Бүтээлийн нэр
Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ (2019)
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Төрийн санхүү, төсөв
Бүтээлийн товч
Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг баталсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас 2002 оны 42 дугаар тогтоолыг баталж Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан шаардлагатай бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг.

Засгийн газраас 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор боловсруулсан 74 хуулийн төслийн нэг нь Төрийн аудитын тухай хуулийн төсөл байсан. Улмаар Улсын Их Хурлаас 2003 оны 01 дүгээр сарын 03-ны Төрийн аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаагийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон байна.

Ялангуяа 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нийлээд багтаамжийн хувьд хуулийн нийт заалтын 50 хувиас хэтэрсэн. Тодруулбал, Төрийн аудитын тухай хууль батлагдсанаас хойг нийт 136 хэсэг, заалтын 79 хэсэг, заалтад ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт орсон буюу энэ нь анх баталсан хуулийн нийт хэсэг, заалтын 58 хувийг эзэлж байна.

Мөн Төрийн аудитын тухай хуульд олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн бүтэц, уялдааг алдагдахад хүргэсэн, хууль дахь нэр томъёо, заалтын найруулга зэрэг нь ойлгомжгүйн улмаас хуулийг практикт нэг мөр хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч байгаа нь ажиглагдлаа.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн гол зүйл, заалтуудыг дараах хэсгүүдэд багцлан хувааж хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээ хийв:

1.Төрийн аудитын байгууллагын чиг үүрэгтэй холбогдох хэсэг (4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.15-15.1.20 дахь заалт);
2.Төрийн аудитын байгууллагын хараат бус байдалтай холбогдох хэсэг (3 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг);
3.Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх (улс, орон нутгийн төсвийн төсөлд дүгнэлт өгөх, акт тавих, албан шаардлага өгөх, мэдээлэл авах)-тэй холбогдох хэсэг (15 дугаар зүйлийн 15.1.9, 15.1.12, 15.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйл);
4.Төрийн аудитын тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдох хэсэг (28 дугаар зүйл).

Судалгааны зорилго:
•Төрийн аудитын тухай хуулийн зарим тодорхой зүйл, заалтын зохицуулалт анх хуулиар тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, практикт хэрхэн хэрэгжиж байгаа, тэдгээрийн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг тогтоох, урьдчилан тооцоолоогүй бусад үр дагавар гарсан эсэхийг тодорхойлох;
•Хуулийн цаашдын үр дагавар, нөлөөллийг илрүүлэн гаргаж цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхэд дүгнэлт өгөх.

Судалгаа хийсэн байдал:
Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3- т “... хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан. Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг удирдлага болгон гүйцэтгэв.

Судалгаа явуулах хүрээг тогтоох зорилгоор Үндэсний аудитын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газрын газрын албан хаагчидтай уулзалт-ярилцлага зохион байгуулсан, мөн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагуудаас бичгээр санал авсан, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааныг судалсан бөгөөд энэхүү ажиллагаагаар цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд хамрагдах зүйл, заалтуудыг тодорхойлж, харгалзах шалгуур үзүүлэлтийг сонгон томьёолсон болно.

Судалгааг гүйцэтгэхдээ эрх зүйн харьцуулалтын арга, шүүхийн практик судлах, тайлан, статистикийн тоо баримтад дүн шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэн ажиллаж буй төрийн албан хаагчидтай ажилтнуудтай ярилцлага хийх зэрэг аргыг ашигласан.

Судалгааны багийн бүрэлдэхүүн:
Зөвлөх судлаач Ц.Цогт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн гэрээт дэд профессор, хууль зүйн доктор (LL.D)
Үндсэн судлаач Д.Сүнжид Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор (Dr.Jur)
Үндсэн судлаач П.Баттулга “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч
Үндсэн судлаач Б.Төрболд “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч
Түлхүүр үг
Төрийн аудит, төрийн аудитын үндсэн зарчим, томилгоо, Үндэсний аудитын газар, чиг үүрэг, Нийцлийн аудит, Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, Ерөнхий аудиторын томилгоо
Бичигдсэн огноо
2019-12-01
Хуудсын тоо
44
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-01-22
Товч мэдээлэл үзсэн
25
Бүрэн эхээр нь үзсэн
3
Эшлэлийн тоо
67
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ “Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ (2019)” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2262
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] УИХ-аас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хүчингүй болсонд тооцсон байдаг.

