Бүтээлийн нэр
ИРГЭНИЙ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙ ДЭХ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЗАРЧИМ
Зохиогч
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Иргэний процессын эрх зүй дэх давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой эрх юм.
Иймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нь хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоох, материаллаг болон процессын хуулийг хэрэглэхдээ алдаа гаргахгүй байх гэсэн шүүхийн шийдвэрт тавигдаж буй шаардлага болно. Хэрвээ эдгээр шаардлагыг шүүхийн шийдвэр хангахгүй байна гэж талууд үзвэл тухайн шийдвэрийг эдгээр шаардлагыг хангахуйц болгохоор дээд шатны шүүхэд хандах боломжийг давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрх олгодог. Мөн уг эрх нь шүүхээр хамгаалуулах эрхийн нэг төрлийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх” болон баталгаажсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй талууд уг эрхээ баталгаатай эдлэх боломжийг хангах, хуулиар уг нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм.
Энэхүү өгүүллийн хүрээнд иргэний процессын эрх зүй дэх давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох зарчим болон Монгол улсын иргэний хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийн төрөл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх хэсгийн тайлбар, Япон улсын иргэний процессын хуульд уг харилцааг хэрхэн зохицуулсан талаар авч үзнэ.

Түлхүүр үг
Давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх хэсгийн тайлбар, Давж заалдах шатны шүүх
Бичигдсэн огноо
2017.10
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Бүтээл
Байршуулсан огноо
2018-10-24
Товч мэдээлэл үзсэн
3061
Бүрэн эхээр нь үзсэн
164
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШИНЭЭР НЭМЭГДСЭН
ГИТ Глоб Интернэшнл төв Хэвлэлийн эрх чөлөөний мониторингийн тайлан
Болдхуягийн Пүрэвсүрэн Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ
Цэрэнбалтавын Сарантуяа ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТ, МОНГОЛ УЛС БОЛОН АРДЧИЛАЛД ШИЛЖИЖ БУЙ БУСАД ОРНЫ ТУРШЛАГА