оролцож буй хүний бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдгийн хувьд олон салбар шинжлэх ухааны бүрдэл гэж үзэж болно.
1.2 дугаар дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын төрөл, хэлбэр зохион байгуулалт, онцлог, хорих ял эдлүүлэх ажиллагааны зорилго зэргээс үзвэл ерөнхий нийгмийн ажлаас хоригдлыг нийгэмшүүлэх ажлын ялгагдах онцлог нь үйлчилгээ авч буй хүн нь гэмт зан үйл давамгайлсан, гэр бүл, нийгмийн хүрээнд гадуурхагдсан, хувь хүний болон нийгмийн бэрхшээлийг даван туулах чадвар сул, гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхээс харилцан адилгүй хорих ялын хугацаанд тодорхой эрх нь хязгаарлагдсан байдгаараа онцлогтой.
1.3 дугаар дэд бүлгийн хүрээнд хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн уламжлал, шинэчлэлийг судлан үзэхэд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын төсөөтэй үйл ажиллагаа, тухайлбал, хорих ял эдлүүлэх ажиллагааг зохицуулахаар батлагдан гарсан 8 удаагийн хууль, түүнийг дагалдан гарсан эрх зүйн актад тусгагдсан гэгээрүүлэх, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх, сургалт, хүмүүжлийн ажил, гэр бүлтэй нь уулзуулах, эргэн нэгтгэх, хоол хүнс, ахуй хангалт зэрэг материаллаг тусламж үзүүлэх зэргээс шалтгаалан үйл ажиллагааны чиглэл өргөжин тэлж байсан төдийгүй өнөөгийн нийгэмшүүлэх ажилд эргэн нэвтрүүлэх туршлага их байна.
“Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс” сэдэвт хоёрдугаар бүлэг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох олон улсын баримт бичигт хийсэн шинжилгээ”, “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох дотоодын хууль тогтоомжид хийсэн шинжилгээ”, “Гадаадын зарим улсад хоригдлыг нийгэмшүүлж буй эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” гэсэн гурван дэд бүлгээс бүрдэнэ.
2.1 дүгээр дэд бүлгийн хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичгийн агуулгыг ерөнхийлөн дүгнэн үзвэл хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны шаардлагыг дурдсанаас гадна хүний эрхэд суурилсан нийгэмшүүлэх үйл ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг тусгасан онцлогтой байна.
2.2 дугаар дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох үндэсний хууль тогтоомжид шинжилгээ хийхэд Эрүүгийн хуульд ялын зорилгын нэг төрлийг нийгэмшүүлэх гэж заасантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна бусад 4 хуульд хоригдлыг нийгэмшүүлэх болон хорих байгууллагаас суллагдсан хүнд тавих хяналт, халамжийн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрлүүлэх, хөгжүүлэх, бусад чиглэлээр нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэхээр тусгалаа олсон боловч эрх зүйн зохицуулалтын хоорондын уялдаа, практик хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрч, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохицуулж буй журам, заавар нь олон улсын чиг хандлага, өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаад анхааран, хоригдлыг нийгэмшүүлэх ажлын үе шат бүрд хийгдэх ажил, тухайлан нийгэмшүүлэх хөтөлбөр, хамтын ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгах хэрэгцээ байна.
2.3 дугаар дэд бүлгийн хүрээнд гадаадын зарим улсад хоригдлыг нийгэмшүүлж буй эрх зүйн зохицуулалтын онцлогийг харьцуулан судалбал тухайлбал, ХБНГУ, АНУ, БНПУ, Швейцар, Япон, Франц, ОХУ-д хоригдлыг нийгэмшүүлэх асуудал нь хөтөлбөрөөр дамжин хэрэгждэг төдийгүй хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн хамтарсан багаар дамжуулан нийгэмшүүлдэг нийтлэг зохицуулалтыг Монгол Улс нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн.
“Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам” сэдэвт гуравдугаар бүлэг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ, тулгамдаж буй асуудал”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд нийгэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлэх арга зам”, “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох боломж, шийдэл” гэсэн гурван дэд бүлгээс бүрдэнэ.
3.1 дүгээр дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдалд шинжилгээ хийснээс хорих ял эдлүүлэх ажиллагааны практикт нийгэмшүүлэх ажил нь сургалтын гэсэн үндсэн хэлбэртэйгээр явагдаж байгаад анхаарч, нийгмийн ажлын үйлчилгээний олон хэлбэрийг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. Хоригдлыг нийгэмшүүлэх ажилд тулгамдаж буй асуудлыг эрх зүй, зохион байгуулалт, хүний нөөц, хамтын ажиллагааны гэсэн бүлэгт хуваан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дангаар хийх ажил бус салбар дундын олон нийтийн оролцоонд тулгуурласан төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтаар баталгаажсан байх нь чухал байна.
3.2 дугаар дэд бүлгийн хүрээнд олон улсад хоригдлыг нийгэмшүүлэх үндсэн арга зүй нь тухайн хүний хувийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан нийгэмшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж буйд анхаарч, өөрийн орны нөхцөлд тохирсон нийгэмшүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь чухал байна.
Хоригдлыг нийгэмшүүлж буй олон улсад салбар бүрийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сэтгэл засалч, боловсролын салбарын мэргэжилтний оролцоотойгоор боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг жишиг нэгэнт тогтжээ. Хөтөлбөр хэрэгжүүлж буй улсын тухайд дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоог бодитоор бууруулсан зэргээр үр дүнг хэмждэг байна.
3.3 дугаар дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд эрх зүйн зохицуулалт, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх хөтөлбөр, үр дүнгийн үнэлгээ хийх, хоригдолд боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэгдэх нь зүйтэй байна.
Түлхүүр үг
хорих байгууллага, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаа, хоригдол, хоригдлыг хүлээн авах, ял эдлэх үе, суллахад бэлтгэх, нийгэмшүүлэх хөтөлбөр
Бичигдсэн огноо
2024-07-05
Хуудсын тоо
179
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-09-23
Товч мэдээлэл үзсэн
734
Бүрэн эхээр нь үзсэн
6
Эшлэлийн тоо
168
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баярбаатар “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2107
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Нэг. Хууль тогтоомж:

1. Монгол Улсын Үндсэн хууль (1992)

2. Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ (2019)

3. Монгол Улсын Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ (2015)

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ (2017)

5. Монгол Улсын Боловсролын ерөнхий хууль (2023)

6. Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль (2017)

7. Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль (2016)

8. Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хууль (2012)

9. Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (2011)

10. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (2021)

11. Монгол Улсын Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн тухай хууль (2008)

12. Монгол Улсын Гэр бүлийн тухай (2017)

13. Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016)

Хоёр. Олон улсын гэрээ, конвенц:

14. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. 1948

15. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1966

16. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт. 1966

17. Нийгэмшүүлэх болон нийгэмд эргэн нэгтгэх замаар дахин гэмт хэргийг бууруулах   тогтоол. 2021

18. Тэнсэн болон тэнсэн суллагдсан эрх зүйн зөрчил үйлдэгчдэд тавих хяналтыг шилжүүлэх тухай үлгэрчилсэн гэрээ. 1990

19. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц. 1984

20. Хоригдолтой харьцах үндсэн зарчим. 1990

21. Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм. 1955

22. Хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүмүүстэй холбогдуулан НҮБ-аас гаргасан журам. 1990

23. Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм. 1990

24. Хоригдлыг засан хүмүүжүүлэх НҮБ-ын наад захын жишиг дүрэм буюу Нельсон Манделагийн дүрэм. 2015

25. Хүүхдийн эрхийн тухай конвенц. 1989

26. Эмэгтэй хоригдлыг засан хүмүүжүүлэх ба эмэгтэй гэмт хэрэгтэнд хорихоос өөр төрлийн ял хэрэглэх тухай Бангкокийн дүрэм. 2010

27. Насанд хүрээгүй хүний талаарх хэрэг хянан шийдвэрлэх наад захын жишиг дүрэм. 1985

28. Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх тухай конвенц. 1960

29. Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц. 1988

30. Хөгжих эрхийн тухай тунхаг. 1986

Гурав. УИХ, ЗГ-ын тогтоол, бодлогын баримт бичиг:

31. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг. (УИХ-ын тогтоол №52, 2020)

32. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл. . (УИХ-ын тогтоол №23, 2020)

Дөрөв. Ном, сурах бичиг, гарын авлага

33. Амарсанаа, Ж. “Англи-Орос-Герман-Монгол олон улсын эрх зүйн толь”, Уб. 2004.

34. Амарсанаа, Ж., Чимэд, Б. нар. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл. Хоёрдугаар боть. Уб., 2010.

35.Алтангэрэл, Б., Оюунбадам, Р. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. Гарын авлага. Уб., 2013.

36. Алтангэрэл, Б.  Нийгмийн ажилтны гарын авлага. Уб., 2013.

37. Алтангэрэл, Б. Хорих ял эдлүүлэх ажиллагаа. Уб., 2018.

38. Алтангэрэл, Б. Зан үйлд нөлөөлөх эрх зүйн сургалтын гарын авлага. Уб., 2023.

39. Амаржаргал, Т., Туяа, С. Нийгмийн ажлын онолын үндэс. Уб., 2008

40. Ариунцацрал, М., Сайханцэцэг, Л. Нийгмийн ажлын онол, арга зүйн үндэс, Уб., 2012

41. Амаржаргал, Т., Нямдорж, Н.  нар. Хорих байгууллага дахь нийгмийн ажил сурах бичиг. Уб., 2013.

42. Алтан-Очир, М. Хорих ял эдлүүлэх дэглэм. Уб., 2020.

43. Баярмаа, Б., Мэргэнбаяр, У. Нийгмийн ажил. Уб., 2006.

44. Батбаяр, Э., Ганболд, Б. Хорихоос өөр төрлийн ял. Уб., 2023.

45. Батбаатар, М., Батхишиг, А. Нийгмийн ажил. Уб., 2017.

46. Баяржаргал, Б. Гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй. Уб., 2016.

47. Бадам, Д. Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүй. Тайлбар толь. Уб., 2018.

48. Батжав, Л. Криминологийн зарим асуудал. Уб., 2003.

49. Болдбаатар, Ж., Төрмандах, З. Эрүүгийн эрх зүй /Ерөнхий ба тусгай анги/. Уб., 2008.

50. Болдбаатар, Ж., Нямдаваа, О. Криминологи. Уб., 2010.

51. Болдбаатар, Ж., Мөрөн, Д. нар. Эрүүгийн эрх зүй. Уб., 2016.

52. Болор-Эрдэнэ, С. Чадамжид суурилсан сургалтын гарын авлага.Уб., 2013.

53. Булган, Д., Хулан, Б. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил. Уб., 2022

54. Бэгз, Н., Бүрэнжаргал, Г. нар. Нэр томьёоны тайлбар толь, хүний хөгжил. Уб., 2021.

55.Ганболд, И., Бүрэн-Өлзий, И. Нийгмийн ухааны тайлбар толь. Уб., 2016.

56. Гантөмөр, Г., Гантулга, С. нарын. Эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги. Уб., 2020.

57. Гантөмөр, Г. Эрүүгийн хариуцлага. Уб., 2006.

58. Галбадрах, Б., Өнөболд, Э. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэн товчоон. Уб., 2021.

59. Дашзэвэг, Б. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн сурган хүмүүжүүлэх зүй. Уб., 1976.

60. Даваасүрэн, Д. Хорих байгууллагын сэтгэл зүй. Уб., 2013.

70. Думбурай, А. нар. БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх Хөдөлмөрийн Байгууллагын талаар гарсан хууль, эрхийн баримт бичгийн эмхэтгэл. Уб., 1991.

71. Жанцан С. “Хорих ял эдлүүлэх газраас суллагдсан хүмүүсийг рецидив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал”. Уб., 1989.