[1] Улсын Их Хурлаас 2019 оны  11 дүгээр сарын 14-ны өдөр батлаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” хэмээн төрийн аудитын байгууллагын чиг үүргийг шинээр тодорхойлсон байна. 

[1] Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн”-д хийсэн аудит хийж, хуулийн зөрчлийг арилгуулгах “албан шаардлага шаардлага” өгсөн байна. Агуулгаар нь авч үзэхэд энэхүү аудит нь “нийцлийн аудит”-д хамаарахаар байхад тус газар нь  “Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” гэж заасны дагуу “гүйцэтгэлийн аудит” хийсэн” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байжээ. Шүүх уг албан шаардлагын эсрэг үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл төрийн аудитын байгууллага нь тухайн захиргааны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх хэмжээтэй. Харин Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Цагаан алтан хүнс ХХК нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Төрийн аудитын  газарт холбогдох захиргааны хэрэг

http://new.shuukh.mn/zahirgaadavah/2776/view

[1] ИЗНН нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүйгээс үүдсэн захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийдвэр.

http://new.shuukh.mn/zahirgaaanhan/5098/view, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 1 дүгээр сарын  16-ны өдрийн 01 дүгээр тогтоол https://www.legalinfo.mn/law/details/13945?lawid=13945

[1]     Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар уг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч С.Батбаярын мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэхгүй гэсэн дүгнэлт гаргасны улмаас уг нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж маргаан үүссэнийг шүүх шийдвэрлэж байжээ. С.Батбаярын нэхэмжлэлтэй Дархан –Уул аймаг дахь Төрийн аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэг. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016.06.07, №45, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016.06.21, №0407

       Мөн Үндэсний аудитын газраас 2017 онд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалтад АН-аас нэр дэвшигчийн зарим үйл ажиллагаа “Сонгуулийн сурталчилгаа дуусгаснаас хойш сурталчилгаатай дүйцэхүйц үйл ажиллагаа явуулж Сонгуулийн тухай хуулийг зөрчжээ” гэсэн агуулгатай нийцлийн аудитын тайлан гаргасан байх бөгөөд тайланд дурдсанаар уг аудитыг маш яаралтайгаар 2017.07.04-2017.07.06-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн” гэжээ.   

[1] Канад Улсын Ерөнхий Аудиторы тухай хууль.

Халдашгүй байдал:

Гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх эрх

18.1 Энэ хуулийн дагуу гаргасан мэдэгдэлтэй нь холбогдуулан үүсгэсэн Эрүүгийн хуулийн 131 дүгээр хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусдаар Ерөнхий Аудитор эсхүл түүнийг төлөөлж буй эсхүл түүний зааврын дагуу ажиллаж байгаа аливаа этгээдийг энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу хянан шалгалт хийх, мэдээлэл лавлагаа авах ажлын хүрээнд аудитын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн асуудалтай нь холбогдуулан аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуухгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хамгаалагдах нь

18.2(1) Энэ хууль эсхүл Парламентаас баталсан аливаа бусад хуулийн дагуу аудитын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсхүл хэрэгжүүлэх гэж байх явцдаа Ерөнхий Аудитор эсхүл түүнийг төлөөлж буй эсхүл түүний зааврын дагуу ажиллаж байгаа аливаа этгээдийн шударгаар мэдүүлсэн, тайлагнасан, хийсэн аливаа зүйлийнх нь эсрэг эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.

[1] Тодорхой хэрэг, маргаан дээр дүгнэлт гаргуулах

[1] Төрийн аудитын тухай хуулийн  уг эхийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Үндэсний аудитын газрын хараат бус байдлыг хангахын тулд Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын ажилтан болон Үндэсний аудитын газрын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлөхийг оролдсон этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ”, 28.2-т “Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын ажилтан болон Үндэсний аудитын газрын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс энэ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө аливаа торгууль, шийтгэл хүлээхгүй. Үндэсний аудитын газрын ажилтанд торгууль, шийтгэл оногдуулахыг оролдсон этгээдэд Үндэсний аудитын газрын хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна” гэж байсан боловч тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж хуулийн 28 дугаар зүйлд хориг тавьсныг УИХ хүлээн авснаар уг хэсэг хүчин төгөлдөр болоогүй байна.

