Бүтээлийн нэр
Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтын зарим тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Захиргааны эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Зөрчил
Бүтээлийн товч
Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг онол практикийн түвшинд нарийвчлан авч үзэж зарим улс орны Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалттай нь харьцуулан судалсаны үндсэн дээр Монгол улс дахь Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход судлаачийн зүгээс хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын онолын ач холбогдол нь хүний салшгүй эрх болох аюулгүй орчинд амьдрах, аюул халдлагад өртсөн, гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тусламж авах, төрөөр хамгаалуулах эрхийн эрх зүйн үндэстэй холбон судалсан явдал. Практик ач холбогдлын хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гэр бүлийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх, хүчин төгөлдөр үйлчилж буй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн (2016) хэм хэмжээ эрх зүйн хамгаалалт болж чадаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргахад оршиж байна.

Гэр бүлийг нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгжийн хувьд онцгойлон авч үздэг төдийгүй төрийн анхааралд байх ёстой. Гэтэл Монгол улсад жил ирэх тусам хүчирхийллийн асуудал хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж, эрдэмтэн судлаачид судалж байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 4 настай хүүг хойд эцэг нь орондоо шээлээ хэмээн 2 удаа хагалгаанд ортол нь зодсон ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэний холбогдох байгууллагууд мэдээлж байна. Сүүлийн 2-3 жил энэ төрлийн ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж нийгмийг айдаст автуулсан автуулж байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулж оновчтой зохицуулалт хийх шаардлагатай байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд батлагдсан ч энэ гэмт хэргийн хүчирхийлэл багасахгүй, улам нуугдмал, энэ гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Иймд цаашид ямар арга замаар энэхүү гэмт хэргийг бууруулах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох асуудалд судлаачийн зүгээс өөрийн санал бодлыг тусгах, арга замыг эрэлхийлэх үүднээс энэхүү сэдвийг сонгон судалсан.

Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Монгол улсын болон гадаадын зарим орнуудын гэр бүлийн хүчирхийллийн талаар харьцуулсан судалгаа хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой дүгнэлт, санал зөвлөмж гаргахад оршино.

Судалгааны ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх ба нийгмийн шинжлэх ухааны ажиглах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүхчлэх, харьцуулах аргыг ашиглана.

Судалгааны онол, практикийн ач холбогдол:

Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг онол практикийн түвшинд нарийвчлан авч үзэж зарим улс орны Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалттай нь харьцуулан судалсаны үндсэн дээр Монгол улс дахь Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход судлаачийн зүгээс хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын онолын ач холбогдол нь хүний салшгүй эрх болох аюулгүй орчинд амьдрах, аюул халдлагад өртсөн, гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тусламж авах, тереер хамгаалуулах эрхийн эрх зүйн үндэстэй холбон судалсан явдал. Практик ач холбогдлын хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гэр бүлийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх, хүчин төгөлдөр үйлчилж буй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн (2016) хэм хэмжээ эрх зүйн хамгаалалт болж чадаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргахад оршиж байна.
Түлхүүр үг
Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалт, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, гэр бүлийн хамаарал бүхий хүн, ахмад настнуудын эсрэг чиглэсэн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл, гэрлэгсдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл
Бичигдсэн огноо
2019-04-01
Хуудсын тоо
61
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-02-14
Товч мэдээлэл үзсэн
39
Бүрэн эхээр нь үзсэн
Эшлэлийн тоо
25
Санал болгож буй эшлэлийн загвар
Л.Нарангоо “Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн зохицуулалтын зарим тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2325
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. С.Жанцан, Монгол Улсын эрүүгийн эрх зүй ерөнхий ба тусгай анги/, 2012, УБ, 190 дахь хуудас.

2. Д. Насанбат, А.Цэнгэл, Монгол Улсын эрүүгийн эрх зүй ерөнхий анги, 2018, УБ, 53-54 дэх хуудас.

3. Д.Баярсайхан, Харьцуулсан эрүүгийн эрх зүй, 2014, УБ., 90 дэх хуудас

4. А.Батбаатар, Р.Булгамаа, Гэр бүлийн эрх зүйн зарим асуудал, 2017, 205 дахь хуудас

5. Р.Оюунбадам, Судалгааний нийтлэлүүд, 2006, УБ, 59 дэх хуудас. *Гэмт хэргийн цагаан ном, 2017, УБ, 207 дахь хуудас

6. Гэмт хэргийн цагаан ном, 2017, УБ., 207 дахь хуудас

7. Ш. Наранбуян, Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэний улсын бүртгэл дэх хүүхдийн бүртгэл, мэдээллийн үүрэг, түүнд хийсэн дүн шинжилгээ, Магистрын судалгаа, 20188 УБ, 9 дэх хуудас.

8. Ш. Наранбуян, Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэний улсын бүртгэл дэх хүүхдийн бүртгэл, мэдээллийн үүрэг, түүнд хийсэн дүн шинжилгээ, Магистрын судалгаа, 20188 УБ, 10-11 дэх хуудас.

9. А.Батбаатар, Р.Булгамаа, Гэр бүлийн эрх зүйн зарим асуудал, 2017, УБ, 206-209 дахь хуудас.

10. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй, Г.Даштудэв, 2007, УБ, 61-62 дох хуудас.

11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй, Г. Дашпүдэв, 2007, УБ: 63 дахь хуудас.

12. Эрх зүй сэтгүүл /эрдэм шинжилгээний өгүүлэл/, МУИС-ХЗС, 2018, УБ, 164 дэх хуудас.

13. НҮБ-аас боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

14. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, УБ 2003, 39-41 дэх хуудас.

15. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, УБ 2003, 40-42 дахь хуудас.

16. Р.Оюунбадам, Судалгааний нийтлэлүүд, 2006, УБ., 60-61 дэх хуудас

17. Эрх зүй сэтгүүл /эрдэм шинжилгээний өгүүлэл/, МУИС-ХЗС, 2018, УБ, 167-168 дахь хуудас.

18. Мөн тэнд.

19. Мөн тэнд, 168-169 дэх хуудас

20. Р.Оюунбадам, Судалгааний нийтлэлүүд, 2006, УБ: 62-63 дахь хуудас.

21. Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо, Гэмт хэрэг-2017 он, 2018, УБ., 45 дахь хуудас

22. Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдал 2016, 2016, УБ, 178-179 дах хуудас.

23. Р.Оюунбадам, Г.Оюунболд, Хорих ялын үр нөлөө, судалгааны тайлан, 2009, УБ, 64-65 дахь хуудас.

24. Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гаргасан асуулгын хариу, УБ., 1-5 дахь хуудас

25. prokuror.mn