72. Жанцан, С., Лхагва, А. Монгол Улсын Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүй. Уб., 1996.

73. Жанцан, Н. Криминологи. Уб., 2000.

74. Жанцан, С. Эрүүгийн эрх зүйн онол. Уб., 2009.

75. Жанцан, С. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй. Уб., 2011.

76. Зүмбэрэллхам, Д. Криминологийн онол. Уб., 2022.

77. Лхагва, А. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. Уб., 2009.

78. Лхагва, А., Даваа-Очир, Д. “Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал”. 2011.

79. Лхагва, А. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн сурах бичиг. Уб., 2012.

80. Лхагва, А., Хосбаяр, П. Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын эх сурвалж. Уб., 2013.

81. Мөнхтөр, Д., Батбаатар, М. нар. Социологи. Уб., 2012.

82. Мөнх-Эрдэнэ, Б. Гэмт хэрэг судлалын онол. Уб., 2021.

83. Мягмар, О. Хүний хөгжлийн лекцүүд. Уб., 2016.

84. Нарангэрэл, С. БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүйн асуудал. Уб., 1985.

85. Нарангэрэл, С. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй. Уб., 1999.

86. Нарангэрэл, С. Монголын ба дэлхийн эрүүгийн эрх зүйн тогтолцоо. Уб., 2001.

87. Нарангэрэл, С. Хууль зүйн тайлбар толь. Уб., 2003.

88. Нарангэрэл, С. Монгол Улсын эрүүгийн эрх зүй ерөнхий анги. Уб., 2006.

89. Нарангэрэл, С., Эрдэнэбат. Эрүүгийн эрх зүй. Уб., 2007.

90. Нарангэрэл, С. Эрх зүйн толь бичиг. Уб., 2009.

91. Нямсүрэн, Ч. Эрх зүйн ерөнхий онол. Уб., 2017.

92. Оюунбилэг, Т. нар. Хорих байгууллага дахь нийгмийн ажил. Уб., 2013.

93. Очгэрэл, Ц. “Хорих байгууллагын аюулгүй байдал”. Уб., 2017.

94. Оюунбадам, Р. Эмэгтэйчүүдийн хорих ял. Уб., 2021.

95. Пүрэвсүрэн, О. Герман улсын хорих ял эдлүүлэх ажиллагаа. Уб., 2014.

96. Совд, Г. БНМАУ-ын эрүүгийн эрх. Ерөнхий анги. Уб., 1973.

97. Совд, Г. Монгол Улсын эрүүгийн хуулийн тайлбар. Уб., 2002.

98. Сэрсэнжав, Ю. Засан хүмүүжүүлэхүй. Уб., 2001.

99. Солонго, Д. Хувь хүнтэй ажиллах нийгмийн ажил. Уб.,  2010.

100. Түмэннаст, Г. Нийгмийн ажлын түүх. Уб., 2009.

101. Түмэннаст, Г. Нийгмийн ажил. Уб., 2019.

102. Хишиг-Ундрах, М., Галсанжамц, Г. Хуулийн сэтгэл судлал. Уб., 2021.

103. ХЭҮК. Хүний эрхэд суурилсан хандлага. Гарын авлага. Уб., 2016.

104. Хандмаа, С., Мөнхбат, О. Нийгмийн ажлын 101 карьер. Уб., 2016.

105. Цэвэл, Я. Монгол хэлний тайлбар толь. Уб., 1966.

106. Цэцэгмаа, Ц. Хүний нөөцийн менежмент. - Уб., 2014.

107. Чүлтэмсүрэн, Л. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын товч түүх. Уб., 1979.

108. Лузгин.С.А нар. орчуулсан Шатарбал, Б. Хорих байгууллагын нийгмийн ажил. Уб,. 2009.

109. Каритас Чех ТББ.  Хорих байгууллага дахь нийгмийн ажил. Уб., 2013.

110. Лузгин С.А., Кузнецов М.И., Казанцев В.Н. Хорих байгууллагын нийгмийн ажил. Рязань., 2005.