[1] Үндэсний аудитын газраас 2018 оны 01 дүгээр сард УИХ-ын Төсвийн байнгиын хороогоор 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийг зардалтай нь тооцож батлуулсан боловч  Сангийн яам нэр дурдсан гурван аудитын зардлыг хассан бөгөөд энэ асуудлаар Үндэсний аудитын газар Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд бүх шатны байгууллагуудад хандсан боловч батлагдсан төсөвтөө багтааж аудит хийх шаардлагатай гэсэн хариу өгч байжээ. http://www.parliament.mn/n/x3co Мөн энэ талаар Үндэсний аудитын газрын Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд 2019.05 сард “Синдикат ярилцлага #26”-д оролцож “Төрийн аудитын байгууллага үнэн зөв дүгнэлт гаргахад шаардлагатай санхүүжилт, төсвөө өөрөө төлөвлөж батлуулдаг байх шаардлагатай. Гэтэл Засгийн газраас төсвийн хувьд хараат, тэднийг хянах байгууллага нь тэднээр өөрсдөөр нь төсвөө хянуулж байгаа нь олон улсын зарчим стандартад нийцэхгүй байгаа юм. Үүнийг Төрийн аудитын тухай хуульд оруулсан боловч бодит байдал дээр энэ заалт хэрэгждэггүй. Гэрээт аудит ажиллуулах, мэргэжлийн байгууллагуудын туслалцаа авах зэрэг шаардлага гарч, түүнийгээ төсөвтөө суулгах асуудал гардаг. Гэтэл Сангийн яам энэ төсвийг хянаад хасчихдаг” хэмээн ярьж байжээ. https://ikon.mn/opinion/1ax7

[1] Төрийн аудитын байгууллагын 2017 онд гүйцэтгэх аудитын нийт 22 сэдвийн 12 нь хуулийн дагуу хийх аудит, 2018 онд гүйцэтгэх аудитын нийт 37 (8 нь өмнөх оноос шилжсэн аудит) сэдвийн 15 нь хуулийн дагуу хийх аудит, төрийн аудитын байгууллагын өөрийн бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв 4, 2019 онд гүйцэтгэх аудитын нийт 32 сэдвийн 18 нь хуулийн дагуу хийх аудит, төрийн аудитын байгууллагын өөрийн бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв 6 байснаас үзэхэд төрийн аудитын байгууллага аудитын сэдвээ өөрөө сонгох боломж хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна.  УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол.

[1] https://ikon.mn/n/1ebl Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар: “ аудитаар дамжуулан төр барих эрхээ хэрэгжүүлмээр байна” гарчигтай 2018.10.02-ын өдрийн ярилцлагадаа “Төрийн аудитын байгууллагын www.audit.mn  цахимд “Аудитын сэдвийн сонголт” булан нээн ажиллуулж байгаа боловч харамсалтай нь олон нийтийн хандалт туйлын хангалтгүй байна” хэмээн хэлж байсан байна.

[1] Австралийн Ерөнхий аудторын тухай хууль.

8. Ерөнхий аудиторын хараат бус байдал

4) Ерөнхий Аудитор нь энэ хууль болон бусад хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэмжээр чөлөөтэй шийдвэр гаргах эрхтэй. Ялангуяа Ерөнхий Аудитор нь дараах асуудлуудаар аливаа этгээдээс заавар, чиглэл авахгүй:

    a) аудит хийх эсэх;

    b) аудитыг хэрхэн хийх талаар;

    c) тодорхой асуудлыг нэн тэргүүнд авч үзэх талаар.

[1] Төсвийн тухай хуульд зааснаар улсын төсвийг хуулиараа 11 сарын 15-ны өдрийн дотор, улсын төсөв батлагдсаны дараа аймаг, нийслэлийн хувьд төсвөө 12 сарын 05-ны өдрийн дотор батлах ёстой. Засаг даргын хувьд төсвийн төслөө ихэвчлэн 11 сарын 31, 12 сарын 01-нд ИТХ-д өргөн барих үедээ төрийн аудитын байгууллагад төсвийн төслөө өгдөг тул уг богино хугацаанд санал өгч, дүн шинжилгээ хийх боломжгүй. Төсвийн тухай хуульд Үндэсний аудитын газар улсын төсвийн төслийн талаарх санал, дүгнэлт УИХ-д жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх”-ээр заасан байдаг хэдий ч орон нутгийн хувьд үүнийг тодорхой зааж өгөлгүй орхигдуулсан.

[1] Өмнө нь Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тогтоолоор энэ журмыг баталсан байсныг дээрхи журмаар дахин шинэчлэн найруулж баталсан.

[1] Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газар /хуучин нэрээр/-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэг. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2015.09.29, №134/ШШ2015/00122, 2016.02.18, 134/ШШ2016/00031, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015.11.05, №41, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2015.12.22, №1139

[1] Тухайлбал Банкны тухай хуулийн 7.2-т заасан “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц” гэж үзсэн аливаа мэдээллийг гаргуулж авах эрх бүхий байгууллагад төрийн аудитын байгууллагыг оруулаагүйн улмаас уг мэдээлэлтэй танилцах, гаргуулж авахад бэрхшээлтэй байдаг байна.

[1] Төрийн аудитын тухай хуулийн 21.1-т “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй. Энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ хэсэгт “15.1-д заасан байгууллага, албан тушаалтан” гэж иш татсан боловч уг 15.1 дэх хэсэгт ямар ч байгуулага, албан тушаалтны талаар заагаагүй, харин Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг заасан байдаг тул ялангуяа орон нутаг дахь төрийн аудитын байгууллагын зүгээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд маргаантай асуудлууд гардаг байна.

[1] хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан, аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй.

[1] Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй.

[1] Хуулийн 28.1-д “... зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан мөртлөө илүү хүнд шийтгэлийн хэсгийг зохицуулсан 28.2-т “... зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өөр үр дагавартай шийдвэрүүд (албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй, санал нь заавал биелэгдэх шинжгүй)-ийг нэг асуудалд оруулж зохицуулсны зорилго нь ойлгомжгүй байна. Хэдийн тийм боловч практик дээр Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасан “албан шаардлага хүргүүлэх” гэдгийг “санал хүргүүлэх” гэдгээр хэрэгжүүлж байна.

[1] Төрийн аудитын тухай хуульд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэх байдлаар зохицуулах.

[1] Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.

[1] Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

[1]  4.1.5 “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;

      4.1.6 “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

     4.1.21.“санхүүгийн дэмжлэг” гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;

      4.1.27 “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

[1] Төсвийн тухай хуулийн (2011 оны):

       4.1.9.“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;

4.1.10.“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;

[1] Төрийн аудитын тухай хуулийн:

       5.2.Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна.

     5.3.Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

[1] Цагаан алтан хүнс ХХК нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Төрийн аудитын  газарт холбогдох захиргааны хэрэг  http://new.shuukh.mn/zahirgaadavah/2776/view

 

[1] Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ”Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийнэ”гэж заасан нь Төрийн аудитын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна гэсэн санал төрийн аудитын ажилтнуудтай хийсэн ярилцлагын явцад хөндөгдсөн.

[1] 33.1.Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана.

[1]http://new.shuukh.mn/zahirgaahyanalt/1977/view УДШ-ийн тогтоол, http://new.shuukh.mn/zahirgaadavah/2910/view ЗХДЗШШ-ийн магадлал.

[1] Ярилцлага 14 цаг Болдбаатар “Газрын тосны тухай хуульд баталгаажуулах гэж заасан мөртлөө ТАтХуульд яаж баталгаажуулахыг тодорхой заагаагүй, ...нарийвчлан тусгаж дүгнэлт, зөвлөмж гаргах боломжийг тусгах” гэсэн санал хэлсэн байдаг.

[1] Уулзалт-ярилцлагаас үзэхэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг төрийн аудитын байгууллага жил бүр хийхээр заасан нь цаг хугацаа, боловсон хүчний нөөц, дотоод аудитыг ашиглах, төрийн аудит эрсдлийн сонголтоо хийх эрх зэрэгтэй уялдуулан зохицуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

[1] Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн зохицуулалт

[1] ИЗНН нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүйгээс үүдсэн захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийдвэр.

http://new.shuukh.mn/zahirgaaanhan/5098/view, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 1 дүгээр сарын  16-ны өдрийн 01 дүгээр тогтоол https://www.legalinfo.mn/law/details/13945?lawid=13945

[1] Төрийн аудитын тухай хуулийн:

15.1.15. “... түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах” (2011 оны нэмэлт),

15.1.16.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн хугацаанд тухайн сонгуульд оролцох улс төрийн нам, сонгуулийн эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг хянан баталгаажуулах (2011 оны нэмэлт),

15.1.17.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь ... санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах (2011, 2015 оны нэмэлт),

15.1.18.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь ... сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрт дүгнэлт гаргах (2012, 2015 оны нэмэлт),

15.1.19.Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах (2012 оны нэмэлт) зэрэг болно.