111. Алессандро Баратта. Нийгэмшүүлэх нь нөхөн сэргээлт үү эсвэл нийгмийн хяналт уу. Мюнхен., 2001.

112. Сухарев А.Я. “Российская юридическая энциклопедия” М.1999; “Хорих байгууллага дахь нийгмийн ажил” сурах бичиг, Уб. 2013, 2015 он.

113. Поп Х, Стюарт. Нийгмийн ажлын мэргэжлийн түүх. Окс. 2013.

114. Жерри Флоерш. Нийгмийн ажлын практик, онолын үндэс. Окс., 2013.

115. Ч.Беккариа. Гэмт хэрэг ба ялын тухай. /орч Г.Эрдэнэбат/. Уб., 2021.

116. Кибанов, А.Я. Основы управления персоналом. Инфра., 2005. Стр 91-96.

Тав. Нэг сэдэвт бүтээл:

117. Алтангэрэл, Б. Хорих ял эдлүүлэх ажиллагааны онол, арга зүйн асуудал. Хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл. Уб., 2015.

118. Алтан-Очир, М. Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал. Хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл. Уб., 2019.

119. Мягмарсүрэн, Д. Хоригдолд боловсрол олгох ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт. Хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл. Уб., 2022.

120. Алтангэрэл, Б., Баярбаатар, П. Хоригдлыг нийгэмшүүлэх онол, арга зүй. Суурь судалгаа. Уб., 2022.

121. Алтангэрэл, Б. нар. Гэмт хэрэгтний нийтлэг хэв шинж, сэтгэл зүйн онцлог. Судалгааны тайлан. Уб., 2023.

122. Алтангэрэл, Б. Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажилд хийсэн шинжилгээ. Уб., 2020.

123. Болормаа, П. Азийн сан, Хүний эрхэд суурилсан хандлага. Уб., 2015.

124. Мөнхбат, Ц. Нийтэд тустай ажил хийлгэх ял. Уб ., 2020.

125. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн. Монгол хүүхэд, залуусын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь. Судалгааны тайлан. Уб., 2018.

126. Стратеги академи ТББ. Иргэний орон зай. судалгааны тайлан. Уб., 2022.

127. ХЭҮК. Хүний эрхийн баримт бичгийн эмхэтгэл. 2014.

128. ХЭҮК. Хорих, цагдан хорих газарт хийх мониторинг. Уб., 2006.

129. ХЗДХЯ. Гэмт хэргийн цагаан ном. 2016-2023 он.

130. УИХ-ын Тамгын газрын судалгааны төв “Ялтны хөдөлмөр эрхлэлтийн талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт” Уб., 2008. 

131. Галбадрах, Б. “Хорих байгууллагаас суллагдсан эмэгтэйчүүдийг нийгэмд дасан зохицоход туслах, дэмжлэг үзүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, практикт хийх дүн шинжилгээ”. Уб., 2021.

Зургаа. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл:

132. Гантулга, Н. Ялтныг өөрчлөн нийгэмшүүлэх ажиллагаа дахь хамтын оролцоо. //Хууль сахиулахуй сэтгүүл /тусгай дэвтэр/. 2015.

133. Алтангэрэл, Б. Олон улсын ял эдлүүлэх ажиллагааны чиг хандлага. // Хууль сахиулахуй. 2022. № 3.

134. Жамъянчойжил, Р. Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах, шүүхийн шинэтгэлийн зарчим асуудал. Өгүүлэл. 1998.

135. Баттулга, Г. “Хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлж буй олон улсын туршлага” //Хорих байгууллагад явуулах нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх арга зам сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2016.

136. Баяржаргал, О. Хорих байгууллагад шинээр ирсэн ялтанд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээнд хийсэн шинжилгээ. //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл. Уб., 2014. №4.

137. Болорсайхан, Б. Ялгаварлан гадуурхахгүй байх хүний эрхийн зарчим ба соёлын нөлөө. //Хүний эрх сэтгүүл. 2016.