[1]Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар уг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч С.Батбаярын мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэхгүй гэсэн дүгнэлт гаргасны улмаас уг нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж маргаан үүссэнийг шүүх шийдвэрлэж байжээ. С.Батбаярын нэхэмжлэлтэй Дархан –Уул аймаг дахь Төрийн аудитын газар, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэг. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016.06.07, №45, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016.06.21, №0407

[1] Үндэсний аудитын газраас 2017 онд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалтад АН-аас нэр дэвшигчийн зарим үйл ажиллагаа “Сонгуулийн сурталчилгаа дуусгаснаас хойш сурталчилгаатай дүйцэхүйц үйл ажиллагаа явуулж Сонгуулийн тухай хуулийг зөрчжээ” гэсэн агуулгатай нийцлийн аудитын тайлан гаргасан байх бөгөөд тайланд дурдсанаар уг аудитыг маш яаралтайгаар 2017.07.04-2017.07.06-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн” гэжээ.   

[1] Энэ хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар. 2019, УИХ-ын ТГ, О.Мөнхсайхан нар” бүтээлийн холбогдох хэсгийг татан хэрэглэв.

[1] Аудитын дээд байгууллагуудын Олон Улсын байгууллага /INTOSAI/-ын Перу Улсын Лима хотноо болсон IX чуулган. “Төрийн аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн Тунхаглал” 1977 он. Мексик Улсын Мехико хотноо болсон XIX чуулган. “Аудитын дээд байгууллагын хараат бус байдлын тухай Мексикийн тунхаглал” 2007 он.

[1] МУ-ын Ерөнхий аудитороос МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Төрийн аудитын талаар тусгах санал.

[1] АДБОУС 10-40, АДБОУС 100-400. Мексикийн тунхаглал 2007 он. Орчуулсан: Л.Бадамханд, Д.Бүнчинсүрэн ахлагчтай орчуулгын баг. УБ., (2015), 11 дэх тал. Дээрхи зарчимд: (1) Аудитын дээд байгууллага ажил үүргээ гүйцэтгэхэд нь хангалттай бүрэн эрх мэдэл, эрх чөлөө олгох; (2) Аудитын байгууллагын ерөнхий аудитор, аудиторыг томилох, дахин томилох, чөлөөлөх, тэтгэвэрт гарах асуудал; (3) Аудитын дээд байгууллагын ажил үүргээ гүйцэтгэхэд нь хангалттай бүрэн эрх мэдэл, эрх чөлөө олгох; (4) Мэдээлэлд хязгаарлалтгүй нэвтрэх: Аудитын дээд байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх баримт бичиг, мэдэээллийг хугацаанд нь шууд, чөлөөтэй авах боломжийг бүрдүүлэхүйц эрх мэдэлтэй байх ёстой; (5) Ажлаа тайлагнах эрх ба үүрэг; (6) Аудитын тайлангийн агуулга, хугацааг шийдэх болон тайлангаа хэвлэх, тараах эрх чөлөө; (7) Аудитын дээд байгууллагын зөвлөмжийн мөрөөр үр нөлөөтэй механизмтай байх; (8) Санхүү, удирдлагын /захиргааны бие даасан байдал, ажиллах хүч, материал мөнгөний нөөцийн бэлэн байдал/ хамаарч байна.

[1] Ч.Энхбаатар, Том Гинсбүрг, П.Амаржаргал, М.Батчимэг, Ц.Даваадулам, О.Мөнхсайхан, Д.Солонго, Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ (УБ 2016), 203.

[1] Мөн тэнд, 81.

[1] Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Төрийн аудитын талаар тусгах саналын тухай. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 11-р сарын албан бичгийн хавсралт.

[1] Бүгд Найрамдах Эстони Улсын Үндсэн хуулийн 132 дугаар зүйл.

[1] Бүгд Найрамдах Эстони Улсын Үндсэн хуулийн 134 дүгээр зүйл.

[1] Бүгд Найрамдах Эстони Улсын Үндсэн хуулийн 138 дугаар зүйл.

[1] Д.Хүрэлбаатар, “Төрийн аудитын байгууллагын 2017 оны бодлого, зорилтын хэрэгжилт болон цаашдын шинэчлэл, зорилт,” Эмхэтгэл: Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн (Монгол Улсын Үндэсний аудитын газар 2017). Мөн энэ талаар Үндэсний аудитын газрын Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд 2019.05 сард “Синдикат ярилцлага #26”-д оролцож “Төрийн аудитын байгууллага үнэн зөв дүгнэлт гаргахад шаардлагатай санхүүжилт, төсвөө өөрөө төлөвлөж батлуулдаг байх шаардлагатай. Гэтэл Засгийн газраас төсвийн хувьд хараат, тэднийг хянах байгууллага нь тэднээр өөрсдөөр нь төсвөө хянуулж байгаа нь олон улсын зарчим стандартад нийцэхгүй байгаа юм. Үүнийг Төрийн аудитын тухай хуульд оруулсан боловч бодит байдал дээр энэ заалт хэрэгждэггүй. Гэрээт аудит ажиллуулах, мэргэжлийн байгууллагуудын туслалцаа авах зэрэг шаардлага гарч, түүнийгээ төсөвтөө суулгах асуудал гардаг. Гэтэл Сангийн яам энэ төсвийг хянаад хасчихдаг” хэмээн ярьж байжээ.

https://newspress.mn/v1/p/news/4531

[1] Төрийн аудитын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлан. 2019, 44 дэх тал.

[1] Төрийн аудитын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлан. 2019, 8 дахь тал.

[1] Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 58 дэх тал.

[1] Төрийн аудитын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 41 дэх тал.

[1] УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019.04.10-ны өдрийн хуралдаанаар "Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үед Үндэсний аудитын газраас ийнхүү танилцуулж байжээ.  http://www.parliament.mn/n/x3co

[1] Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан. 2018, 58 дахь тал.

[1] Аудитын дээд байгууллагын гүйцэтгэлийн хэмжүүрийн үзэл баримтлалыг ашиглан Монгол Улсын Үндэсний Аудитын Газрын санхүүгийн аудит болон бусад үйл ажиллагаанд хийсэн олон улсын түншийн үнэлгээний багийн тайлан. 2016 он.

[1] “Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлаас томилдог нь томилсон байгууллагаас хараат байх нөхцөл бий болохыг үгүйсгэхгүй…. Шүүмжлэлтэй хандахад Улсын Их Хуралд олонхийн суудалтай нам, бүлэглэлийн сонирхол энэ томилгоонд илүү давуу байдлаар нөлөөлөх боломжтой. …ерөнхий аудиторын томилгоо эрх баригч намын бэлэг байж болохгүй. Эс тэгвээс хоточ нохойтой болохыг хулгайчаас хүссэнтэй адил болно” Н.Бурмаа, Төрийн хяналт (УБ 2016), 151, 167, 180-181, 191.

[1] Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар. 2019, УИХ-ын ТГ, О.Мөнхсайхан нар.

[1] УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол.

[1] УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоол.

[1] УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол.

[1] https://ikon.mn/n/1ebl Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар: “ аудитаар дамжуулан төр барих эрхээ хэрэгжүүлмээр байна” гарчигтай 2018.10.02-ын өдрийн ярилцлагадаа “Төрийн аудитын байгууллагын www.audit.mn  цахимд “Аудитын сэдвийн сонголт” булан нээн ажиллуулж байгаа боловч харамсалтай нь олон нийтийн хандалт туйлын хангалтгүй байна” хэмээн хэлж байсан байна.

[1] Тайлангийн 32-33 дахь хуудас

[1] Австралийн Ерөнхий аудторын тухай хууль.

8. Ерөнхий аудиторын хараат бус байдал

4) Ерөнхий Аудитор нь энэ хууль болон бусад хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэмжээр чөлөөтэй шийдвэр гаргах эрхтэй. Ялангуяа Ерөнхий Аудитор нь дараах асуудлуудаар аливаа этгээдээс заавар, чиглэл авахгүй:

    a) аудит хийх эсэх;

    b) аудитыг хэрхэн хийх талаар;

    c) тодорхой асуудлыг нэн тэргүүнд авч үзэх талаар.

[1] хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан, аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй.

[1] Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй.

[1] Хуулийн 28.1-д “... зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан мөртлөө илүү хүнд шийтгэлийн хэсгийг зохицуулсан 28.2-т “... зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өөр үр дагавартай шийдвэрүүд (албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй, санал нь заавал биелэгдэх шинжгүй)-ийг нэг асуудалд оруулж зохицуулсны зорилго нь ойлгомжгүй байна. Хэдийн тийм боловч практик дээр зарим тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасан “албан шаардлага хүргүүлэх” гэдгийг “санал хүргүүлэх” гэдгээр хэрэгжүүлж байна.

[1] Төрийн аудитын тухай хуульд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэх байдлаар зохицуулах