138. Эллиот Кюрри. Гэмт хэрэгтэй тэмцэх 21 дүгээр зууныг харж байна. //Калифорнийн их сургууль Justice Quarterly сэтгүүл. 2023. №5.

139. ХСИС, ШШГЕГ. Хорих ял эдлэгсдийн хөдөлмөр зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэтгэлийн чиг хандлага. //Онол, практикийн бага хурлын илтгэлүүд. 2014.

140. Баасан, Л., Дарьжав, Ц. Хорих ял эдлэгсдийн хөдөлмөрийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал. //Илтгэл. 2014.

141. Батдорж, Н. Франц улсын хууль тогтоомжийн дагуу хорих ялыг эдлүүлэх онцлог. //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл. Уб., 2014. №2

142. Цэрэнтогтох, Х. ШШГЕГ.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага. ЭШХ. ОХУ ба Монгол Улсын хорих байгууллагад  ял эдлэгсдийг нийгэмшүүлж буй байдал

143. Robert L. Barker. The Social Work Dictionary. NASW Press., 2003.

144. Louise C.Johnson, Stephen J.Yanka “Social Work Practice” 2000

145. Matejkowski, J., Johnson, T., & Severson, M.  (2014, February 03). Prison Social Work. Encyclopedia of Social Work. Retrieved 10 Aug. 2023, from

146. Eason, John M6 20176 Big House on the Prairie: Rise of the Rural Ghetto and Prison Proliferation. Chicago, IL Univ of Chicago Press.

147. Roberts, J., The Virtual Prison: Community Custody and the Evolution of Imprisonment, p. 77. Dans

148. Фирсов М.В., Е.Г. Студенова .Теория социальной работы. 2000.

149. МГУ им. М.В.Ломоносова “Уголовно-исполнительное право России” Москва 2013 г., с.46.

150. Кодекс Российской Федерации. Официальный текст. Уголовно-исполнительный кодекс. Москва 2007 г., с.3

151. Кодекс Российской Федерации. Официальный текст. Уголовный кодекс. Москва 2014 г, с.20

152. Концепция развития уголовно-исполнительной системы до 2020 года. Правительство Российской Федерации. Распоряжение от 14 октября 2010 г.  № 1772-р Москва.

153. Тимофеева Е.А. Хоригдлыг нийгэмшүүлэх гадаад орны туршлага. Москва. 2018

154. Gérard De Coninck. Dans Revue de science criminelle et de droit pénal compare 2013/3 (N° 3), pages 713 à 722.

155. Charles R. Horejsi. Techniques and Guidelines for Social Work Practice 9th Edition. 1993. ISBN-10:‎ 0205149146.

156. Keishin-Gakuen Educational Group The Research, Development and Innovation Center for Vocational Education and Training

157. Smith, David L. (1976). “Scope of Goal Attainment as an Complementary Tool for Counseling”. Journal of Counseling Psychology. 23 (01), 22-27.

158. Ted Honderich, Punishment. The Supposed Justifications Revisited (London: Pluto Press 2006)8 p. 112.

Долоо. Цахим эх сурвалж:

159. e-book.must.edu.mn

160. https://cd.gov.mn/

161. www.moj.go.jp. Японы улсын Хууль зүйн яамны судалгааны хүрээлэн

162. www.cdcr.ca.gov АНУ-ын нийгэмшүүлэх хэлтэс

163. www. web.ac-mssr.sk. Бүгд Найрамдах Словак Улсын Хууль зүйн яамны аналитик төв.

164. https://www.prisonstudies.org/ Дэлхийн хорих байгууллагын холбоо (WPB) сайт.

165. www.unodc.org ebook. Хоригдолтой харьцах наад захын дүрэм.

166. www. Carla.umn.edu/culture/definitions.html Олон улсын соёлын тодорхойлолт.

167. harvardpolitics.com Шира Хоффер. Хорихын дараах боолчлолын золиос. 2024.

168. icpa.org/news.html. Олон Улсын хорих ангиудын холбоо.